A

A

A

Бүлэг: 1979

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 11/06

Эрдэнэт

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35.1.14 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Баян-Өндөр сумын "Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээний бүсийн зураг"-ийг нэгдүгээр, Баян-Өндөр сумын "Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын үнэлгээний бүсийн зураг"-ийг хоёрдугаар, Баян-Өндөр сумын "Газрын үнэлгээний бүсийн солбицол"-ыг гуравдугаар, Баян-Өндөр сумын "Газрын төлбөр тогтоох итгэлцүүрийн тоон утга, газрын төлбөрийн хэмжээ"-г дөрөвдүгээр, Жаргалант сумын "Газрын үнэлгээний бүсийн зураг"-ийг тавдугаар, Жаргалант сумын "Газрын үнэлгээний бүсийн солбицол"-ыг зургаадугаар, Жаргалант сумын "Газрын төлбөр тогтоох итгэлцүүрийн тоон утга, газрын төлбөрийн хэмжээ"-г долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын үнэлгээний бүс, итгэлцүүрийн тоон утга, төлбөрийн хэмжээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах, мөрдүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ажиллахыг аймгийн Засаг дарга (С.Батжаргал)-д үүрэг болгосугай.

ДАРГА  Д.МӨНХБАТ