A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 348

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

"Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолын хавсралтын 25 дугаар бүлгийн "25.23.Өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаант цемент), шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цемент"-ийн "Албан татварын хувь, хэмжээ" хэсгийн "20%" гэснийг "0%" гэж өөрчилсүгэй.

2. Энэ тогтоолыг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН