A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг тогтоох, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах урьдчилсан зөвшөөрөл авах журам/, /ЗХХАЭ №27 2022.09.23/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/325

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Генетик нөөцийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг тогтоох, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах урьдчилсан зөвшөөрөл авах журмыг нэгдүгээр хавсралт, Урьдчилсан зөвшөөрлийн загварыг хоёрдугаар хавсралт, Биосоёлын тэмдэглэлийн загварыг гуравдугаар хавсралт, Үр шимийн гэрээний загварыг дөрөвдүгээр хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар /Б.Буяннэмэх/-т үүрэг болгосугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ