A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМАГ ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 01-А/256

Дархан

ДАЙЧИЛГААНЫ ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ ЯВУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Дайчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 462 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журам"-ын 3 дугаар хэсгийн 3.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн дайчилгаа удирдах бүлэг, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабыг байлдааны бэлэн байдлын дээд зэргүүдэд шилжүүлэх, дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулахад оногдуулан данслагдсан хүн, техникийг дайчилгааны даалгаврын дагуу тогтоосон хугацаанд нь татан нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, холбоо, зарлан мэдээллийн найдвартай ажиллагааг хангах, томилгоот бүрэлдэхүүнд дадлага эзэмшүүлэх зорилгоор "Дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Дайчилгаа удирдах бүлгийн гишүүд, цугларах болон шилжүүлэх байр, сум, багийн Засаг дарга нар, холбогдох албан тушаалтнуудыг мэргэжил арга зүйгээр хангаж үүрэг гүйцэтгэхэд бэлэн байлгахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (дэд хурандаа Д.Пүрэвсүрэн)-т даалгасугай.

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01-А/222 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛ