A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №28 2022.10.03/
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 143

Улаанбаатар хот

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН
БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн 2022 оны 03/4 дугаар хурлын шийдвэрийн дагуу "Төв дамжуулах (Магистраль) хоолой" /БНбД 34-01-22/ баримт бичгийг 1 дүгээр, "Төв дамжуулах (Магистраль) хоолой угсралт" /БНбД 34-02-22/ баримт бичгийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зураг төсөл зохиох ажилд мөрдсүгэй. /БХБС-ын 2022 оны 210 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

2.Батлагдсан барилгын норм, нормативын баримт бичгийг мөрдөж эхлэх хугацаанаас өмнө хэвлэн олшруулах, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэх, сургалт зохион байгуулах, мөрдүүлэх, сурталчлах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Г.Цогтсайхан/-т тус тус даалгасугай

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Барилгын норматив баримт бичиг батлах тухай" Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.МӨНХБААТАР