- Нүүр
- Сайдын тушаал
- ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН ГАЗАРТ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №27 2022.09.23/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар А/328
Улаанбаатар хот
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Газрын хэвлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1."Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газарт нөхөн сэргээлт хийх аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2."Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газарт нөхөн сэргээлт хийх аргачлал"-ын хэрэгжилтийг хангаж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /А.Энхбат/-т даалгасугай.
Текст томруулах
A
A
A
