A

A

A

  • Нүүр
  • Харилцаа холбооны зохицуулах хороо
  • "ХЭТ БОГИНО ДОЛГИОНЫ РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГТ АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА" ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №28 2022.10.03/
Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

"ХЭТ БОГИНО ДОЛГИОНЫ РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГТ АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА" ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 51 зүйлийн 51.1.2 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 тоот тогтоол, 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07 тоот тогтоол, 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 тоот тогтоол, 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 15 тоот тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 25 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

Хорооны хуралдааны НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ