A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар А/94

Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТЫН ХАВСРАЛТ МЭДЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/56 дугаар тушаалаар батлагдсан "Тайлангийн маягт, хавсралт мэдээ нөхөх заавар батлах тухай" тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралт мэдээ"-ний "Албан татварын хөнгөлөлтийн тооцоолол" ТТ-02(8)-ийг шинэчлэн баталсугай.

2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягтын хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/, Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/-д даалгасугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ

Татварын ерөнхий газрын даргын
2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн
А/94 дүгээр тушаалын хавсралт

Албан татварын хөнгөлөлтийн тооцоолол /ТТ-02(8)/

(оны эхнээс өссөн дүнгээр, төгрөгөөр)

Хөнгөлөлтийн төрөл

Мөр

Тооцоолол

Дүн

1

2

3

4

1. Хуулийн 22.1 дэх хэсгээр

1.1

Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар

1

Хөнгөлөлт тооцох ногдсон татвар

Хөнгөлөлтийн хувь

Хөнгөлөхөөр тооцсон татвар

Тайлант хугацаанд төлсөн татвар

Хөнгөлөгдөх татвар

Хөнгөлөгдөхгүй дүн

Хэсгийн дүн

2

2. Хуулийн 22.5 дахь хэсгээр

2.1

Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5.3.1-д заасан албан татвар төлөгчийн тухайн аймаг, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон энэ хуулийн 7.4.1-д заасан албан татвар ногдох орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар

3

Хөнгөлөлт тооцох ногдсон татвар

Хөнгөлөлтийн хувь

Хөнгөлөхөөр тооцсон татвар

Тайлант хугацаанд төлсөн татвар

Хөнгөлөгдөх татвар

Хөнгөлөгдөхгүй дүн

2.2

Нийт 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн ажиллагчдын гуравны хоёр ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох тухайн төрлийн албан татварыг

4

Хөнгөлөгдөх татвар

2.3

Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд ээлтэй техник, тоног төхөөрөмжийг борлуулсан орлогод ногдох албан татварыг

5

Хөнгөлөлт тооцох ногдсон татвар

Хөнгөлөлтийн хувь

Хөнгөлөхөөр тооцсон татвар

Тайлант хугацаанд төлсөн татвар

Хөнгөлөгдөх татвар

Хөнгөлөгдөхгүй дүн

2.4

Улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг

6

Улсын бүртгэлд бүртгүүлсэн огноо

Хөнгөлөгдөх татвар

2.5

Биеийн тамир, спортын тухай хуулийн 26.2-т заасан стандартыг хангасан спортын барилга байгууламж, спортын заал, талбай, дэд бүтцийг барьж байгуулсан аж ахуйн нэгж тухайн спортын барилга байгууламж, спортын заал, талбайг ашиглаж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд ашиглалтын үйл ажиллагаанаас олсон 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг

7

Хөнгөлөлт тооцох ногдсон татвар

Хөнгөлөлтийн хувь

Хөнгөлөхөөр тооцсон татвар

Тайлант хугацаанд төлсөн татвар

Хөнгөлөгдөх татвар

Хөнгөлөгдөхгүй дүн

2.6

Хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг

8

Хөнгөлөлт тооцох ногдсон татвар

Хөнгөлөлтийн хувь

Хөнгөлөхөөр тооцсон татвар

Тайлант хугацаанд төлсөн татвар

Нийт ажилтны тоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоо

Хөнгөлөгдөх татвар

Хөнгөлөгдөхгүй дүн

2.7

Чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг

9

Хөнгөлөлт тооцох ногдсон татвар

Хөнгөлөлтийн хувь

Хөнгөлөхөөр тооцсон татвар

Тайлант хугацаанд төлсөн татвар

Хөнгөлөгдөх татвар

Хөнгөлөгдөхгүй дүн

2.8

Чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад 300.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг

10

Хөнгөлөлт тооцох ногдсон татвар

Хөнгөлөлтийн хувь

Хөнгөлөхөөр тооцсон татвар

Тайлант хугацаанд төлсөн татвар

Хөнгөлөгдөх татвар

Хөнгөлөгдөхгүй дүн

2.9

Тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээний орлогод ногдох албан татварыг

11

Хөнгөлөлт тооцох ногдсон татвар

Хөнгөлөлтийн хувь

Хөнгөлөхөөр тооцсон татвар

Тайлант хугацаанд төлсөн татвар

Хөнгөлөгдөх татвар

Хөнгөлөгдөхгүй дүн

2.10

Доор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар:

а. үр тариа,төмс, хүнсний ногоо

б.сүү в.жимс жимсгэнэ

г.тэжээл, тэжээлийн ургамал

д.эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн

мах, махан бүтээгдэхүүн

12

Хөнгөлөлт тооцох ногдсон татвар

Хөнгөлөлтийн хувь

Хөнгөлөхөөр тооцсон татвар

Тайлант хугацаанд төлсөн татвар

Хөнгөлөгдөх татвар

Хөнгөлөгдөхгүй дүн

2.11

Тогтвортой байдлын гэрээний заалтын дагуу үзүүлэх албан татварын хөнгөлөлт

13

…… /гэрээний нэр, заалт/

Хэсгийн дүн

14

ААНОАТ-ын хуулиас бусад хуульд зааснаар чөлөөлөгдөх татвар

15

ААНОАТ-ын хуулиас бусад хуульд зааснаар хөнгөлөгдөх татвар

16

Нийт дүн (мөр 2+14+15+16)

17