A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУГАЛААНЫ ТОХИРЛООР УРАМШУУЛАЛ ОЛГОХ, ТҮҮНИЙГ ЯВУУЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №28 2022.10.03/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар А/185

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн газар /Ч.Тавинжил/, Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Татварын бодлогын газар /Б.Тэлмүүн /-т даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2020 оны 14 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт, 2022 оны 84 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Б.ЖАВХЛАН