A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЙМГИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН АЖИЛЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №27 2022.09.23/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/61

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны "Нийслэлийн Засаг даргын Tамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" 360 дугаар тогтоол, 2021 оны "Засгийн газрын агентлаг байгуулах тухай" 403 дугаар тогтоол, 2021 оны "Аймгийн засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай" 377 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын ажиллах үлгэрчилсэн журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Баталсан журамд нийцүүлэн газрын ажиллах нарийвчилсан журмыг боловсруулан баталж, мөрдөн ажиллахыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны "Журам шинэчлэн батлах тухай" А/315 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А/578

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1.13 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны "Нийслэлийн Засаг даргын Tамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" 360 дугаар тогтоол, "Аймгийн засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай" 377 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн үйл ажиллагааны журам"-ыг шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Л.Цэдэвсүрэн), Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир)-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Журам шинэчлэн батлах тухай" А/61 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН