A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 01

Шар тохой

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтад өөрчлөлт орж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн "Газрын төлбөрийн итгэлцүүр, хувь хэмжээг тогтоох тухай" 03 зугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон Захиргааны хэм хэмжээний актыг холбогдох газарт хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга Н.Хибатай-д даалгасугай.

ДАРГА С.НЭРГҮЙ