A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 333

Улаанбаатар хот

ХИЛИЙН ЗАМЫН-ҮҮД БООМТОД ТОГТООСОН ТУСГАЙ ГОРИМЫН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.2, 10.4.15, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.33-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, экспорт, импортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хилийн Замын-Үүд боомтод тогтоосон тусгай горимын хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн Замын-Үүд авто замын боомтод авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дэх заалтын "9 дүгээр сарын 1-ний" гэснийг "12 дугаар сарын 31-ний" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН