A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМАГ ЦАГААН-ҮҮР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 09

Булган

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан "Аргачлал батлах тухай" 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 1,2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт энгийн хог хаягдал үүсгэсний үйлчилгээний болон ачиж буулгасны хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ батлагдсан тарифын дагуу айл өрх, аж ахуй нэгж, албан байгууллага, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний газраас төлбөр хураамжийг бүрэн төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга /А.Батмөнх/ , Татварын улсын байцаагч /Г.Нандинчимэг/ нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /С.Үүрийнбаяр/-т даалгасугай.

4.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж бүртгэлийн дугаар олгогдсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н. МЯГМАРСҮРЭН