A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/277

Улаанбаатар хот

ХУУРАЙ СҮҮНИЙ ИМПОРТЫН ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 329 дүгээр тогтоолоор баталсан "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам", Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2023 оны эхний хагас жилд багтаан импортлох хуурай сүүний тоо хэмжээг хавсралтад заасны дагуу тогтоосугай.

2.Стратегийн хүнсийг импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам"-ын дагуу зохион байгуулахыг ажлын хэсэг (Д.Довчинсүрэн)-т, зөвшөөрлийг хууль тогтоомж, энэхүү тушаалд нийцүүлэн олгож ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Т.Жамбалцэрэн)-д тус тус даалгасугай.

3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т үүрэг болгосугай.

САЙД Х.БОЛОРЧУЛУУН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар А/65

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсад 2024 онд импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээ шинэчлэн батлагдсантай холбогдуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны "Хуурай сүүний импортлох тоо хэмжээг тогтоох тухай" А/277, "Монгол Улсын экспортлох стратегийн зарим хүнсний тоо хэмжээг тогтоох тухай" А/312, 2023 оны "Монгол Улсын 2023 онд экспортлох, импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А/58 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т үүрэг болгосугай.

САЙД Х.БОЛОРЧУЛУУН