A

A

A

Бүлэг: 1979

1

 

Эрчим хүчний зохицуулах хорооны

2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн

449 дүгээр тогтоолын хавсралт

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН

АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

 1.1.Энэхүү дүрмийн зорилго нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрчим хүч худалдах, худалдан авах, импортлох, экспортлох, дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийхтэй холбогдож үүссэн аж ахуйн харилцааг зохицуулах, тэдгээрийн хооронд байгуулах гэрээний нөхцөл, түүнд тавигдах шаардлага, төлбөрийн нөхцөл, мөнгөний урсгалын зохицуулалт, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх, үүрэг,  хариуцлагыг тодорхойлоход оршино.

 1.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техник, технологийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хэм хэмжээг энэхүү дүрмээр зохицуулахгүй ба уг үйл ажиллагаа нь Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Нэгдсэн сүлжээний дүрэм, Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм болон холбогдох бусад дүрэм, журам, стандартаар зохицуулагдана.

 1.3.Энэхүү дүрмийг Эрчим хүчний тухай хуулийн 12.1.1-12.1.10, 12.1.12-т үйл ажиллагааг эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид дагаж мөрдөнө.

 

Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн аж ахуйн харилцаа.

 

 2.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондох аливаа аж ахуйн харилцаа нь гэрээ хэлцлийн үндсэн дээр явагдах бөгөөд дор дурдсан гэрээг эрчим хүчний тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгуулна.

 

Гэрээний талууд

Байгуулах гэрээ

2.1.1

Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, Диспетчерийн үндэсний төв

Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ

2.1.2

Диспетчерийн үндэсний төв болон цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч

Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ

2.1.3

Диспетчерийн үндэсний төв болон цахилгаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч

Цахилгаан эрчим хүч дамжуулах гэрээ

2.1.4

Диспетчерийн үндэсний төв болон эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч

Диспетчерийн зохицуулалтын гэрээ

2.1.5

Үйлдвэрлэх, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид хооронд

Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ

2.1.6

Дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид хооронд

Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ

2.1.7

Үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч болон цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч /шинийн шууд түгээлт/

Цахилгаан дамжуулах, түгээх харилцааг зохицуулах гэрээ

2.1.8

Шинэ үүсгүүрийн тусгай зөвшөөрөл эзэмшигч, цахилгаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд

Холболтын гэрээ

 

2.2.Энэ дүрмийн 2.1.1, 2.1.2, 2.1.5, 2.1.6-д заасан гэрээнд худалдах, худалдан авах эрчим хүчний тоо хэмжээ, үнэ, тариф, төлбөр тооцооны нөхцөл, талуудын эрх, үүрэг, хариуцлага, хохирлыг тооцох, маргааныг шийдвэрлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах нөхцөл, хугацаа, эзэмшлийн зааг, үйлчлэх хүрээ, зарчмын схем, төлбөр тооцооны хэмжих хэрэгслийн байршил, эзэмшлийн заагаас төлбөр тооцооны хэмжих хэрэгсэл хүртэлх алдагдлыг тооцох зэргийг тусгана.

2.3.Энэ дүрмийн 2.1.1, 2.1.2-д заасан гэрээнд импортын цахилгаан эрчим хүчний хазайлт тооцох, диспетчерийн графикийн биелэлт дүгнэх, спот болон өрсөлдөөнт зах зээлийн зохицуулалтын талаар тусгана.

2.4.Энэ дүрмийн 2.1.3-д заасан гэрээнд диспетчерийн зохицуулалт, цахилгаан энергийн балансын асуудлаар талуудын эрх үүрэг хариуцлага зэргийг тусгана.

2.5.Энэ дүрмийн 2.1.4-д заасан гэрээнд худалдах, худалдан авах эрчим хүчний тоо хэмжээ, үнэ, тариф, төлбөр тооцооны журам, диспетчерийн зохицуулалт, талуудын эрх, үүрэг, хариуцлага, хохирлыг тооцох журам, гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэх арга, гэрээг цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах журам, гэрээний хугацаа зэрэг асуудлыг тусгана. 

2.6.Энэ дүрмийн 2.1.6-д заасан гэрээнд худалдагч тал нь Эрчим хүчний тухай хуулийн 14.2, 14.4, 28.2, 28.3, 28.4, 29.1, 29.2, 32.2 дахь заалтуудыг, худалдан авагч тал нь Эрчим хүчний тухай хуулийн 28.5, 30.1.1-30.1.10 дахь заалтуудыг хэрэгжүүлэх эрх, үүргийг тусгана.

2.7.Энэ дүрмийн 2.1.7-д заасан гэрээнд шинийн шууд түгээлттэй холбоотой хэрэглэгчид гарсан хохирлын шалтгааныг Диспетчерийн үндэсний төвөөр тогтоолгож, хохирлыг барагдуулах  зэрэг асуудлыг тусгана. 

2.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд худалдах, худалдан авах эрчим  хүчний хэмжээг худалдан авагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн захиалсан эрчим хүчний тоо, чадлын хэмжээнд үндэслэнэ.

2.9.Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь дараа жилийн худалдан авах эрчим хүчний захиалга, тодотголыг Нэгдсэн сүлжээний дүрэмд заасан хугацаанд хүргүүлнэ.

2.10.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид сар бүр худалдсан болон худалдан авсан цахилгаан эрчим хүчний тоо хэмжээ, түүний төлбөрийн тооцоог нийлэх ба цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээг улирлаар дүгнэж акт үйлдэн баталгаажуулна.

2.11.Эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээний тэнцэл, диспетчерийн зохицуулалтын шийдвэрийн биелэлтийг диспетчерийн графикийн биелэлт дүгнэх, импортын цахилгаан эрчим хүчний графикийн хазайлт тооцох талаар Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн баталсан эрх зүйн баримт бичгийн дагуу дүгнэж баталгаажуулах бөгөөд энэ нь тус дүрмийн 2.1.1, 2.1.2, 2.1.4-д заасан гэрээг дүгнэх үндэслэл болно.

2.12. Худалдан авах цахилгаан эрчим хүчний тоо хэмжээг жилийн ±2 хувиас илүү өөрчлөлттэй төлөвлөж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсан тохиолдолд /тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт орсонтой холбоотой худалдан авах эрчим хүчний тоо хэмжээний нөлөөллийг хасаж/ шууд хохирлын хэмжээгээр буруутай тал төлөхөөр холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрээндээ тусгана.

2.13.Худалдан авах дулааны эрчим хүчний тоо хэмжээг жилийн ±2 хувиас илүү өөрчлөлттэй төлөвлөж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсан тохиолдолд /гадна агаарын температур, тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээний өөрчлөлтийг харгалзаж/ шууд хохирлын хэмжээгээр буруутай тал төлөхөөр холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрээндээ тусгана.

2.14.Диспетчерийн үндэсний төвийн батлагдсан горим, диспетчерийн шийдвэрийг үл харгалзан илүү түгээсэн цахилгааныг худалдсан цахилгаанд тооцохгүй.

2.15.Дулааны эрчим хүчний чанар, буцаагүй конденсатын нормт хэмжээ болон гэрээгээр хоорондоо тохирсон нэмэлт усны хэмжээг зөрчсөнөөс тусгай зөвшөөрөл эзэмшигчид учирсан шууд хохирлыг буруутай тал нь төлөхөөр холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрээндээ тусгана.

2.16.Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг түдгэлзүүлэх замаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд байгуулсан гэрээний биелэлтийг хангах оролдлого гаргахыг хориглоно.

  2.17.Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээг цуцлах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд тэдгээртэй холбогдох хэрэглэгчдийн эрх ашгийг хохироохгүйгээр, эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдвэрлэсний дараа гэрээг цуцална.

 

Гурав. Диспетчерийн үндэсний төвийн эрх, үүрэг

 

  3.1.Диспетчерийн үндэсний төв дараах эрхийг хэрэгжүүлнэ.

    3.1.1.Эрчим хүчний үйлдвэрлэлтийг хэрэглээтэй тэнцвэржүүлэх үйл ажиллагааг энэ дүрмийн 2.1.1-ээс 2.1.5 дахь гэрээнд заасан эрчим хүчний чанар, тоо хэмжээнд нийцүүлэн хэрэгжүүлэх бөгөөд үйлдвэрлэл, хэрэглээний тэнцлийн явцад гарах аливаа өөрчлөлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техник технологийн шаардлага, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн өртгийн хамгийн бага байх зарчмыг баримтлан шуурхай зохицуулах;

     3.1.2.Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тоноглол доголдсоны улмаас болон батлагдсан горим зөрчсөнөөс импортын графикийн хазайлт гаргасан тохиолдолд холбогдох журмын дагуу буруутай талд графикийн хазайлтыг ногдуулна;

    3.1.3.Цахилгаан, дулааны эрчим хүчний зах зээлийн загвар, тогтолцоо, дүрэм журмыг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;

     3.1.4.Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан тарифын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс диспетчерийн зохицуулалтын үйлчилгээний хөлс авах;

     3.1.5.Диспетчерийн үндэсний төв нь нэгдсэн сүлжээний арилжааны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлбөр тооцооны өндөр нарийвчлал бүхий дэвшилтэт хэмжих хэрэгслүүдийн мэдээллийг ашиглах, хянах;

 3.2. Диспетчерийн үндэсний төв дараах үүргийг хүлээнэ.

 3.2.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээний сар, улирал, жилээр гаргасан захиалгыг зөвшилцөн, үйлдвэрлэлийн горим тооцоонд үндэслэн тухайн жилийн эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний нэгдсэн балансыг төлөвлөж саналаа эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлэх;

 3.2.2.Нэгдсэн сүлжээний арилжааны үйл ажиллагааг батлагдсан зах зээлийн загвар, дүрмийн хүрээнд удирдан зохион байгуулж, хэрэгжилтийг хангах;

 3.2.3.Эрчим хүчний систем, дамжуулах сүлжээнд шинээр холбогдох эх үүсвэр, дэд станц, шугам, тоноглолын горимын тооцоо, реле хамгаалалтын тавилын тооцоо, автоматикийн тавил тооцоог урьдчилан хийж дүгнэлт гаргах;

 3.2.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн цахилгаан, дулааны эрчим хүчний арилжааны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх;

 3.2.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн цахилгаан, дулааны арилжааны үйл ажиллагааны талаарх шаардлагатай мэдээллүүдийг авах, мэдээллийн нэгдсэн сан бий болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, удирдах дээд байгууллагуудыг зохих мэдээллээр хангах;

   

Дөрөв. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

 

  4.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрэмд заасан дараах эрхийг хэрэгжүүлнэ.

   4.1.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөрдөж буй үнэ тарифаа өөрчлөх саналаа холбогдох аргачлал, журмын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх;

   4.1.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр тооцооны хэмжих хэрэгсэлд хяналт тавих зорилгоор хяналтын хэмжих хэрэгсэл суурилуулах;

   4.1.3.Дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд шинээр холбогдсон хэрэглэгчийг Хорооны зөвшөөрснөөр тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээндээ бүртгүүлж энэ дүрмийн 2.1.6-д заасан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

   4.1.4. Цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлэх хүрээндээ улиралд нэг удаа өөрчлөлт оруулах;

   4.1.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сард нэгээс доошгүй удаа тооцооны тоолуур, хэмжих хэрэгслийн  хэвийн ажиллагаанд үзлэг, шалгалт хийх;  

4.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрэмд заасан дараах үүргийг хүлээнэ.

    4.2.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлагыг биелүүлж цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, үйл ажиллагаа эрхлэх;

  4.2.2.Үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь цахилгаан, дулааны эрчим хүч худалдан авах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын стандартын шаардлага хангасан эрчим хүчээр найдвартай хангах;

  4.2.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний хугацаанд худалдан авах эрчим хүчний захиалгыг жилийн ±2 хувиас илүүгүй өөрчлөлттэйгөөр төлөвлөх;

  4.2.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь худалдах эрчим хүчний тоо, хэмжээг эрх бүхий байгууллагаар хянаж баталгаажуулсан төлбөр тооцооны хэмжих хэрэгслээр тооцох;

  4.2.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь цахилгаан, дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;                            

  4.2.6.Диспетчерийн үндэсний төв, цахилгаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс болон импортоор худалдан авсан, дамжуулсан, цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд худалдсан цахилгаан эрчим хүчний сар бүрийн тооцоог хамтран хийх;

   4.2.7.Төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадна агаарын температуртай уялдуулан үйлдвэрлэх, түгээх дулааны эрчим хүчний хэмжээ болон горимыг боловсруулан эрх бүхий байгууллагаар батлуулж, талууд гэрээнд тусгаж мөрдөх;

   4.2.8.Цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн худалдан авах цахилгаан, дулааны эрчим хүчний хэмжээ төлөвлөсөн хэмжээнээс ±2 хувиас дээш хэмжээгээр өөрчлөлт орсон тохиолдолд худалдан авагч талд болон Эрчим хүчний зохицуулах хороонд мэдэгдэх;

   4.2.9.Цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь худалдаж авсан цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрөө гэрээний дагуу хугацаанд нь бүрэн төлж барагдуулах;

   4.2.10.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ дүрмийн 2.1-д тодорхойлсон гэрээтэй холбогдсон өргөдөл, гомдлыг ажлын 21 хоногийн дотор хамтран хэлэлцэж шийдвэрлэх;

   4.2.11.Дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дамжуулах, түгээх сүлжээнээс холбогдсон хэрэглэгчийг шилжүүлж өгөхгүй /авахгүй/ байх;

   4.2.12.Эрчим хүчээр хангах гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, эрчим хүчний хангамжийг түдгэлзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн 5МВт-аас дээш чадлын хэрэглэгчдийн шугам сүлжээг таслах, хязгаарлах, залгахдаа энэ тухай захиалгыг таслалт, хязгаарлалт, залгалт хийхээс 2-оос доошгүй хоногийн өмнө албан ёсоор Диспетчерийн үндэсний төвд ирүүлэн горимын зохицуулалт хийлгэж, холбогдох журмын дагуу хэрэгжүүлэх;

   4.2.13.Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тоноглол доголдсоны улмаас болон батлагдсан горим зөрчсөнөөс импортын графикийн хазайлт гаргасан тохиолдолд буруутай тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох журмын дагуу графикийн хазайлтыг хариуцах;

   4.2.14. Дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид засвар хийхдээ дулаан дамжуулах сүлжээний батлагдсан төлөвлөгөөт засварын хугацаанд багтаан гүйцэтгэх ба уг засварын хугацааг зөрчиж хэрэглэгчийг хязгаарлахгүй байх;

 

Тав. Эрчим хүчний төлбөр, тооцоо

 

 5.1.Цахилгаан, дулааны эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь худалдсан эрчим хүчний тоо хэмжээг тооцох тоолуур, тооцооны хэмжих хэрэгслийг эрчим хүч худалдан авагч талын эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн эзэмшлийн зааг дээр арилжааны үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцөж, техникийн шаардлага хангасан тоолуур тавина.

5.2.Энэ дүрмийн 5.1-д заасан эзэмшлийн зааг дээр тоолуур суурилуулах техникийн боломжгүй нөхцөлд эзэмшлийн заагаас тоолуур тавьсан цэг хүртэлх шугам, тоноглолын алдагдлыг өмчийн эзэмшигч хариуцна.

  5.3.Тооцооны тоолуур, хэмжих хэрэгсэл нь эрх олгогдсон этгээдийн лабораторид засвар тохируулга хийгдэж эрх бүхий байгууллагаар баталгаажуулж битүүмжлэгдсэн байна.

  5.4.Диспетчерийн үндэсний төв нь худалдан авсан, худалдсан цахилгаан эрчим хүчний төлбөрийн хэмжээг тоолуур, хэмжих хэрэгслийн заалтыг үндэслэн сар бүр тооцож, акт үйлдэн баталгаажуулна.

  5.5.Дулаан дамжуулах үйл ажиллагаа эрхэлж буй дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь худалдан авсан, худалдсан дулааны эрчим хүчний төлбөрийн хэмжээг тоолуур, хэмжих хэрэгслийн заалтыг үндэслэн сар бүр тооцож, акт үйлдэн баталгаажуулна.

  5.6.Тооцооны тоолуур, хэмжих хэрэгслийг хэлхээнээс салгаж тасалсан болон шалгаж засварлах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид харилцан тохиролцож баланс тооцооны аргаар худалдан авсан, худалдсан цахилгаан, дулааны эрчим хүчний тоо хэмжээг тогтооно.

  5.7.Тооцооны тоолуур, хэмжих хэрэгслийн ажиллагаа болон тооцоо хийсэн ажилтны буруугаас гарсан зөрүүг тусгай зөвшөөрөл эзэмшигчид харилцан тохиролцож  дараа сард нөхөн тооцно.

  5.8.Дулааны тоолуур нь ашиглалтын явцад бүрэн бүтэн байдал алдагдсан, доголдол үүсэж тооцоо хийх боломжгүй болсон нөхцөлд худалдсан болон худалдан авсан дулааны хэмжээг тооцохдоо горим ажиллагааны схем, холбогдсон хэрэглэгчийн дулааны ачаалалд өөрчлөлт ороогүй нөхцөлд тоолуурын хэвийн ажиллагаатай байсан өмнөх гурван хоногийн дунджаар, өөрчлөлт орсон бол ижил төстэй худалдан авагчийн хэрэглээтэй дүйцүүлэн тооцож, талууд актаар баталгаажуулна.

  5.9.Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлийн тоолуурыг тавих хүртэл дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тоолуураар, дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тоолуурыг тавих хүртэл түгээх, хангах тусгай зөвшөөрөл тоолуураар тооцоо хийж болно.

  5.10.Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь худалдан авсан цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг дараа сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлнө.

  5.11.Цахилгаан, дулааны эрчим хүч худалдан авагч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь худалдан авсан эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр хоног тутам алданги тооцох ба алданги тооцох хувийг гэрээнд нарийвчлан заана.

 

Зургаа. Цахилгаан эрчим хүчний төлбөрийн

мөнгөний урсгалын зохицуулалт

 

  6.1.Диспетчерийн үндэсний төв болон цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цахилгаан эрчим хүчний орлогын болон өөрийн үйл ажиллагааны бусад орлого, зардлын, дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зардлын данстай байна.

  6.2.Цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг зөвхөн цахилгаан эрчим хүчний орлогын дансанд төвлөрүүлнэ.

  6.3.Цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн төлсөн цахилгаан эрчим хүчний төлбөрийг энэ дүрмийн 6.2-т заасан орлогын дансанд төвлөрүүлэх гэрээг арилжааны банк болон цахим мөнгө гаргах төлбөрийн үйлчилгээ үзүүлэх Монгол банкны тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй үйлчилгээний нөхцөл, шимтгэлийн хэмжээг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулж ажиллах ба энэхүү гэрээг Эрчим хүчний зохицуулах хороонд бүртгүүлнэ.

  6.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Эрчим хүчний зохицуулах хороонд бүртгүүлсэн нэг худалдан авагчтай загварын мөнгөн урсгалыг зохицуулах төлбөр тооцооны гэрээнд заасан арилжааны банк болон цахим мөнгө гаргах төлбөрийн үйлчилгээ үзүүлэх Монгол банкны тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн орлогын данснаас бусад дансаар хэрэглэгчдийн эрчим хүчний төлбөрийн орлогыг төвлөрүүлэхгүй.

  6.5.Нэг худалдан авагчтай загварын Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн дансны болон Тэг үлдэгдэлтэй орлогын дансны цахилгаан эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалын зохицуулалтад оролцох арилжааны банкийг арилжааны банкуудаас ирүүлсэн санал хүсэлт, Монгол банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг үндэслэн Диспетчерийн үндэсний төв сонгон шалгаруулж, Эрчим хүчний зохицуулах хорооны зөвшөөрснөөр гэрээ байгуулж ажиллана.

  6.6.Цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь хэрэглэгчдээс бэлнээр тооцож авсан цахилгаан эрчим хүчний төлбөрийг ажлын 1 хоногт багтаан орлогын дансанд тушаана.

  6.7.Нэг худалдан авагчтай загварын мөнгөний урсгалын зохицуулалтад  хамрагдагч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьд цахилгаан эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгал дараах байдлаар хэрэгжинэ.

  6.7.1.Цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь орлогын дансанд хэрэглэгчээс төлсөн цахилгаан эрчим хүчний төлбөрийг шуурхай төвлөрүүлэх зорилгоор арилжааны банк, цахим мөнгө гаргах төлбөрийн үйлчилгээ үзүүлэх Монгол банкны тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй "Шуурхай гүйлгээ хийлгэх үйлчилгээний тухай" гэрээ байгуулж ажиллах бөгөөд энэхүү гэрээг Эрчим хүчний зохицуулах хороонд  бүртгүүлнэ;

  6.7.2.Арилжааны банк, цахим мөнгө гаргах төлбөрийн үйлчилгээ үзүүлэх Монгол банкны тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний дагуу цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлогын дансанд төвлөрсөн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг "Эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалыг зохицуулагч арилжааны банк"-нд тусгайлан нээсэн Диспетчерийн үндэсний төвийн тэг үлдэгдэлтэй орлогын дансанд шуурхай шилжүүлнэ;

  6.7.3.Диспетчерийн үндэсний төв нь цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс төвлөрүүлэх эрчим хүчний төлбөрийн орлого орсон тухай бүр урьдчилан тогтоосон хувь хэмжээгээр хуваарилалтыг шуурхай хийх, цахилгаан эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалыг зохицуулах тухай гэрээг Эрчим хүчний зохицуулах хорооны зөвшөөрснөөр арилжааны банктай байгуулж ажиллах бөгөөд гэрээг Эрчим хүчний зохицуулах хороонд бүртгүүлнэ;

  6.7.4.Диспетчерийн үндэсний төвийн тэг үлдэгдэлтэй орлогын данснаас урьдчилан тогтоосон мөнгөний хувь хэмжээний дагуу мөнгөний урсгалыг зохицуулагч арилжааны банкан дахь Диспетчерийн үндэсний төвийн тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн дансанд, цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон Диспетчерийн үндэсний төвийн өөрийн үйл ажиллагааны зардлын данснуудад тус тус тухай бүр хуваарилалтыг шуурхай хийнэ;

  6.7.5.Диспетчерийн үндэсний төвийн "Эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалыг зохицуулагч арилжааны банк"-нд тусгайлан нээсэн тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн данснаас урьдчилан тогтоосон мөнгөний хувь хэмжээний дагуу үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон Диспетчерийн үндэсний төвийн зардлын данс (импортын болон бие даасан үйлдвэрлэгчийн төлбөрийн данс)-уудад тухай бүр хуваарилалтыг шуурхай хийнэ;

  6.7.6.Эрчим хүчний зохицуулах хороо нь тэг үлдэгдэлтэй орлогын болон орлогын нэгдсэн данснаас цахилгаан эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалын зохицуулалтад хамрагдагч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зардлын данснуудад шилжүүлэх мөнгөний хувь хэмжээг улирал бүр энэ дүрмийн 7 дугаар бүлэгт заасны дагуу тооцож, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн асуудлыг шийдвэрлэх эрх бүхий албан ёсны төлөөлөгчдийг оролцуулсан "Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хурал"-аар хэлэлцүүлж, тэдгээрийн 70-аас доошгүй хувийн саналаар зөвшөөрсөн хувь хэмжээгээр тогтоох, хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн санал 70 хувьд хүрэхгүй бол Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ;

  6.7.7.Эрчим хүчний зохицуулах хороо нь цахилгаан эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалын зохицуулалтад хамрагдагч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн мөнгөн урсгалын хувь хэмжээнд оны эцэст тохируулга хийж болно;

  6.7.8."Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хурал"-ыг Эрчим хүчний зохицуулах хороо зохион байгуулж хуралдуулах бөгөөд хурлыг Үнэ тарифын асуудал эрхэлсэн нэгжийн дарга удирдана. Хурлын тэмдэглэлийг Нэг худалдан авагчтай зах зээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн хөтөлнө;

  6.7.9."Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хурал"-ын шийдвэр нь бичгэн хэлбэртэй байх бөгөөд шийдвэрт хурал даргалагч болон тэмдэглэл хөтлөгч гарын үсэг зурж баталгаажуулна;

  6.7.10.Диспетчерийн Үндэсний Tөв нь тэг үлдэгдэлтэй орлогын болон орлогын нэгдсэн данснаас цахилгаан эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалын зохицуулалтад хамрагдагч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зардлын дансуудад шилжүүлэх мөнгөний хувь хэмжээнд өөрчлөлт орсон тухай арилжааны банкуудад мэдэгдэж, хуваарилалтад хяналт тавина;

  6.7.11.Харилцан суутгах замаар хийх эрчим хүчний төлбөрийн тооцоонд цахилгаан дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн өөрийн үйл ажиллагааны зардалд суутгасан мөнгөн дүнгийн эзлэх хувийн жин нь тэг үлдэгдэлтэй орлогын болон орлогын нэгдсэн данснаас тухайн цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний хувь хэмжээнээс ихгүй байна;

  6.7.12. Цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тайлангийн хугацаанд худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрийг Диспетчерийн үндэсний төвд илүү төвлөрүүлсэн тохиолдолд илүү төлсөн орлогын дүнг цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд төлөх өрийн үлдэгдэлд харилцан суутгах замаар тооцож болно.

  6.7.13.Цахилгаан эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалын зохицуулалтад хамрагдагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгаан үйлдвэрлэх болон дамжуулах, түгээх, хангах тарифт өөрчлөлт орох тухай бүрт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зардлын дансуудад шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээнд өөрчлөлт оруулж болно;  

6.8.Диспетчерийн үндэсний төв нь нэгдсэн сүлжээнд шинээр холбогдсон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн арилжааны үйл ажиллагаа эхлэх өдрөөс өмнөх туршилтын үед нэгдсэн сүлжээнд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөхгүй бөгөөд энэ үеийн цахилгаан эрчим хүчний хэмжээг нэг худалдан авагчийн энергийн балансад тусгана.

 

Долоо. Цахилгаан эрчим хүчний төлбөрийн

мөнгөний урсгалын хувь хэмжээг тогтоох

 

 7.1.Тэг үлдэгдэлтэй орлогын данснаас тухайн цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээ ()-г дараах томьёогоор тодорхойлно.

-тухайн түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын тооцоонд тусгасан бүтэн жилийн борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ,

-тухайн цахилгаан түгээх хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Диспетчерийн үндэсний төвд төлөх бүтэн жилийн диспетчерийн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ,

n-мөнгөний урсгалын хувь хэмжээг тооцож буй сарын тоо,

-тухайн цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн жилд өссөн дүнгээр илүү хуваарилагдсан борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ (НӨАТ-тай). Хэрвээ илүү хуваарилагдаагүй бол энэхүү үзүүлэлтийг "0"-ээр тооцно.

-Диспетчерийн үндэсний төвөөс цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид худалдах цахилгаан эрчим хүчний хэмжээ,

-тухайн түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгаан түгээлтийн алдагдлын хувь хэмжээ,

-тухайн цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж тариф ,

-тухайн цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Диспетчерийн үндэсний төвд төлөх худалдан авсан цахилгаан эрчим  хүчний төлбөрийг суутган тооцоогоор хийх төмөр зам, төсөв, уурхайд ногдох мөнгөний хэмжээ,

-тухайн цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Диспетчерийн үндэсний төвд төвлөрүүлсэн өмнөх сарын өссөн дүнгээрх төвлөрүүлэлтийн гүйцэтгэлийн хувь.

 7.2.Тэг үлдэгдэлтэй орлогын данснаас Диспетчерийн үндэсний төвийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээ ()-г дараах томьёогоор тодорхойлно.

-тухайн түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Диспетчерийн үндэсний төвд бүтэн жилийн төлөх диспетчерийн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ,

n-мөнгөний урсгалын хувь хэмжээг тооцож буй сарын тоо,

-Диспетчерийн үндэсний төвөөс тухайн түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид худалдах цахилгаан эрчим хүчний хэмжээ,

-тухайн цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгаан түгээлтийн алдагдлын хувь хэмжээ,

-тухайн цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж тариф,

-тухайн цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Диспетчерийн үндэсний төвд төлөх худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрийг суутган тооцоогоор хийх төмөр зам, төсөв, уурхайд ногдох мөнгөний хэмжээ.

 7.3.Тэг үлдэгдэлтэй орлогын данснаас тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээ ()-г дараах томьёогоор тодорхойлно.

 -тэг үлдэгдэлтэй орлогын данснаас цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээ,

 -тухайн тэг үлдэгдэлтэй орлогын данснаас Диспетчерийн үндэсний төвийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээ.

 7.4.Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн данснаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээг тооцоход ашиглах зарим үзүүлэлтүүдийг дараах байдлаар тодорхойлно.

  7.4.1.Диспетчерийн үндэсний төвөөс тухайн дулааны цахилгаан станцад төвлөрүүлбэл зохих нийт төлбөр ()-ийг дараах томьёогоор тодорхойлно.

-тухайн дулааны цахилгаан станцаас Диспетчерийн үндэсний төвд худалдах цахилгаан энергийн хэмжээ,

-тухайн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Диспетчерийн үндэсний төвд худалдах цахилгаан энергийн тариф,

n-мөнгөний урсгалын хувь хэмжээг тооцож буй сарын тоо,

-тухайн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Диспетчерийн үндэсний төвд худалдах цахилгааны чадлын тариф,

-Диспетчерийн үндэсний төвөөс үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлөх худалдан авах цахилгаан эрчим хүчний төлбөрийг суутган тооцоогоор хийх мөнгөний хэмжээ,

-Диспетчерийн үндэсний төвөөс тухайн дулааны цахилгаан станцад төлөх хуримтлагдсан өр.

  7.4.2.Диспетчерийн үндэсний төвөөс тухайн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид төвлөрүүлбэл зохих нийт төлбөр ()-ийг дараах томьёогоор тодорхойлно.

А. Хэрэв   бол

Б. Хэрэв   бол

-тухайн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчээс Диспетчерийн үндэсний төвд худалдах цахилгаан энергийн хэмжээ,

-тухайн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчээс Диспетчерийн үндэсний төвд худалдах цахилгаан энергийн өмнөх сарын өссөн дүнгээрх төлөвлөгөөт хэмжээ,

 -тухайн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчээс Диспетчерийн үндэсний төвд худалдсан цахилгаан энергийн өмнөх сарын өссөн дүнгээрх гүйцэтгэлийн хэмжээ,

-тухайн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчээс Диспетчерийн үндэсний төвд худалдах цахилгааны төгрөгт шилжүүлсэн тариф,

-тухайн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчээс Диспетчерийн үндэсний төвд тарифаар худалдах цахилгаан энергийн хэмжээ,

- тухайн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчээс Диспетчерийн үндэсний төвд батлагдсан төлөвлөгөөнөөс илүү гарсан энергийг худалдах цахилгааны төгрөгт шилжүүлсэн тариф,

-Диспетчерийн үндэсний төвөөс тухайн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид төлөх хуримтлагдсан өр.

7.4.3.Диспетчерийн үндэсний төвөөс цахилгаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчид төвлөрүүлбэл зохих нийт төлбөр ()-ийг дараах томьёогоор тодорхойлно.

-дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дамжуулах үйлчилгээний төлбөр буюу тариф,

  n-мөнгөний урсгалын хувь хэмжээг тооцож буй сарын тоо,

-Диспетчерийн үндэсний төвөөс цахилгаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлөх дамжуулалтын үйлчилгээний төлбөрийг суутган тооцоогоор хийх мөнгөний хэмжээ,

-Диспетчерийн үндэсний төвөөс цахилгаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлөх хуримтлагдсан өр.

 7.5.Диспетчерийн үндэсний төвөөс импортын дансанд төвлөрүүлбэл зохих нийт төлбөр ()-ийг дараах томьёогоор тодорхойлно.

 - импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийн хэмжээг,

- Диспетчерийн үндэсний төвөөс импортын дансанд төвлөрүүлэх импортын цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр.

 7.6.Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн дансанд төвлөрсөн орлогын дүнгээс дулааны цахилгаан станцуудын зардлын дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээ () -г дараах томьёогоор тодорхойлно.

- гэж гэж энэ аргачлалын 7.4.1-7.4.4-д тодорхойлсон үзүүлэлтүүд.

 7.7.Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн дансанд төвлөрсөн орлогын дүнгээс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээ () -г дараах томьёогоор тодорхойлно.

- гэж энэ аргачлалын 7.4.1-7.4.4-д тодорхойлсон үзүүлэлтүүд,

 7.8.Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн дансанд төвлөрсөн орлогын дүнгээс цахилгаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээ () -г дараах томьёогоор тодорхойлно.

- гэж энэ аргачлалын 7.4.1-7.4.4-д тодорхойлсон үзүүлэлтүүд.

 7.9.Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн данснаас импортын цахилгааны төлбөрийн данс буюу ОХУ-аас худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрийн орлогыг төвлөрүүлэх, санхүүжилтийг хийх зорилгоор арилжааны банканд тусгайлан нээсэн диспетчерийн үндэсний төвийн дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээ () -г дараах томьёогоор тодорхойлно.

 

- гэж энэ аргачлалын 7.4.1-7.4.4-д тодорхойлсон үзүүлэлтүүд.

7.10.Мөнгөний урсгалын хувь хэмжээг зууны нарийвчлалтайгаар тооцно

 

Найм. Дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалын зохицуулалт

 

 8.1. Эрчим хүчний сайдын баталсан загварын дагуу дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалын зохицуулалтад Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамрагдана. "Дулааны нэг худалдан авагч"-тай загварыг зохицуулагч нь "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК байна.

8.2.Дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дулааны эрчим хүчний орлогын болон өөрийн үйл ажиллагааны бусад орлого, зардлын данстай байна.

 8.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн дулааны эрчим хүчний төлбөрийг зөвхөн дулааны эрчим хүчний орлогын дансанд төвлөрүүлнэ.

 8.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн төлсөн дулааны эрчим хүчний төлбөрийг энэ дүрмийн 8.2-т заасан орлогын дансанд төвлөрүүлэх гэрээг арилжааны банк болон цахим мөнгө гаргах төлбөрийн үйлчилгээ үзүүлэх Монгол банкны тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй үйлчилгээний нөхцөл, шимтгэлийн хэмжээг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулж ажиллах ба энэхүү гэрээг Эрчим хүчний зохицуулах хороонд бүртгүүлнэ.

 8.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Эрчим хүчний зохицуулах хороонд бүртгүүлсэн "Дулааны нэг худалдан авагч"-тай загварын мөнгөн урсгалыг зохицуулах төлбөр тооцооны гэрээнд заасан арилжааны банк болон цахим мөнгө гаргах төлбөрийн үйлчилгээ үзүүлэх Монгол банкны тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн орлогын данснаас бусад дансаар хэрэглэгчдийн эрчим хүчний төлбөрийн орлогыг төвлөрүүлэхгүй.

 8.6.Дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн худалдан авсан дулааны эрчим хүчний төлбөрийг төвлөрүүлэхээр "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нь дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалыг зохицуулагч арилжааны банканд "Тэг үлдэгдэлтэй орлогын данс", "Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн данс"-ыг нээнэ.

 8.7."Дулааны нэг худалдан авагч"-тай загварын Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн дансны болон Тэг үлдэгдэлтэй орлогын дансны дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалын зохицуулалтад оролцох арилжааны банкийг арилжааны банкуудаас ирүүлсэн санал хүсэлт, Монгол банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг үндэслэн "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нь сонгон шалгаруулж, Эрчим хүчний зохицуулах хорооны зөвшөөрснөөр гэрээ байгуулж ажиллана.

 8.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь хэрэглэгчдээс зайлшгүй тохиолдолд бэлнээр тооцож авсан дулааны эрчим хүчний төлбөрийг ажлын 1 хоногт багтаан орлогын дансанд тушаана.

 8.9."Дулааны нэг худалдан авагч"-тай загварын төлбөрийн мөнгөний урсгалд хамрагддаг дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьд эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгал дараах байдлаар хэрэгжинэ.

  8.9.1.Дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь орлогын дансанд хэрэглэгчээс төлсөн дулааны эрчим хүчний төлбөрийг тэг үлдэгдэлтэй орлогын дансанд шуурхай төвлөрүүлэх зорилгоор арилжааны банкуудтай "Шуурхай гүйлгээ хийлгэх үйлчилгээний тухай" гэрээ байгуулж ажиллах бөгөөд энэхүү гэрээг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д бүртгүүлнэ;

  8.9.2."Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нь орлогын дансанд хэрэглэгчээс төлсөн дулааны эрчим хүчний төлбөрийг тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн дансанд шуурхай төвлөрүүлэх зорилгоор арилжааны банкуудтай "Шуурхай гүйлгээ хийлгэх үйлчилгээний тухай" гэрээ байгуулж ажиллах бөгөөд энэхүү гэрээг Эрчим хүчний зохицуулах хороонд бүртгүүлнэ;

  8.9.3."Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нь тэг үлдэгдэлтэй орлогын дансанд дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дулааны эрчим хүчний төлбөрийн орлого орсон тухай бүр нь урьдчилан тогтоосон хувь хэмжээгээр дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардлын данс, тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн дансанд шуурхай гүйлгээ хийх гэрээг дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалыг зохицуулагч арилжааны банкуудтай байгуулж, Эрчим хүчний зохицуулах хороонд бүртгүүлнэ;

  8.9.4."Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нь Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн данснаас урьдчилан тогтоосон мөнгөний хувь хэмжээний дагуу "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн болон үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны зардлын данснуудад тухай бүр шуурхай гүйлгээ хийх гэрээг арилжааны банктай байгуулж, энэхүү гэрээг Эрчим хүчний зохицуулах хороонд бүртгүүлнэ;

8.9.5.Эрчим хүчний зохицуулах хороо нь тэг үлдэгдэлтэй орлогын болон орлогын нэгдсэн данснаас дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалын зохицуулалтад хамрагдагч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зардлын данснуудад шилжүүлэх мөнгөний хувь хэмжээг улирал бүр тус дүрмийн 9 дэх хэсэгт заасны дагуу тооцож, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн асуудлыг шийдвэрлэх эрх бүхий албан ёсны төлөөлөгчдийг оролцуулсан "Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хурал"-аар хэлэлцүүлж, тэдгээрийн 51-ээс доошгүй хувийн саналаар зөвшөөрсөн хувь хэмжээгээр тогтоох, хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн санал 51 хувьд хүрэхгүй бол Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

 8.9.6."Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хурал"-ыг Эрчим хүчний зохицуулах хороо зохион байгуулж хуралдуулах бөгөөд хурлыг Үнэ тарифын асуудал эрхэлсэн нэгжийн дарга удирдана. Хурлын тэмдэглэлийг Дулаан түгээх, хангах тарифын асуудал хариуцсан мэргэжилтэн хөтөлнө.

 8.9.7."Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хурал"-ын шийдвэр нь бичгэн хэлбэртэй байх бөгөөд шийдвэрт хурал даргалагч болон тэмдэглэл хөтлөгч гарын үсэг зурж баталгаажуулна.

 8.9.8.Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөн урсгалын хувь хэмжээнд оны эцэст тохируулга хийж болно.

 8.9.9."Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нь тэг үлдэгдэлтэй орлогын болон орлогын нэгдсэн данснаас дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалын зохицуулалтад хамрагдагч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зардлын дансуудад шилжүүлэх мөнгөний хувь хэмжээнд өөрчлөлт орсон тухай арилжааны банкуудад мэдэгдэж, хуваарилалтад хяналт тавина.

8.9.10."Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний хувь хэмжээг тооцоход шаардлагатай мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлнэ.

 8.9.11.Харилцан суутгах замаар хийх дулааны эрчим хүчний төлбөрийн тооцоонд дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн өөрийн үйл ажиллагааны зардалд суутгасан мөнгөний дүнгийн эзлэх хувийн жин нь тэг үлдэгдэлтэй орлогын болон орлогын нэгдсэн данснаас тухайн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний хувь хэмжээнээс ихгүй байна.

 8.9.12.Дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тайлангийн хугацаанд худалдан авсан дулааны эрчим хүчний төлбөрийг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д илүү төвлөрүүлсэн тохиолдолд илүү төлсөн орлогын дүнг тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн худалдан авсан дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлд харилцан суутгах замаар тооцож болно.

 8.10.Энэ дүрмийн 8.9-д зааснаас бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгал худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулагдах ба төлбөр төлөх хуваарийг талууд харилцан тохиролцож төлбөрийг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн дансанд төвлөрүүлэхээр гэрээнд тусгана.

 

Ес. Дулааны эрчим хүчний мөнгөний урсгалын хувь хэмжээг тогтоох

 

  9.1.Тэг үлдэгдэлтэй орлогын данснаас тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээг дараах томьёогоор тодорхойлно.

Үүнээс:

- тухайн тэг үлдэгдэлтэй орлогын данснаас нэг худалдан авагчтай загварыг зохицуулах дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээг;

- "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас тухайн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид худалдах дулааны эрчим хүчний хэмжээг (тоолуур, хэмжих хэрэгслээр худалдаж авсан дулааны эрчим хүчний биет хэмжээн дээр холбогдох дүрэм, журмын дагуу алдагдлын хэмжээг нэмж тооцно);

- "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас тухайн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид худалдах дулааны эрчим хүчний тарифыг;

- тухайн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д төлөх худалдан авсан дулааны эрчим хүчний төлбөрийг суутган тооцоогоор хийх төмөр зам, төсөв, уурхайд ногдох мөнгөний хэмжээг;

- Тухайн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн данснаас тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн дансанд төвлөрүүлсэн өмнөх сарын өссөн дүнгээрх илүү (дутуу) төвлөрүүлэлтийн хэмжээг;

- Тухайн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний дундаж тарифыг;

Үүний:

- Ахуйн хэрэглэгчийн халаалтын биет хэмжээ, тоо (Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон тарифын ангилал тус бүрээр тооцож нийлбэрийг гаргана ) 

- Ахуйн хэрэглэгчдэд борлуулах халаалтын тариф (Эрчим хүчний зохицуулах хорооноос батлагдсан тариф)

- Ахуйн хэрэгцээний халуун ус халаасан дулааны биет хэмжээ, тоо (Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон тарифын ангилал тус бүрээр тооцож нийлбэрийг гаргана)

- Ахуйн хэрэглэгчдэд борлуулах хэрэгцээний халуун ус халаасан дулааны тариф (Эрчим хүчний зохицуулах хорооноос батлагдсан тариф)

- Ахуйн хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний үйлчилгээний тариф (Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифын ангилал тус бүрээр тооцож нийлбэрийг гаргана)

- Аж ахуй нэгж байгууллагын халаалтын биет хэмжээ, тоо (Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон тарифын ангилал тус бүрээр тооцож нийлбэрийг гаргана)

- Үйлдвэр аж ахуй нэгж байгууллагад борлуулах дулааны тариф (Эрчим хүчний зохицуулах хорооноос батлагдсан тариф)

- Аж ахуй нэгж байгууллагын хэрэгцээний халуун ус халаасан дулааны биет хэмжээ, тоо (Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон тарифын ангилал тус бүрээр тооцож нийлбэрийг гаргана)

- Албан байгууллагын хэрэгцээний халуун ус халаасан дулааны тариф (Эрчим хүчний зохицуулах хорооноос батлагдсан тариф)

  9.2.Тэг үлдэгдэлтэй орлогын данснаас тухайн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээг дараах томьёогоор тодорхойлно.

Үүнээс:

- тухайн тэг үлдэгдэлтэй орлогын данснаас дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээг;

  9.3.Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн дансанд төвлөрсөн орлогын дүнгээс үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээг дараах томьёогоор тодорхойлно.

Үүнээс:

- Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн данснаас тухайн дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээг;

- Тухайн дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Улаанбаатар дулааны сүлжээнд худалдах дулааны эрчим хүчний хэмжээг;

- Тухайн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Улаанбаатар дулааны сүлжээнд худалдах дулааны эрчим хүчний тарифыг;

- Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид төвлөрүүлсэн өмнөх сарын өссөн дүнгээрх илүү (дутуу) төвлөрүүлэлтийн хэмжээг;

9.4.Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн дансанд төвлөрсөн орлогын дүнгээс "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээг дараах томьёогоор тодорхойлно.

Үүнээс:

- Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн данснаас "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн зардлын дансанд шилжүүлэх мөнгөний урсгалын хувь хэмжээг;

- Тухайн дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д худалдах дулааны эрчим хүчний хэмжээг;

- "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн шугамын үйлчилгээний төлбөр /БОШХ/;

- "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д төвлөрүүлсэн өмнөх сарын өссөн дүнгээрх илүү (дутуу) төвлөрүүлэлтийн хэмжээг;

9.5.Мөнгөний урсгалын хувь хэмжээг зууны нарийвчлалтайгаар тооцно.

9.6.Тухайн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэрэглэгчийн борлуулалтын орлогыг тооцож буй биет хэмжээ (талбай, эзлэхүүн, тоолуур, хэмжих хэрэгслээр тооцох дулаан, хүн.тоо, хэрэглээний халуун усны зарцуулалт, өрхийн тоо зэрэг...) бодитой тогтоогдсон эсэхэд "Улаанбаатар дулааны сүлжээ " ТӨХК-иас хяналт тавина.

9.7.Хэрэглэгчийн борлуулалтын орлого тооцож буй биет хэмжээг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК болон тухайн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд акт үйлдэж, баталгаажуулна. 

9.8."Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас тухайн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэрэглэгчийн борлуулалтын орлогыг тооцож буй биет хэмжээ (талбай, эзлэхүүн, тоолуур, хэмжих хэрэгслээр тооцох дулаан, хүн.тоо, хэрэглээний халуун усны зарцуулалт, өрхийн тоо зэрэг...)-ний мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хороонд улирал бүр албан бичгээр ирүүлж хянуулна.

9.9."Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК болон дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд борлуулалтын орлого тооцож буй биет хэмжээтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд Эрчим хүчний зохицуулах хороогоор хянуулж, дүгнэлт гаргуулна.

9.10.Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн дулааны эрчим хүчний нэгдсэн баланс тооцоог тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дулааны эрчим хүч худалдсан, худалдан авсан акт дээр үндэслэн "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК сар бүрийн 10-ны өдрийн дотор гаргаж баталгаажуулан Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлнэ.

9.11.Энэ дүрмийн 9.10-д заасан дулааны эрчим хүчний нэгдсэн баланс тооцоо, Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифын тогтоолд үндэслэн "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нь "Дулааны нэг худалдан авагч"-тай загварын нэгдсэн баланс, тайлан, дүгнэлтийг  гаргаж баталгаажуулан Эрчим хүчний зохицуулах хороонд дараа сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.

 

Арав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн аж ахуйн харилцаанаас

үүссэн хохирлыг тооцох, нөхөн төлөх

 

   10.1.Гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын стандартын шаардлага хангаагүй эрчим хүч нийлүүлсэн тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчид цаг тухайд нь мэдэгдэнэ.

  10.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах, импортлох, түүнийг дамжуулах, түгээх хангахтай холбогдсон аж ахуйн харилцаанаас үүссэн шууд хохирлын хэмжээг тэдгээрийн хооронд тавьсан тоолуур, хэмжих хэрэгслийн бичилт, Диспетчерийн үндэсний төвийн техникийн дүгнэлт, эрчим хүчний хэрэглэгчдэд учирсан шууд хохирол зэргийг үндэслэн тогтоож, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хамтарсан актаар баталгаажуулна.

  10.3.Хохирлын актыг холбогдох талууд хамтран 14 хоногийн дотор тогтоож гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хохирлыг буруутай тал 1 сарын дотор нөхөн төлнө.

  10.4.Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусдад учирсан шууд хохирлыг буруутай тал хариуцна.

  10.5.Байгалийн болон гэнэтийн давагдашгүй нөхцөл байдлын улмаас Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчийг тасалсан, хязгаарласнаас үүссэн хохирлыг аль нэг тал хариуцахгүй.

 

Арван нэг. Гэнэтийн болон давагдашгүй нөхцөл, байдал

үүссэн нөхцөлд ажиллах

 

  11.1.Эрчим хүчний үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаа алдагдаж, эрчим хүчний хангамж тасалдан, улс нийгэмд ноцтой хохирол учирч болох онцгой нөхцөл байдал бий болсон үед тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь эрх бүхий байгууллагаас баталсан "Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх тохиолдолд түлш, эрчим хүчний хангамжийн талаар мөрдөх журам"-ыг мөрдлөг болгон ажиллана.

   11.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь "Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх тохиолдолд түлш, эрчим хүчний хангамжийн талаар мөрдөх журам"-ыг баримтлан эрчим хүчний сүлжээнд гарсан аваарыг богино хугацаанд арилгах бүх талын арга хэмжээг авч ажиллах бөгөөд уг журмын хавсралтад заасан схемийн дагуу холбогдох албан тушаалтныг  мэдээллээр хангана.

 

Арван хоёр. Маргаан шийдвэрлэх

 

  12.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд эрчим хүч худалдах, худалдан авах, импортлох, түүнийг дамжуулах, түгээхтэй холбогдож үүссэн аливаа маргааныг холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчид хоорондын гэрээнд заасны дагуу харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх бөгөөд хэрэв зөвшилцөж чадахгүйд хүрвэл Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлнэ.

   12.2.Хэрэв Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

Арван гурав. Дүрмийн биелэлтэд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага

 

  13.1.Аж ахуйн харилцааны дүрмийн биелэлтэд Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид хяналт тавина.

  13.2.Энэхүү дүрмийг зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, албан тушаалтанд Эрчим хүчний тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Баталгаажуулсан: Ажлын албаны дарга                                Г.Эрхэмбаяр