A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ

2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр

Дугаар А/1144, А/157, А/157, (102)

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ/ТУШААХ нь:

1."Тусгай хамгаалалттай газар нутаг болон нийслэлийн ногоон бүсэд газрын төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж ногдуулах, газрын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2."Тусгай хамгаалалттай газар нутаг болон нийслэлийн ногоон бүсэд газрын төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж ногдуулах, газрын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх журам"-ыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар (И.Баатархүү)-т, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Байгаль орчны газар (М.Нямбаяр), Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлтэс (П.Баянтүмэн), Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газар (Р.Мягмаржав)-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ   Д.СУМЪЯАБАЗАР

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА   А.ЭНХМАНЛАЙ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА   Б.ЗАЯАБАЛ