- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №28 2022.10.03/

УВС АЙМАГ МАЛЧИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 09
Цалгар
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-г тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
Нэг. Cумын "Бэлчээр ашиглах журам"-ыг хавсралтаар баталсугай.
Хоёр.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан талаарх мэдээллийг сумын ИТХуралд танилцуулж байхыг сумын Засаг дарга /Б.Баасандорж/-д үүрэг болгосугай.
Гурав. Уг журмыг Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-д заасны дагуу хянуулж бүртгүүлэх асуудлыг зохион байгуулахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга /Б.Ариунболд/-д даалгасугай.
Дөрөв.2022 оны 06 сарын 21-ний өдрийн ИТХ-н 03 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
Дарга Б.Бумцэнд
Текст томруулах
A
A
A
