- Нүүр
- Сайдын тушаал
- МАЛЫН УДАМ ЗҮЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №28 2022.10.03/
МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар А/282
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Малын генетик нөөцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, 5.9 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Малын удам зүйн үнэлгээний бүртгэлийн журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Т.Жамбалцэрэн/-д даалгасугай.
3.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-д үүрэг болгосугай.
САЙД Х.БОЛОРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A