- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ БАЙРЫГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №28 2022.10.03/

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 10/02
Сайншанд сум
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ БАЙРЫГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалт, Хууль зүйн сайдын 2019 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан "Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам"-ын 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг үндэслэн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах байрыг аж ахуйн нэгж, байгууллагаар холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгүүлсүгэй.
2. "Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах байр ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр, "Тээврийн хэрэгсэл түр зогсохыг хориглох гудамж зам, хамрах хүрээ, үйлчлэх цагийн хязгаар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа (Б.Даваахүү)-д даалгасугай.
4.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга (Ч.Түвшинтөр)-д үүрэг болгосугай.
ДАРГА А.ЭНХЗАЯА
Текст томруулах
A
A
A
