A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫНХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар А/155, А/119

Улаанбаатар хот

ХАМТАРСАН ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 

1.Бизнес регистрийн санд баяжилт, хөдөлгөөн хийх, мэдээлэх журам баталсан Үндэсний статистикийн газрын дарга, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 1999 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 57/60 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. 

2.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах хөдөлгөөн хийлгэхийг Үндэсний статистикийн хорооны Тамгын газар (Б.Лхагва)-т даалгасугай. 

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА Б.БАТДАВАА 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.ЗАЯАБАЛ