A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН НЭГЖИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛД ДҮГНЭЛТ ӨГӨХ, ЗӨВЛӨМЖ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №28 2022.10.03/
Бүлэг: 1979

.

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар А/245

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө болон нэгжийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгосугай.

САЙД Ж.ГАНБААТАР