A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 336

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 361 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол"-ын 103 дахь заалтын дараа хавсралтад дурдсан агуулгатай 104-109 дэх заалт нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.ГАНБААТАР