- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №28 2022.10.03/

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар А/18
Хайлаастай
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид "Хурал" гэх/-ын ээлжит IV хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтад зааснаар баталсугай.
2.Хог хаягдлын хураамжийн хэмжээг аж ахуй нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, хог хаягдлын хураамжийг бүрэн төвлөрүүлж, үйл ажиллагаа, зарцуулалтыг Хуралд тайлагнахыг сумын Засаг дарга /Б.Батхүрэл/-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, шалган ажиллахыг Хурлын холбогдох Хороонд үүрэг болгосугай.
ДАРГА Г.ХҮРЭЛСҮХ
Текст томруулах
A
A
A
