A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 338

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.2, 24.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 199 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ"-ний 13.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"13.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 24.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, үйлчилгээ үзүүлэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

13.1.1.гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3 000 000 төгрөг;

13.1.2.гадаад ажилтан авахад зуучлах тусгай зөвшөөрөл олгоход 3 000 000 төгрөг;

13.1.3.зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад 1 000 000 төгрөг;

13.1.4.гадаад ажилтан авч ажиллуулах урилга олгох, зөвшөөрөл олгох, сунгах, шилжүүлэх, бүртгэлээс хасалт хийх, тодорхойлолт, лавлагаагаар үйлчилгээ үзүүлэхэд хүн тутамд 30 000 төгрөг.

(Тайлбар: Энэ хавсралтын 13.1.2 дахь заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.)"

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.САРАНГЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 173

Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 12, 15, 17, 18, 19, 20, 201 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.8, 21.1.9, 21.1.12, 21.1.13, 21.1.15, 21.1.16, 21.1.17, 21.1.24, 21.1.26, 21.1.27, 21.1.28, 21.1.30, 21.1.32-21.1.38, 21.1.40, 21.1.41, 21.1.43 дахь заалт, 221, 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3, 25.1.7, 25.1.8, 25.1.9, 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.1.6, 26.1.7, 26.1.8, 26.1.9 дэх заалт, 26.2, 26.3, 26.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.4, 27.1.5, 27.1.6 дахь заалт, 27.3, 27.4, 27.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.8, 28.1.9 дэх заалт, 29, 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 35.1.3 дахь заалт, 40 дүгээр зүйлд заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гаргасантай холбогдуулан "Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 199 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 136 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 338 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН