- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СҮХБААТАР СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар А/20
Хайлаастай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсгийг үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Газрын төлбөрийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийлэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох болсон тул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах хөдөлгөөн хийлгэх тухай албан бичгийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Н.Түмэнжаргал/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ХҮРЭЛСҮХ
Текст томруулах
A
A
A
