A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙГ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛГОН ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 102

Улаанбаатар хот

"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙГ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛГОН ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолын 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрдэнэт үйлдвэр" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 427 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

3. "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Ганбат)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ