A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, ашиглах, хадгалах, хамгаалах журам/, /ЗХХАЭ №27 2022.09.23/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/324

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, ашиглах, хадгалах, хамгаалах журам"-ыг нэгдүгээр хавсралт, "Сангийн бүрдэл үзүүлэлтийн жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралт, "Бүртгэлийн маягт"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар /Б.Буяннэмэх/-т үүрэг болгосугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ