A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ТУШААЛЫН ХАВСРАЛТЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ /2007-38-д/

2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 161

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн, Эрүүл мэндийн сайдын 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 38 тоот тушаалын хавсарлтаар батлагдсан "Эмийн улсын бүртгэлийн дүрэм"-ийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эмнэлгийн тусламжийг удирдах газар (Л.Жамбалжав)-т даалгасугай.

САЙД Д.ТУЯА