A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 449

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.4 дэх хэсэг, Эрчим хүчний Сайдын 2018 оны 68 дугаар тушаал, Эрчим хүчний Сайдын 2019 оны 251 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1."Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн аж ахуйн харилцааны дүрэм"-ийг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2.Дээрх дүрмийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын гүйцэтгэх захирал, дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2008 оны 77 дугаар тогтоол, 2015 оны 300 дугаар тогтоол, 2019 оны 588 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын алба (Г.Эрхэмбаяр)-нд даалгасугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ Э.САМДАН

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ