- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Жагсаалтыг шинэчлэн батлах тухай (Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт), /ЗХХАЭ №27 2022.09.23/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар А/145
Улаанбаатар хот
Жагсаалтыг шинэчлэн батлах тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2681 дүгээр зүйлийн 2681.1.8, 2711 дүгээр зүйлийн 2711.1.4 дэх заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Дэлхийн гаалийн байгууллагаас "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийн Жагсаалтад оруулсан 2022 оны 351 багц нэмэлт, өөрчлөлт, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар зарим үндэсний кодод оруулсан 8 удаагийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 300, 2018 оны А/20, 2019 оны А/212, А/266, 2020 оны А/34, А/114, А/130, А/166, 2021 оны А/171, А/248 дугаар тушаалуудыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Г.Энхтайван/-д даалгасугай.
ДАРГА Б.АСРАЛТ
ГЕГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Үндэсний кодод оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай А/275 дугаар тушаалаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан /УНС 2022.12.09 хүлээн авсан/
ГЕГ-ын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Үндэсний кодод оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай А/287 дугаар тушаалаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан /УНС 2022.12.09 хүлээн авсан/
ГЕГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Зарим барааны үндэсний код, хэмжих нэгжид оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай А/24 дүгээр тушаалаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан /УНС 2026.03.20 хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх