- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮС, ХИЛ ЗААГ, ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №28 2022.10.03/

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 11
Есөнбулаг сум
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮС, ХИЛ ЗААГ, ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Хот тосгон, бусад суурины газрын төлбөрийг инженерийн хангамж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөхцөл, ашиглалтын зориулалт, газар зүйн байршил болон газрын үржил шим, өгөөжийг харгалзан Есөнбулаг сумын газрын төлбөрийн үнэлгээний итгэлцүүрийн хувь хэмжээг 1 дүгээр, бүсийн зургийг 2 дугаар, газрын төлбөрийн хил зааг, солбилцлыг 3 дугаар, бусад сумдын газрын төлбөрийн үнэлгээний итгэлцүүрийн хувь хэмжээг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2.Газрын төлбөрийн бүсчлэл, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга (О.Амгаланбаатар)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Алтай сумын 2018 оны 11, Баян-Уул сумын 2019 оны 08, Бигэр сумын 2018 оны 10, Бугат сумын 2018 оны 35, Дарив сумын 2018 оны 06, Дэлгэр сумын 2019 оны 02, Жаргалан сумын 2019 оны 03, Тайшир сумын 2019 оны 07, Тонхил сумын 2018 оны 01, Төгрөг сумын 2018 оны 10, Халиун сумын 2019 оны 44, Хөхморьт сумын 2019 оны 07, Цогт сумын 2019 оны 23, Цээл сумын 2019 оны 29, Чандмань сумын 2019 оны 14, 2021 оны 11, Шарга сумын 2018 оны 03, Эрдэнэ сумын 2018 оны 06, Есөнбулаг сумын 2019 оны 08 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгохыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.
4.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (М.Алтангэрэл)-д даалгасугай.
ДАРГА Д.ДАВААДОРЖ
Текст томруулах
A
A
A
