A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • "МОНГОЛРОСЦВЕТМЕТ" ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙГ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛГОН ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 103

Улаанбаатар хот

"МОНГОЛРОСЦВЕТМЕТ" ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙГ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛГОН ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолын 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсугай.

2. "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 428 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

3. "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Ганбат)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 95

Улаанбаатар хот

"МОНГОЛРОСЦВЕТМЕТ" ТӨҮГ-ЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 12.4, 12.6, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1, 9.1.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг "Эрдэнэс критикал минералс" төрийн өмчит үйлдвэрийн газар гэж өөрчилж, "Эрдэнэс критикал минералс" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2."Эрдэнэс критикал минералс" төрийн өмчит үйлдвэрийн газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, боловсруулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн), Гүйцэтгэх захирал (С.Наранцогт) нарт тус тус үүрэг болгосугай.

3."Эрдэнэс критикал минералс" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн баталсантай холбогдуулан бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоож, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн), Гүйцэтгэх захирал (С.Наранцогт)-д, батлагдсан дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирал (Д.Тогтохсүрэн)-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулах тухай" Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар тогтоол, "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 428 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ