A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 317

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ ЗАРИМ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 17.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Геологийн судалгааны төв" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, "Геологийн төв лаборатори" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг нийлүүлэн "Геологийн судалгаа-шинжилгээний төв" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгуулсугай.

2. "Геологийн судалгаа-шинжилгээний төв" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

3. "Геологийн судалгаа-шинжилгээний төв" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог холбогдох хууль, дүрэмд нийцүүлэн батлахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

4. "Геологийн судалгааны төв" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, "Геологийн төв лаборатори" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын хаалтын балансыг гаргаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг зохих журмын дагуу "Геологийн судалгаа-шинжилгээний төв" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт шилжүүлэх, данс, бүртгэлд тусгуулах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН