A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН СҮХБААТАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОЛГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/21

Хайлаастай

БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дах заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1."Сумын бэлчээр ашиглах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журам хэрэгжүүлэхтэй холбогдуулан "Малчин, малчны бүлэгтэй бэлчээр ашиглалтын гэрээ"-ний, "Сумын харъяат бус малчидтай бэлчээр ашиглуулах гэрээ"-ний, "Отрын малчдад бэлчээр ашиглуулах болзолт гэрээ"-ний загварыг тус тус боловсруулж батлуулахыг Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн бэлчээр хариуцсан мэргэжилтэнд даалгасугай.

3.Журмыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Н.Түмэнжаргал/-д хариуцуулсугай.

4.Батлагдсан тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Хурлын харъяалах хороонд үүрэг болгосугай.

ДАРГА Г.ХҮРЭЛСҮХ