A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2001 оны 6 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 50

Улаанбаатар хот

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэмэгдэл, зэрэг дэв олгох журам батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг 1 дүгээр, "Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг 2 дугаар, "Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Эрдмийн зэрэг, цол бүхий Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгоход Засгийн газраас баталсан "Төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журам"-ыг баримталж байхаар тогтоосугай.

3.Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг Хүний эрхийн Үндэсний Комиссын жил бүрийн төсөвт тусгаж байхаар тогтоосугай.

4.Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд олгох нэмэгдлийг 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тооцож олгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАЛ.ЭНЭБИШ