- Нүүр
- Сайдын тушаал
- СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГЫН ТӨЛӨВЛӨЛТ
Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 09 сарын 19-ний өдрийн 193 дугаар тушаалын хавсралт
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМ
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН
БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГЫН ТӨЛӨВЛӨЛТ
PRESCHOOL EDUCATIONAL INSTITUTION BUILDINGS,
DESIGN RULES
1.1.Энэхүү барилгын норм, дүрмийг өмчийн хэлбэрээс үл хамааран сургуулийн өмнөх боловсролын байгууллагын (цаашид цэцэрлэг гэх) барилгыг шинээр барих, шинэчлэх, өргөтгөх зураг төсөл боловсруулахад хэрэглэнэ.
1.2.Энэхүү норм, дүрмээр дараах шаардлагуудыг тогтооно. Үүнд:
- Цэцэрлэгийн барилга болон эдэлбэр газрыг инженерийн дэд бүтэцтэй уялдуулан төлөвлөх;
- Эдэлбэр газрын тохижилт, ногоон байгууламж;
- Эдэлбэр газрын төлөвлөлтийн бүсчлэл;
- Барилгын галын аюулгүй байдал;
- Барилгын эзлэхүүн төлөвлөлт, бүтээцийн шийдэл;
- Өрөө тасалгааны дотор бичил уур амьсгал, инженерийн болон техникийн тоног төхөөрөмж;
- Эрчим хүчний үр ашиг, ашиглалтын үеийн аюулгүй байдал;
1.3.Энэхүү барилгын норм, дүрэм нь богиносгосон цагаар ажиллах цэцэрлэгийн бүлэг болон бие даасан цэцэрлэгийн барилга, цогцолборын төлөвлөлт, угсралт, ашиглалтад хамаарна.
2.1.Цэцэрлэгийн барилгын эдэлбэр газрын шаардлагыг БНбД 30-01-04-т нийцүүлнэ. Цэцэрлэгийн барилгыг үйлдвэрийн болон бусад барилгын эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд төлөвлөхийг хориглоно.
2.2.Цэцэрлэгийн эдэлбэр газар, барилгыг төлөвлөхдөө эрүүл ахуйн холбогдох норм, норматив баримт бичгийг мөрдөнө.
2.3.Барилгын гадна, дотор засалд эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүсэл болон тохирлын гэрчилгээ бүхий барилгын материал хэрэглэнэ. Гадна фасад, дотор засал нь гандахгүй, гэгээлэг өнгөтэй байна.
2.4.Цэцэрлэгийн барилгыг шинээр барих, шинэчлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн (хүүхэд, насанд хүрсэн хүн)-ий хүртээмжтэй байдлыг БНбД 31-23-22-ын дагуу төлөвлөнө.
2.5.Цэцэрлэгийн эдэлбэр газар, барилгын үндсэн, туслах өрөө тасалгааны орц, гарцийг хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэрийн хөдөлгөөний эргономик үзүүлэлтүүдийг харгалзан тогтооно.
2.6.Хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэр дундаа тэргэнцэртэй хүнд тусгай тоноглол бүхий ариун цэврийн өрөөг холбогдох норм, норматив баримт бичгийн дагуу төлөвлөнө. Насанд хүрсэн хүн 1 давхарт 1 бүхээг, хүүхдэд давхар бүрд ариун цэврийн өрөө эсвэл бүлгийн ариун цэврийн өрөөний дотор 1 бүхээг төлөвлөнө.
2.7.Цэцэрлэгийн эдэлбэр газрын хашааны хаалга, барилгын гадна хаалга, жижүүр байрлах үүдний хэсэг, барилгын бусад хаалга, дээврийн нээлхийд норм, норматив баримт бичгийн дагуу шаардлага хангасан дохиоллын систем, таних тэмдэглэгээгээр тэмдэглэнэ.
3.1.Хот, суурин газарт цэцэрлэгийн барилгын үйлчлэх хүрээг БНбД 30-01-04-ийн нормын дагуу тогтоох ба энэхүү үйлчлэх хүрээ нь тусгай цэцэрлэгт хамаарахгүй.
4.1.ЭДЭЛБЭР ГАЗРЫН БАЙРШИЛ, ТӨЛӨВЛӨЛТ
4.1.1.Цэцэрлэгийн эдэлбэр газар, барилгыг төлөвлөхдөө БНбД 30-01-04-ийн дагуу төлөвлөх бөгөөд эрүүл ахуй хамгаалалтын бүсийн шаардлагыг хангасан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан орон зайн хүртээмжийг БНбД 31-23-22, барилга байгууламжийн аюулгүй байдал, галын аюулгүй байдлын шаардлагыг БНбД 21-01-02, БД 21-103-22-ын холбогдох заалтуудыг баримтлана.
4.1.2.Цэцэрлэгийн барилгын эдэлбэр газрыг төв гудамж буюу 1 дүгээр зэргийн гол замтай шууд харьцахаар төлөвлөхийг хориглоно. Цэцэрлэгийн эдэлбэр газарт хий, ус хангамж, ариутгах татуургын сүлжээний төв дамжуулах хоолой дамжин өнгөрөхөөр төлөвлөхийг хориглоно.
4.1.3.Цэцэрлэгийн барилгын эдэлбэр газар, барилгыг төлөвлөхдөө дараах шаардлагыг харгалзан байршуулна. Үүнд:
- нарны шууд тусгалыг барилгын эдэлбэр газарт болон үндсэн өрөө тасалгаанд (бүлгийн өрөөнд) тусах, БНбД 23-04-07-гийн шаардлагыг хангах;
- эрүүл ахуйн нормоор тогтоосон бохирдлын дээд хэмжээ 0.8 МРС-ээс багагүй байх;
- барилгын орчны дуу чимээний түвшин 60 дБА-аас ихгүй байна.
4.1.4.Цэцэрлэгийн барилгын эдэлбэр газрын дээр болон доор тээврийн хэрэгслийн битүү болон ил зогсоол төлөвлөхийг хориглоно. Цэцэрлэгийн барилгын хувьд зогсоол зэрэгцүүлж төлөвлөхийг мөн хориглоно.
4.1.5.Цэцэрлэгийн барилгын эдэлбэр газарт цахилгаан дамжуулах агаарын шугамыг төлөвлөх, байрлуулахыг хориглоно.
4.1.6.Цэцэрлэгийн бие даасан барилга, орон сууц, олон нийтийн барилгад байрлах цэцэрлэгийн цонхноос зэргэлдээ орших барилга хоорондох зай хэмжээг дараах байдлаар төлөвлөнө. Үүнд:
- гудамж замын улаан шугамаас барилга хүртэлх зөвшөөрөгдөх зай хот суурин газарт 25 м-ээс багагүй, хөдөө орон нутагт болон нам давхар барилгажилттай газарт 10 м-ээс багагүй;
- зэргэлдээ орших барилга, байгууламжийн хоорондын зайн хэмжээг галын аюулгүй байдал, байгалийн гэрэлтүүлэг, нарны тусгалын норм, норматив баримт бичгийн шаардлагыг хангаж байхаар тооцох ба 12 м-ээс багагүй;
- 10 хүртэл тээврийн хэрэгслийн битүү болон ил зогсоолоос 25 м-ээс багагүй, харин 11 ба түүнээс дээш зогсоолоос 50 м-ээс багагүй;
- авто зогсоол руу тээврийн хэрэгсэл орох, гарах гарц болон битүү ба ил зогсоолын агаар зайлуулах хоолойноос 15 м-ээс багагүй,
- хоёрдогч түүхий эд цуглуулах цэг, хогийн цэгээс 50 м-ээс багагүй;
- хийн түлшний хэрэглээг хангах зориулалттай шингэрүүлсэн шатдаг хийн нөөцийн савнаас БНбД 42-01-19-ийн шаардлагыг хангасан зайд төлөвлөнө.
4.1.7.Цэцэрлэгийн барилгын гал тогоо, халуун цехийн туслах талбайг аж ахуйн бүсэд төлөвлөнө.
4.1.8.Тоглоомын талбайг хүүхдийн насны бүлгээр ангилна. Бага, дунд, ахлах бүлгийн хүүхдийн тоглоомын талбай тус тусдаа байна. Нэг хүүхдэд ногдох тоглоомын талбайн хэмжээ:
- 2 сараас 3 нас хүртэлх хүүхдэд: 7.0 м2-аас багагүй,
- 3 наснаас сургуулийн өмнөх насны хүүхдэд: 9.0 м2-аас багагүй байна.
Сүүдрэвч, шиллэсэн веранд, эвхэгдэж хураагддаг хийц бүхий амрах саравчинд хүүхдийн наснаас үл хамааран нэг хүүхдэд 2.0 м2 -аас багагүй талбай төлөвлөнө. Хотын барилгажсан хэсэгт баригдах цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын талбайг 30% хүртэл бууруулж төлөвлөхийг зөвшөөрнө.
4.1.9.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай цэцэрлэгийн тоглоомын талбайн 1 хүүхдэд ногдох хэмжээг тухайн хүүхдийн хөдөлгөөний хязгаарлалтын байдалд нийцүүлэн дараах байдлаар тооцох ба нарийвчилсан хэмжээг зургийн даалгавраар тогтооно.
- 3 нас хүртэлх хүүхэд: 5-7 м2
- сургуулийн өмнөх нас хүртэлх хүүхэд: 7-10 м2 талбай ногдохоор төлөвлөнө.
4.1.10.Амралт, зугаалгын зориулалттай цэцэрлэгт хүрээлэнгийн зэрэгцээ оршдог эсвэл нам давхар барилгатай суурьшлын нутаг дэвсгэрт байрладаг бол шинээр барих, өргөтгөх, шинэчлэх цэцэрлэгийн барилгын талбайг багасгахыг зөвшөөрнө. Харин нягтралшил ихтэй орон сууцны суурьшлын нутаг дэвсгэр болон газар нутгийн төвөгшилтэй нөхцөлд төлөвлөх тохиолдолд эрүүл ахуйн нормын шаардлагыг хангасан байна.
4.1.11.Эдэлбэр газрын эргэн тойрны дагуу 1.5 м-ээс багагүй өргөнтэй ногоон байгууламж бүхий хамгаалалтын зурвас (мод, бут, сөөг) төлөвлөхийг зөвшөөрнө.
4.1.12.Барилгад нарны гэрлийг сааруулж нэвтрүүлэх сүүдрэвчийн элемент болох халхавч, хаалт төлөвлөхийг зөвшөөрнө. Ингэхдээ бүлгийн өрөөний байгалийн гэрэлтүүлгийн БНбД 23-02-08-ын норм, норматив баримт бичгийн шаардлагыг бууруулахыг хориглоно.
4.1.13.Өдөрт 5-аас дээш цагаар ажилладаг хүүхэд асрах үйлчилгээ эрхлэх байгууллагын хүүхдэд зориулсан тоглоомын талбай, биеийн тамирын тоног төхөөрөмжийг ердийн цэцэрлэгтэй ижил төлөвлөнө.
4.1.14.Барилгын эдэлбэр газарт байрлах спортын талбайг дараах байдлаар тооцно. Үүнд:
- 6 бүлэг буюу 150 хүртэлх хүүхэд бүхий цэцэрлэгийн барилгад 200 м2 талбай бүхий нэг ерөнхий спортын талбай,
- 7 ба түүнээс дээш бүлэг буюу 150-аас дээш хүүхэд бүхий цэцэрлэгийн барилгад 120 м2 ба 200 м2 талбай бүхий хоёр спортын талбайтай байхаар төлөвлөж болно.
- Өөр төрлийн зориулалттай барилгад байрласан, залгаж барьсан цэцэрлэгийн хувьд явганаар аюулгүй хүрч болох зайд байрласан, ашиглалтын аюулгүй байдлыг хангасан тоглоомын талбай болон тоноглогдсон спорт талбайг ашиглахыг зөвшөөрнө.
4.2. ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
4.2.1.Цэцэрлэгийн барилгыг төлөвлөхдөө БНбД 21-01-02, БД 21-103-22-ын галын аюулгүй байдлын шаардлагыг хангана.
4.2.2.Бие даасан цэцэрлэгийн барилга хамгийн багадаа 2 орцтой байх бөгөөд тэдгээрийн нэг нь аж ахуйн хэсэг болон барилгын эргэн тойрон галын хөдөлгөөно тээврийн хэрэгсэл явах замтай холбогдоно. Цэцэрлэгийн эдэлбэр газрын зам талбайг төлөвлөхдөө эрүүл мэндийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгслийг саадгүй нэвтэрч, гарах боломжийг бүрдүүлэх ёстой.
4.2.3.Галын хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл нэвтрэх зам нь нэг тэнхлэгээс ирэх 16 тн ачааллыг даахаар тооцсон хатуу хучилттай байна. Эдэлбэр газрын хилтэй зэрэгцэн байрлах тээврийн хэрэгслийн замыг галын хөдөлгөөнт тээврийн хэрэгслийн замд тооцож болно.
4.2.4.Гал унтраах ус хангамжийн системгүй хөдөө, суурин газарт байрлах 1000 м3 хүртэлх эзлэхүүнтэй бие даасан цэцэрлэгийн барилгын хувьд 200 м-ээс холгүй зайд байрлах байгалийн болон хиймэл усан санг гал унтраах усны эх үүсвэр болгон ашиглахыг зөвшөөрнө. Ус хангамж нь гурван цагийн турш тасралтгүй гал унтраахад хүрэлцээтэй байна. Гадна усны хэрэглээг БНбД 40-02-16-гийн дагуу төлөвлөнө. Усан санд гал унтраах хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл ойртон очих боломжтой байна.
4.2.5.Цэцэрлэгийн барилгад халаалтын зуухны барилгыг залгаж барихыг хориглоно.
4.2.6. Газар хөдлөлтийн 8 ба түүнээс дээш баллын эрчимтэй бүсэд баригдах цэцэрлэгийн хувьд I ба II зэргийн гал унтраах ус хангамжийн системийг төлөвлөхдөө ус хангамжийн 2 эх үүсвэртэй байхаар төлөвлөнө.
Тайлбар: Зэрэг шавхагдахгүй 2 цэгээс ус авах боломжтой бол гадаргуугийн усны нэг эх үүсвэртэй байхыг зөвшөөрнө.
4.2.7.Барилгын эдэлбэр газрын орц, гарц дээр усны эх үүсвэр, галын усны цорго, усан санд хүрэх зай, чиглэл заасан тэмдэг тэмдэглэгээг цаг уурын нөлөөлөлд тэсвэртэй материалаар хийж байрлуулна.
4.3.ЭДЭЛБЭР ГАЗРЫН ТӨЛӨВЛӨЛТ
4.3.1.Барилгын гадна орчны тохижилт, төлөвлөлт нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- цэцэрлэгийн барилгын эдэлбэр газрын ашиглалтын үндсэн хэсгүүдэд тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүрэх боломжоор хангах;
- барилга болон хүүхдийн тоглоомын талбайг байгалийн болон цаг уурын сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор барилга баригдах талбайд байгаль цаг уурын үзүүлэлтийг харгалзан ландшафтын шийдлийг оруулан төлөвлөнө.
4.3.2. Цэцэрлэгийн барилга хашаатай байна. Хашаа нь хүрээлэн буй орчны цаг уурын нөлөөлөл (салхи, хур тунадас) болон гудамж, зам талбай, хий, тоос шороо, гадаргын урсац, хууль бус хүний үйл ажиллагааны нөлөөлөл, мал амьтан нэвтрэх зэргээс сэргийлэх зориулалттай. Хашааны өндөр 1.6 м-ээс ихгүй, эргэн тойрон 1.5 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын ногоон зурвас төлөвлөнө.
4.3.3.Хашааны гадна тохижилт, ус зайлуулах систем нь хөрсийг бохирдлоос хамгаалах, ариутгал, хөрсний чанарын эрүүл ахуйн шаардлагыг хангана.
4.3.4.Барилгаас гарах, хашаанаас гудамж, талбайд нэвтрэх гарцыг аюулгүй, хальтрахгүй байх материалаар хийнэ.
4.3.5.Хашааны орц, гарц нь авто замын зорчих хэсгээс явган хүний замаар тусгаарлагдсан байна. Явган хүний зам нь хашааны хаалганаас хааш хаашаа 5 м-ээс багагүй зайд, 3 м-ээс багагүй өргөнтэй байна.
4.3.6.Орц, гарцын ойролцоо явган хүний замыг холбогдох норм, норматив баримт бичгийн дагуу харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хавтан, замын тэмдэгээр тоноглон төлөвлөнө. Явган зам, талбайг хучилт хийх, гадаргын усны урсацыг байгальд шингээх маягаар зайлуулах, барилгын дээврийн усыг цуглуулах болон ус зайлуулах системийг цогцоор төлөвлөнө.
4.3.7.Тоглоомын болон биеийн тамирын талбайн тоглоом, тоног төхөөрөмж, гадаргын хучилтыг стандартын шаардлага хангасан аюулгүй материалаар төлөвлөнө.
4.3.8.Явган хүний гарц, замын шийдэлд түвшний зөрүү аль болох бага байна. Түвшний зөрүүг холбосон налуу зам эсвэл шатыг хүүхдэд зориулсан хашлагатай төлөвлөнө.
4.3.9.Цэцэрлэгийн автобус, авто тээврийн хэрэгслийн түр зогсоол, орох гарах хөдөлгөөнийг аль болох 1 чигийн урсгалтай төв гудамж замын хөдөлгөөнөөс тусдаа байхаар хангаж төлөвлөнө.
4.3.10.Уур амьсгалын III, IV бүсэд эдэлбэр газрын 50%-иас багагүй талбайг нарны хэт тусгалаас хамгаална.
5. ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ӨРӨӨ ТАСАЛГААНД
ТАВИГДАХ ШААРДЛАГА
5.1.ЭЗЛЭХҮҮН ТӨЛӨВЛӨЛТ, БҮТЭЭЦИЙН ШИЙДЭЛ
5.1.1.Шинээр барих болон өргөтгөх, шинэчлэх цэцэрлэгийн барилгын зураг төслийг боловсруулахдаа ерөнхий шаардлагыг БНбД 31-03-03*/11, газар хөдлөлтийн бүсэд төлөвлөхдөө БНбД 22-01-21*/22, орон сууцны барилгад цэцэрлэгийг байршуулахдаа БНбД 31-01-10 барилгын норм, дүрмүүдтэй нийцүүлнэ.
5.1.2.Цэцэрлэгийн үйл ажиллагааны төрлөөс хамааруулан барилгын давхрын тоог дараах байдлаар төлөвлөнө. Үүнд:
- ердийн төрлийн цэцэрлэгийн барилгыг газар хөдлөлтгүй бүсэд 3 давхар хүртэл;
- тусгай цэцэрлэгийн барилгыг газар хөдлөлтгүй бүсэд 2 давхар хүртэл;
- газар хөдлөлийн бүсэд байрлах бүх төрлийн цэцэрлэгийн барилгыг 2 давхар хүртэл;
- харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай цэцэрлэгийн барилгыг 1 давхар;
- бүх төрлийн гал тэсвэршилтийн IV зэрэглэлтэй цэцэрлэгийн барилгыг 1 давхар төлөвлөнө.
5.1.3.Бие даасан барилга буюу өргөтгөл барилгын дээр давхар нэмэхэд дараах байдлаар ашиглана. Үүнд:
- туслах өрөө тасалгаа бүхий техникийн давхар;
- туслах өрөө тасалгаа бүхий ашиглалттай дээвэр, техникийн өрөө.
5.1.4.Цэцэрлэгийн барилгын ашиглалттай дээвэрт гарах гарц нь шатны хонгилыг дээвэрт үргэлжлүүлэн гаргасан тусдаа 2 гарцтай байна. Дээвэрт гарах гарцын өмнө шатны талбай төлөвлөнө. Шатны хийц бүтээц галд тэсвэртэй материалаар хийгдэнэ. Шатны алхам 2:1-ээс ихгүй налуутай, 0.9 м-ээс багагүй өргөнтэй байна. Дээвэрт гарах гонхонд 0.75x1.5 м-ээс багагүй хэмжээтэй, II зэрэглэлийн галд тэсвэртэй хаалгыг норм, норматив баримт бичгийн дагуу төлөвлөнө. Дээврийг ногоон байгууламжийн шийдлээр төлөвлөж ашиглахыг зөвшөөрнө. Ашиглалттай дээврийг иж бүрэн тохижуулж болно.
5.1.5.Шинээр барих, өргөтгөх, шинэчлэх цэцэрлэгийн барилга нь хариуцлагын өндөржүүлсэн зэрэгтэй байна. Хариуцлагын найдваршлын илтгэлцүүрийн хамгийн бага утга БНбД 20-01-11-д зааснаар 1.1 байх ба эдэлгээний жишиг хугацаа 50-иас доошгүй жил байхаар тооцож төлөвлөнө.
5.1.6.Газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй ба бусад аюултай үзэгдэл бүхий бүс нутаг болон онцлог шинж чанартай ул хөрс бүхий (давсархаг, хөөлттэй болон суумтгай ул хөрстэй гэх зэрэг) газрууд ба ашиглагдсан нутаг дэвсгэрт БД 22-102-18-ын шаардлагаас гадна тухайн ул хөрсний нөхцөлд харгалзах шаардлагыг мөрдөнө.
5.1.7.Цэцэрлэгийн хүүхдийг насны ангиллаар ялгаварлаж, бүлэг бүр тус бүрдээ тоглох хооллох, унтах, хувцас солих, ариун цэврийн өрөөнөөс бүрдсэн бүлгийн өрөөтэй байхаар төлөвлөнө.
5.1.8.Насны онцлогоор ялгаатай (бага, дунд, бэлтгэл) бүлгүүдэд нэгдсэн орц, шат төлөвлөхийг зөвшөөрнө. Нэг орц, шатаар үйлчлүүлэх бүлгийн тоо 4-өөс илүүгүй байна.
5.1.9.Цэцэрлэгийн барилгын үндсэн ба нэмэлт өрөө тасалгааг газраас дээшхи барилгын давхарт төлөвлөнө. Хаяавчийн давхарт зөвхөн туслах өрөө тасалгаа төлөвлөхийг зөвшөөрнө. Усан бассейны нэмэлт өрөө тасалгааг зоорийн давхарт байрлуулахаар тооцож БД 31-116-12-ыг баримтлана.
5.1.10.Цэцэрлэгийн барилгын өрөө тасалгааг гал тэсвэршилтийн зэргийг харгалзан дараах байдлаар төлөвлөнө. Үүнд:
- байгалийн гэрэлтүүлэггүй зоорийн эсвэл хаяавчийн давхарт: аж ахуйн агуулах, хүнсний агуулах, ногооны зориулалттай агуулах, техникийн өрөөг (цахилгаан шитнээс бусад);
- байгалийн гэрэлтүүлэг бүхий хаяавчийн давхарт: харилцаа холбоо, техник, үйлчилгээний өрөөг;
- 1 дүгээр давхар болон нэгдсэн нэг блок, туслах өрөө: харилцаа холбоо, техникийн болон бусад туслах өрөө, угаалга, ариун цэврийн өрөө, хүнсний туслах өрөө, хог хаягдлын зайлуулах хэсэг;
- 1 дүгээр давхарт: гол орц үүдний танхимтай холбож (төв хаалга ба бүлгүүдийн тусадаа орцууд); бага бүлгийн үндсэн өрөөнүүд, богиносгосон хугацаагаар хүүхэд харах бүлгийн өрөөг;
- 2 дугаар давхарт: туслах гарц, цахилгаан шат болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тоног төхөөрөмж;
- 1 ба 2 дугаар давхарт: гал тогооны өрөө тасалгааг (цахилгаан шат буюу өргөгчтэй байж болно);
- эмчийн өрөөг 2-оос дээшгүй давхарт;
- 3 дугаар давхарт: бэлтгэл бүлгийн (ахлах, бэлтгэл бүлэг) өрөө, сургалтын болон дугуйлангийн өрөө, захиргааны хэсгийг;
- Бүлгийн үндсэн өрөө тасалгааг хоолны газар, угаалгын өрөө, цахилгааны самбарын ойролцоо ба дээр төлөвлөхийг хориглоно.
5.1.11.Өөр зориулалтын барилгад оруулж төлөвлөх цэцэрлэгийн барилгын ачаа ачих, буулгах орцыг барилгын цонхгүй талд барилгын нүүр талын архитектур төлөвлөлтийн шийдэлтэй уялдуулан төлөвлөнө (гудамжны зорчих хэсгийн талаас болон дуу чимээ, салхины чиглэлийг харгалзан тохируулж байрлуулна).
5.1.12.Үндсэн өрөө тасалгааны агаарын чанарыг хангах төлөвлөлтийг MNS 5825:2007-ын дагуу төлөвлөнө.
Тайлбар: Эмчилгээний массаж хийх, ваннтай өрөөнд агаарын солилцооны давтамжийг нэг хүүхдэд цагт 50 м3-ээс багагүй байхаар тооцно.
5.1.13.Барилгын шалны гадаргуугаас таазны шавардсан гадаргуу хүртэлх өндөр 3.0 м байна. Өөр зориулалтын барилгад төлөвлөх бол цэцэрлэгийн өрөө тасалгааны өндөр 2.7 м-ээс багагүй байна. Туслах болон техникийн өрөөний өндрийг тоног төхөөрөмжийн технологийн шаардлагыг харгалзан тогтооно.
5.1.14.Цэцэрлэгийн барилгын үндсэн өрөө тасалгааны бүрдэл, талбайн хэмжээг дараах шаардлагын дагуу төлөвлөнө.
1 дүгээр хүснэгт: Үндсэн өрөө тасалгааны 1 хүүхдэд ногдох талбайн хэмжээ, м2 -аар
Өрөөний нэр | 3 нас хүртэлх | 3 наснаас сургуульд элсэх нас хүртэлх |
Бүлгийн өрөө (тоглох, хооллох) | 2.5 | 2.0 |
Унтлагын өрөө | 1.8 | 2.0 |
- Бүлгийн нэмэлт өрөө тасалгааны ариун цэврийн өрөө 16 м2-аас багагүй, хувцас солих өрөө 18 м2-аас багагүй байна.
- Цэцэрлэгийн барилгын бусад нэмэлт, туслах өрөө тасалгааны талбайн хэмжээг А хавсралтын дагуу төлөвлөнө.
-
5.1.15.Цэцэрлэгийн барилгын нэг бүлэгт байх хүүхдийн тоог дараах байдлаар тогтооно. Үүнд:
- 3 нас хүртэлх бүлэгт 20 хүүхдээс ихгүй,
- 3 наснаас дээш сургуульд элсэх насны бүлэгт 25 хүүхдээс ихгүй;
- Тусгай цэцэрлэгт бие бялдрын болон оюун санааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн төрөл, онцлог, чадвараас хамааруулан насны ангиллаар нэг бүлэгт хамруулах хүүхдийн тоог хүснэгт A.3-ын дагуу тус тус тогтоож төлөвлөнө.
5.1.16.Түр хугацаанд хүүхэд харах бүлгийн өрөөг бүх насныханд зориулж төлөвлөхийг зөвшөөрнө. Түр хугацаанд хүүхэд харах бүлгийн өрөөний талбай, бүлгийн анги дүүргэлтийн тоог зураг төслийн даалгаврын дагуу тооцож болно. Зэргэлдээ орших түр хугацаанд хүүхэд харах 2 бүлгийн хооронд хөдөлгөөнтэй ханаар тусгаарлахыг зөвшөөрнө.
5.1.17.Угаалгын өрөөгүй цэцэрлэгт бохир цагаан хэрэглэл хүлээн авах өрөөг 160 хүртэл хүүхдийн цэцэрлэгт 6 м2, түүнээс дээш хүүхэдтэй цэцэрлэгт 10 м2 талбайтай төлөвлөнө. Энэ өрөө нь шууд гадагшаа гарах гарцтай байна.
5.1.18.Бие даасан цэцэрлэгийн барилгад урлаг болон биеийн тамирын танхимыг тус тусдаа төлөвлөнө. 4-5 бүлэгтэй цэцэрлэгийн барилгад урлаг, биеийн тамирын танхимыг хамт төлөвлөхийг зөвшөөрнө. Өөр зориулалттай барилга дотор төлөвлөх 4-өөс илүүгүй бүлэгтэй цэцэрлэгт урлаг болон биеийн тамирын танхимыг 36 м2 - 54 м2 талбайтай төлөвлөхийг зөвшөөрнө. Урлаг болон биеийн тамирын танхимыг дамжин өнгөрөх байдлаар төлөвлөхгүй. Харин хэд хэдэн хаалгатай төлөвлөж болно.
5.1.19.Цэцэрлэгийн барилгын шатыг БНбД 31-03-03*/11, БНбД 21-01-02-ын дагуу төлөвлөнө.
5.1.20.Цэцэрлэгийн барилга дотор шалны түвшний өндрийн зөрүү 1.0 м-ээс дээш хэмжээтэй бол 1.2 м-ээс багагүй өндөртэй хашлага, бариул төлөвлөнө. Оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан барилгад 1.5 м - 1.8 м-ээс багагүй өндөртэй үргэлжилсэн тортой хашлага төлөвлөнө.
5.1.21.Цэцэрлэгийн барилгын гадна хаалга 2.45 м-ээс багагүй гүнтэй, 1.6 м-ээс багагүй өргөнтэй, давхар гонхтой байх ёстой. Эсвэл байгалийн гэрэлтүүлэгтэй үед 1.6 м-ээс багагүй өргөн, 6.0 м хүртэл гүнтэй байж болно.
5.1.22.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй орон зайг БНбД 31-23-22-ын дагуу төлөвлөнө. Үүнд:
- барилгын гадна ба дотор налуу замын налуу (пандус) 1:12-оос ихгүй;
- хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ашиглах зориулалт бүхий хонгил, явган замын өргөнийг хүүхдийн тэргэнцэрийн хэмжээнээс хамаараад 10 хүртэлх хувиар бууруулах;
- одоо ашиглаж байгаа болон өөр зориулалттай барилга дотор төлөвлөх цэцэрлэгийн барилгын хонгилын өргөн нь хоёр тэргэнцэр зөрөх хэмжээнээс бага байж болохоор төлөвлөж болно.
5.1.23.Тэргэнцэртэй хүүхдийн хөдөлгөөнд зориулсан орон зайг дараах байдлаар төлөвлөнө. Налуу замын уртын дагуу 9 м тутамд тэргэнцэрийн эргэлтийн диаметрт тохируулж 1.0-1.4 м өргөн талбай төлөвлөнө. Гарц, хаалганы өргөн 0.9 м - 1.5 м-ээс багагүй, өрөө тасалгааны дотор тавилгын хоорондуур явж өнгөрөх замын өргөн 1.2 м-ээс багагүй, суултуурт хажуу талаас нь хүрч суух ариун цэврийн өрөөний өргөн нь 1.65 м-ээс багагүй байна.
5.1.24.Цэцэрлэгийн барилгын ашиглалттай дээвэрт болон гадна хананд залгаа төлөвлөх шиллэсэн веранд, өвлийн цэцэрлэг (байгалийн гэрэлтүүлэг, халаалт, агаар сэлгэлтийн төхөөрөмж суурилуулсан) болох задгай талбайг нэг хүүхдэд 2 м2 ногдохоор тооцож төлөвлөнө. Энэ нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан давж гарах боломжгүй хаалт, хашлагатай байна.
5.1.25.Усан бассейныг энгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ашиглах нөхцөлийг хангаж нэгтгэн төлөвлөнө. Усан бассейны сан нь 3-4 м өргөн, 6-7 м урт, гүн нь 0.6-0.8 м байна.
5.1.26.Усан бассейнд сургалтын арга зүйн өрөө, дасгалжуулах өрөөг төлөвлөнө.
5.1.27.Тухайн төв, суурин газрын цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нарийвчлан тогтоосны үндсэн дээр орон сууцны барилгад байрлах цэцэрлэгт хамрагдах шаардлагатай хүүхдийн тоог тодорхойлно.
5.1.28.Цэцэрлэгийг орон сууцны барилгад байрлуулах эсвэл тусад нь 100 хүртэлх хүүхэдтэй цэцэрлэгийг орон сууцны барилгатай залгаж барихыг зөвшөөрнө.
5.1.29.Орон сууцанд байрлах цэцэрлэгийн бүлэгт зориулалтын эдэлбэр газар төлөвлөхгүй байж болно.
5.1.30.Цэцэрлэгийг 2 талдаа цонхтой орон сууцны барилгын 2 хүртэлх давхарт байрлуулан төлөвлөхийг зөвшөөрнө.
5.1.31.Орон сууцны барилгад байрлах цэцэрлэг 4 хүртэл бүлэгтэй байна. Нэг бүлэгт 15 хүүхэд байхаар тооцох ба нэг хүүхдэд 4м2 талбай ногдохоор өрөөний нийт талбайн хэмжээг тогтооно.
5.2.ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА
5.2.1.Барилгын гал тэсвэршилтийн зэрэг, галын аюулгүй байдлын ангиллыг БНбД 31-03-03*/11, БНбД 21-01-02-ын дагуу, барилгын өрөө тасалгааны галын аюулгүй байдлын ангиллыг БНбД 21-02-02-ын дагуу тодорхойлно.
5.2.2.Барилгын давхраас үл хамааран галын аюулгүй байдлыг хангах мэдээлэл, бүдүүвч зураглалыг байршуулна.
5.2.3.Цэцэрлэгийн барилгад БНбД 21-01-02-ын галын аюулгүй байдлын шаардлагын дагуу ГҮ ангиллын бүтээц, ШҮ ангиллын дулаалгын материал ашиглана.
5.2.4.Галын аюулын өөр өөр ангиллын барилгад цэцэрлэгийг төлөвлөхөд бие даасан галын бүслэвч төлөвлөнө. Харин ф1.3 ангиллын барилгын нэг давхарт цэцэрлэгийг төлөвлөхдөө бие даасан галын бүслэвч төлөвлөх шаардлагагүй. Цөөн хүүхэд хүлээн авах цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний барилгад галын аюулгүйн байдлын шаардлагыг орон сууцны барилгад тавигдах галын аюулгүйн шаардлагатай адил байна.
5.2.5.Цэцэрлэгийн барилгад залгаа төлөвлөх хүүхэд тоглох зориулалттай шиллэсэн верандын гал тэсвэршилтийн зэргийг үндсэн барилгын гал тэсвэршилтийн зэрэгтэй адил байхаар БНбД 21-01-02-ын дагуу тооцож төлөвлөнө.
5.2.6.Газар хөдлөлтийн 7, 8, 9 ба түүнээс дээш баллтай бүсэд цэцэрлэгийн барилгын төлөвлөхөд БНбД 22-01-21*/22-ын галын аюулгүй байдлын шаардлагыг мөрдөнө.
5.2.7.Гал тэсвэршилтийн I-III зэрэгтэй барилгад БНбД 31-01-10-ын дагуу дээврийн хучилт төлөвлөхийг зөвшөөрнө. Тухайн тохиолдолд даацын бүтээцийн галд тэсвэршилтийн хязгаар REI 45-ээс багагүй, галын аюулын ангилал ГҮ байна.
5.2.8.Орон сууцны барилгад цэцэрлэг төлөвлөхөд гал тэсвэршилтийн дээд хязгаарыг REI 45 ба EI 45-аас багагүй галд тэсвэртэй хана, хамар хана, хучилтаар тусгаарлаж төлөвлөнө. Тухайн хийц бүтээц нь гал тэсвэршилтийн 1 дүгээр зэрэгтэй байна.
5.2.9.25-аас дээш хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 50 ба түүнээс дээш суудалтай ерөнхий боловсролын сургуулийн барилгад залгаж барих бол EI 45 галд тэсвэршилтийн хязгаартай, галын хаалтаар тусгаарлана.
5.2.10.Цэцэрлэгийн барилгын гал тогооны өрөөнд хийн тоног төхөөрөмж суурилуулахыг хориглоно. Барилгад дулаан зөөгчтэй халаах радиатор, цахилгаанаар халах халаалтын төхөөрөмжийг хүүхэд өртөхөөргүй шийдлээр төлөвлөхийг зөвшөөрнө. Зураг төслийн даалгаварт тусгаж дулааны төвлөрсөн эх үүсвэрийн дутагдлыг нөхөх, эсвэл ослын зориулалтаар байгалийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр (нар, салхи, ус, газрын гүний дулаан, хатуу түлш)-ийн систем төлөвлөхийг зөвшөөрнө.
5.2.11.Халуун ус, уур сауны өрөөг (галын аюулын ангиллын Ф3.6) цэцэрлэгийн барилга дотор болон залгаж төлөвлөхийг хориглоно. Энэхүү заалт нь цэцэрлэг ажиллуулахаар төлөвлөсөн нэг айлын орон сууцанд хамаарахгүй.
5.2.12.Хамгийн алслагдсан гарцнаас (угаалгын өрөө, шүршүүр болон бусад үйлчилгээний өрөөнөөс бусад) гадагшаа гарах гарц, шатны хонгил болон 3-р төрлийн шат хүртэлх зайг БНбД 21-01-02-д зааснаас ихгүй байхаар төлөвлөнө. Гарцгүй хонгил эсвэл танхимтай залгаа өрөө тасалгаануудад нийт 80-аас ихгүй хүн байхаар тооцно.
5.2.13.Нүүлгэн шилжүүлэлтийн гарцын байршил, тоог БНбД 31-03-03*/11, БНбД 21-01-02-ын дагуу тогтоож төлөвлөнө. Цэцэрлэгийн бүлэг тус бүрт нүүлгэн шилжүүлэх хоёр гарц төлөвлөнө. 2 ба 3 давхраас буухад зориулж гадна нээлттэй шатыг заавал төлөвлөнө. Нүүлгэн шилжүүлэх хаалганы өргөн нь 1.2 м, утаа үл нэвтрүүлэх жийрэгтэй байна. Хонгилын өргөн 1.6 м-ээс багагүй байна.
5.2.14.Цэцэрлэгийн барилгын хийц бүтээц өндөр температуртай галд өртсөний дараа хийц бүтээц нь даацын үүргээ гүйцэтгэж чадах нөхцөлийг норм, нормативын баримт бичигт заасан хугацаанд хангуулах ёстой. Барилгын галаас хамгаалах материалын ачааллыг барилгын хийц бүтээцийн тооцоонд харгалзан үзнэ.
5.2.15.Барилгад бүлгийн унтлагын өрөө бүхий хэсгийг захиргаа аж ахуйн, техникийн зориулалттай өрөө тасалгаанаас 2-р төрлийн галын хана, 3-р төрлийн хучилтаар тусгаарласан байдлаар төлөвлөнө (гал тэсвэршилтийн I зэрэглэлийн барилгад, 2-р төрлийн хучилтаар тусгаарлана). Тэсэрч дэлбэрэх, шатах ангиллаар B1-B3 зэрэглэлийн өрөөнүүдийг унтлагын өрөө, олон зориулалттай танхимын ойролцоо, дээр, доор болон зоорийн давхарт төлөвлөхийг хориглоно.
5.2.16.Цэцэрлэгийн барилгын В4 ба Д зэрэглэлийн өрөөнөөс бусад хоолны хэсэг, агуулах, угаалга, индүүдлэг, техникийн зориулалттай өрөө тасалгааг (засварын, цахилгаан самбар) үндсэн өрөө тасалгаанаас 2-р төрлөөс багагүй галд тэсвэрлэх хана (1-р төрлийн галд тэсвэршилтийн хязгаар бүхий хамар хана), галд тэсвэршилтийн 3-р төрлийн хучилтаар тусгаарлан төлөвлөнө. Гал тэсвэршилтийн I зэрэглэлийн барилгад, галд тэсвэршилтийн 2-р төрлийн хучилтаар тусгаарлахаар төлөвлөнө.
5.2.17.Ш2-оос илүү ангиллын галын аюултай барилгад гоёл чимэглэлийн өнгөлгөөний материал, шалны өнгөлгөө материал ашиглахыг хориглоно.
5.2.18.Урлаг болон биеийн тамирын хичээлийн танхимын хана, таазны өнгөлгөө нь ШҮ ба Ш1 ангиллын материалаар хийгдсэн байна.
5.2.19.Галын аюулын эрсдэлтэй техникийн өрөө тасалгааны хаалга EI 30-аас доошгүй гал тэсвэршилтийн хязгаартай байна (даавуун материалын агуулах, индүүдлэгийн өрөө, цахилгаан самбар (шит), агааржуулалтын камер г.м).
5.2.20.Шатаар нүүлгэн шилжүүлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрсэн хүнийг 2-3 давхарт түр болон урт хугацаагаар байрлуулах өрөө тасалгаа бүхий галын аюулгүй байдлын тусгай бүсийг төлөвлөнө.
5.2.21.Галд тэсвэршилтийн хязгаар нь 3-р төрлийн шат, тагт, ашиглалттай дээврийг (дээврийн дулаалга орно) шатдаггүй материал ашиглахаар төлөвлөнө. Давхар бүрийн шатны хонгилд цонхоор байгалийн гэрэлтүүлэг нэвтрэхээр төлөвлөнө. Нүүлгэн шилжүүлэх шатыг үндсэн барилгаас салангид төлөвлөхийг хориглоно.
5.2.22.Энгийн хаалганы өргөн нь 0.9 м-ээс багагүй, нүүлгэн шилжүүлэх хаалганы өргөн 1.2 м-ээс багагүй, нэг дор 15 хүнийг зэрэг нүүлгэн шилжүүлэхээр тооцож төлөвлөнө. Аврах замын хаалга босгогүй байхаар төлөвлөнө.
5.2.23.Дотор ус хангамжийн систем, утаанаас хамгаалах системийг БНбД 40-05-16*/20, БНбД 41-01-11-ийн шаардлагыг ханган төлөвлөнө.
6. БАЙГАЛИЙН БА ЗОХИОМОЛ ГЭРЭЛТҮҮЛЭГ
6.1.БАЙГАЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
6.1.1.Цэцэрлэгийн барилгын өрөө тасалгааны байгалийн гэрэлтүүлгийг БНбД 23-02-08-ын дагуу төлөвлөнө. Гэрэлтүүлэгт тавигдах шаардлагууд:
- байгалийн гэрэлтүүлгийн итгэлцүүр;
- нормчлогдсон гэрэлтүүлэг;
- цилиндр гэрэлтүүлэг;
- зориулалтын бус гэрэлтүүлгийн нэгдсэн үзүүлэлт;
- гэрэлтэлтийн асаалтын итгэлцүүрийн хэмжээг үндсэн, нэмэлт, туслах өрөө, захиргааны болон туслах өрөөнүүдэд В/2; туслах болон техникийн өрөөнд Ж/2; сүлжээ холбооны өрөөнүүд З/2-оос тус тус багагүй байхаар тооцно.
6.1.2.Гэрэлтүүлгийн норматив үзүүлэлтийг өрөө тасалгаанд БНбД 23-02-08-д зааснаар төлөвлөнө. Цэцэрлэгийн хоолны хэсэг, олон цагаар ажиллах захиргаа болон бусад өрөө тасалгаанд гэрэлтүүлгийн хосолсон системийг ашиглахаар төлөвлөсөн нөхцөлд гэрэлтүүлгийн үзүүлэлт нэг зэрэг нэмэгдэх шаардлагатай.
6.1.3.Хүн удаан хугацаагаар байрлах өрөө тасалгаа, хонгил (амрах хэсэг)-д байгалийн шууд гэрэл заавал тусдаг байх шаардлагатай. Байгалийн ба зохиомол, хосолсон гэрэлтүүлгийн хэвийн үзүүлэлтийг норм, нормативын баримт бичгийн дагуу төлөвлөнө. Цэцэрлэгийн бүлгийн өрөө, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, унтлагын өрөө, гал тогоо, эмчийн өрөө, эрхлэгчийн өрөө, арга зүйн өрөө, урлаг болон биеийн тамирын танхимын цонхоор байгалийн шууд ба шууд бус гэрэлтүүлэг тусахаар тооцсон байна. Усан бассейнд байгалийн гэрэлтүүлгийн шаардлагыг БНбД 23-02-08-ын дагуу төлөвлөнө.
6.1.4.Цонх төлөвлөх боломжгүй тохиолдолд эгц дээрээс буюу дээврийн налуу гадаргуугаас байгалийн гэрэлтүүлэг тусах шийдлээр төлөвлөхийг дараах өрөө тасалгаанд зөвшөөрнө. Үүнд: хувцас солих өрөө, угаалгын өрөө, арга зүйн өрөө ба ажилчдын өрөө, дугуйлан, урлаг, биеийн тамирын танхим, усан бассейн, амралтын өрөө багтана.
6.1.5.Цэцэрлэгийн барилгын өрөө тасалгаа хоёр хажуугаас гэрэлтүүлэгтэй байх тохиолдолд тухайн өрөөний байгалийн гэрэлтүүлгийн тохиромжтой итгэлцүүр нь тухайн өрөөний байгуулалтын төвд, ажлын бүсийн түвшнийг гэрэлтүүлэхэд тохирсон утгатай байна.
6.1.6.Хажуугийн нэг талын гэрэлтүүлэгтэй өрөө тасалгаанд байгалийн гэрэлтүүлгийн итгэлцүүрийн нормчлогдсон утгыг дараах хэсэгт хангасан байна. Үүнд:
- тоглоомын ба бүлгийн өрөөний төв тэнхлэг дагуу хамгийн их алслагдсан ханын цонхноос 1 м зайд байрлах шалны гадаргуу дээрх тооцооны цэгт;
- бусад өрөөнд өрөөний төвд байрлах ажлын гадаргуу дээрх гэрэлтүүлгийн тооцооны цэгт (ажлын гадаргуу шалнаас 0.75 м өндөрт байна);
- барилгын үндсэн өрөө буюу урлагийн танхимд цонхны гэрэл зүүн гар талаас тусадаг байхаар төлөвлөнө.
6.1.7.Цэцэрлэгийн барилгын үндсэн өрөө тасалгаа хажуугийн нэг талаас гэрэлтүүлэгтэй бол цонхны байрлалын зөвшөөрөгдсөн чиглэл нь 95о-265о-т (хамгийн оновчтой 180°) байна. Хоёр талаас гэрэлтүүлэгтэй тохиолдолд чиглэл хамаарахгүй.
6.1.8.Тусгай цэцэрлэгийн эмчийн өрөөний цонхны чиглэлийг дараах байдлаар төлөвлөнө.
- 340-200°-н чиглэлд: нүдний эмч нарын өрөө;
- 160-200°-н чиглэлд: физик эмчилгээ, цахилгаан эмчилгээний кабинет, массажны өрөө;
- 70-110°-н чиглэлд: эмнэлгийн бусад өрөө байна.
6.1.9.Зэргэлдээ өрөөнөөс дамжуулан гэгээвчээр эсвэл гэрэл нэвтрүүлэх хаалтаар байгалийн гэрэлтүүлэг тусах өрөө тасалгааг БНбД 23-02-08-ын дагуу байгалийн гэрэлтүүлгийн үзүүлэлтийг хангаж байхаар төлөвлөнө. Үүнд:
- Бүлгийн хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, хоолны хэсэг;
- Нэмэлт өрөө тасалгааны өлгүүр, шүршүүр, усан бассейн, биеийн тамирын заал, багш дасгалжуулагчийн өрөө;
- Туслах өрөө тасалгааны аж ахуйн зориулалттай өрөө, ажилчдын өрөө, харуул хамгаалалтын өрөө, эмчийн өрөөний хүлээн авах өрөө, угаалгын өрөө, харилцаа холбооны өрөө, гарц, шууд гэрэлтүүлэгтэй Ш1 төрлийн шатнаас бусад өрөө багтана. БНбД 31-03-03*/11-д байрлах тохиолдолд дээрх өрөөнд байгалийн гэрэлтүүлэг тусахгүйгээр төлөвлөж болно.
6.1.10.Өрөө тасалгааны байгалийн гэрэлтүүлгийн итгэлцүүрийн утгыг дараах байдлаар авна. Дээрээс тусах байгалийн гэрэлтүүлэгтэй болон хосолсон гэрэлтүүлэгтэй өрөө тасалгаанд байх хамгийн доод утга:
- бүлгийн тоглоомын өрөө, хоолны газар, хичээлийн анги танхим-4.0%;
- унтлагын өрөө-2.0%;
- хувцас солих өрөө-2.5%;
- эмнэлгийн хэсэг-2.0% байна.
Хажуугийн гэрэлтүүлэгтэй өрөө тасалгаанд байх хамгийн доод утга:
- бүлгийн өрөө, хоолны газар, сурах, тоглоход зориулсан анги-1.5%;
- унтлагын өрөө-0.5%;
- хувцас солих өрөө-0.7%;
- эмнэлгийн хэсэг-0.5% тус байна.
Үндсэн өрөө тасалгаанд жигд бус гэрэлтүүлгийг зөвшөөрнө (3:1-ээс ихгүй). Цэцэрлэгийн бүлгийн үндсэн өрөө тасалгааны нэг талын гэрэлтүүлэгтэй өрөөний гүн 6.0 м бол байгалийн гэрлийн түвшинг, гэрлийн эсрэг хананаас 1.0 м-ийн зайд байхаар тооцно.
6.1.11.Цэцэрлэгийн барилгын нарны гэрлийн шууд тусгалын үргэлжлэх хугацаа БНбД 23-04-07-гийн шаардлагыг хангана. Тоглоомын талбайд нарны шууд тусгалын нийлбэр хугацаа 2.5 цагаас багагүй байх ба нарны тусгал дундаа тасалдах үед тоглоомын талбайн 50% -д тусах хугацаа дор хаяж 1 цаг байна.
6.1.12.Барилгын нарны гэрлийн тусгалын хэт их халалтаас хамгаалах арга хэмжээг БНбД 23-04-07-гийн шаардлагын дагуу төлөвлөлтөд тусгана.
6.2.ЗОХИОМОЛ ГЭРЭЛТҮҮЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
6.2.1.Цэцэрлэгийн барилгад ажлын, ослын, жижүүрийн зориулалтын өрөө тасалгаанд ашиглах зохиомол гэрэлтүүлгийг дараах байдлаар тооцож төлөвлөнө.
- үндсэн өрөө тасалгааны талбайн гэрэлтүүлгийн ангилал П2, хэвтээ чиглэлтэй гэрэлтүүлгийн тусгалын түвшин 10 люкс-ээс багагүй байх,
- цэцэрлэгийн барилгын гадна тохижилтын гэрэлтүүлгийг П4 ангиллын дагуу гэрэлтүүлгийн дундаж түвшин БНбД 23-02-08-д зааснаар 4 люксээс багагүй байхаар төлөвлөнө. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ашиглах орон зайд гэрэлтүүлгийг төлөвлөх тохиолдолд зохиомол гэрэлтүүлэг хамгийн багадаа 40 люкс байна.
6.2.2.Цэцэрлэгийн барилгын өрөө тасалгааны зохиомол гэрэлтүүлгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг БНбД 23-02-08-ын дагуу төлөвлөнө. Барилгын гол хаалганд гэрэлтүүлгийн түвшинг илүү сайн хангах гэрлийг суурилуулсан байна.
6.2.3.Цэцэрлэгийн барилгын гол хаалганд суурилуулах зохиомол гэрэлтүүлгийн шаардлага хангасан дундаж түвшин:
- үүдний гол хаалга-100 люкс;
- бусад орц-20 люкс байна.
6.2.4.Цэцэрлэгийн барилгын гадна гэрэлтүүлгийг хийц, материал дээр тусах тусгалын итгэлцүүрийг БНбД 23-02-08-д заасан утгаас ихгүй байхаар тооцно.
6.2.5.Гудамж, ландшафт, цэцэрлэгжүүлэлтийн гэрэлтүүлгийг суурилуулах тусгалын өнцөг 10°-аас багагүй байна. Гэрлийн төхөөрөмжийн өндөр тусгалаасаа хамаарч 2.0 м-ээс багагүй байх ба гадна гэрэлтүүлгийг хянаж удирдах боломжтой байхаар төлөвлөнө.
6.2.6.Цэцэрлэгийн үндсэн өрөө тасалгаанд норм, норматив баримт бичгийн дагуу зохиомол гэрэлтүүлэг төлөвлөнө. Үүнд:
- бүлгийн бүх өрөөнүүд;
- туслах өрөөнүүд;
- яаралтай нүүлгэн шилжүүлэх бүсэд.
6.2.7.Цэцэрлэгийн өрөө тасалгааг жигд гэрэлтүүлгийн системээр хангах ба гэрэлтүүлгийн жигд бус итгэлцүүр нь дунджаар 1.1-1.5 утгатай байна. Туслах өрөө тасалгаа, хооллох хэсэг болон шаардлагатай өрөө тасалгаанд тухайн орон зайн гэрэлтүүлгийн үзүүлэлтийг ашиглана.
6.2.8.Гэрэлтүүлгийг суурилуулах үзүүлэлтийн өндрийн хэмжээ нь шалнаас дээш 1.0 м-ийн түвшинд, өрөөний гүнд хананаас 1.0 м зайд байхаар тооцож төлөвлөнө.
6.2.9.Цэцэрлэгийн үндсэн, нэмэлт, туслах өрөө тасалгааны өнгийг ялгах гэрэлтүүлгийн эх үүсвэрийг тооцоолж төлөвлөнө. Гэрэлтүүлгийг суурилуулахад өнгийг ялгахад (хүмүүсийн нүүр царай, өнгийг ялгах) боломжтой гэрлийн эх үүсвэрүүдийг сонгоно.
6.2.10.Өрөө тасалгаанд флюресцент, галоген улайсгах, дүүжилж суурилуулах боломжтой гэрэлтүүлэг ашиглана. Хэт улайсаж халдаг гэрэлтүүлгийг нэг өрөөнд олноор ашиглахыг хориглоно.
6.2.11.Эмчийн өрөөнд чийг, тоосны хамгаалалт бүхий ерөнхий гэрэлтүүлгийн тоноглол, хэрэгслийг ашиглана. Бактерийн эсрэг үйлчлэлтэй гэрлийн эх үүсвэр хэт ягаан туяатай гэрэлтүүлэгчийг "Орохыг хориглоно" гэсэн анхааруулгатай хамт хэрэглэж болно.
7.1.УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГА
Барилгын ус хангамж, ариутгах татуургын хангамжийг БНбД 40-01-14, БНбД 40-02-16, БНбД 40-04-16, БНбД 40-05-16*/20 норм, норматив баримт бичгийн шаардлага хангуулж төлөвлөнө.
7.1.1.Цэцэрлэгийн барилга нь ахуйн хэрэгцээний халуун ус хангамж, хэрэглээнээс гарсан бохир ус, борооны ус зайлуулах системтэй байна. Дотор гал гарсан үед ашиглах ус хангамжийн системийг төлөвлөх ба түүний ус дамжуулах сүлжээ, байгууламж нь норм, дүрмийн дагуу галын аюулгүй байдлын шаардлагыг хангана.
7.1.2.Эрүүл ахуй, ариун цэврийн тоног төхөөрөмжийн тооцоот усны зарцуулалт, хэрэглэгчийн тооцоот усны хэрэглээг БНбД 40-05-16*/20-ийн дагуу төлөвлөнө.
7.1.3.Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй суурин газар баригдах барилгад бие даасан болон нэгдсэн ундны ус цэвэрлэх төхөөрөмжтэй ус хангамжийн систем, цэвэрлэх байгууламжтай ариутгах татуургын систем төлөвлөнө.
7.1.4.Энэхүү норм, дүрмийн 7.1.3-ыг төлөвлөхдөө ундны усаар хангах худаг, усан сан ба даралтат төхөөрөмж, түүнчлэн бохир ус цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын технологийн тоног төхөөрөмжүүдийг хяналтын автомат удирдлагын системээр тоноглоно.
7.1.5.Барилгын халуун ус хангамжийн шүршүүр, угаагуурын тоноглолоос гарах халуун усны температур 600С хэтрэхгүй байна.
7.1.6.Даралт өргөх зориулалт бүхий шахуургатай тохиолдолд асаах, унтраах үед дамжуулах хоолойд гидравлик цохилт үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрчим хүчийг хэмнэх зорилгоор хувьсах зарцуулалттай шахуургат болон давтамж хувиргагч ашиглахаар төлөвлөнө.
7.1.7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглах ариун цэврийн өрөөний тоног төхөөрөмжийн тоог нийт ариун цэврийн тоног төхөөрөмжийн тооноос хамааруулж тооцох ба нийт тоног төхөөрөмжийн 5%-ийг охидод зориулсан суултуур, 2%-ийг хөвгүүдэд зориулсан суултуур ба хөтөвч байна. Хөдөлгөөний хомсдолтой хүүхэдтэй хамт ороход зориулсан ариун цэврийн өрөөнд хүүхдийн суултуур, хагас бүхээг төлөвлөнө.
7.1.8.Ариутгах татуургын дотоод сүлжээг унтлагын өрөөний шалан дээгүүр, хананд, таазны доогуур ил ба далд байрлуулахыг хориглоно.
7.1.9.Хүүхдэд зориулсан сантехникийн тоног төхөөрөмж шалны цэвэр түвшнээс төхөөрөмжийн дээд ирмэг хүртэл байрлуулах өндрийг дор дурдсан байдлаар авна. Үүнд:
- 3 нас хүртэлх хүүхдэд зориулсан угаалтуур, угаалгын сав-0.4 м;
- 3 наснаас сургуулийн өмнөх насны хүүхэд-0.5 м;
- шүршүүрийн гүн тэвш ба ванны хувьд-0.6 м;
- шүршүүрийн гүехэн тэвш-0.3 м;
- ханын ба шалны хөтөвч (дээд ирмэг хүртэл)- 0.4 м;
- Шүршүүр нь уян хоолойтой байх ба түүнийг байрлуулах тавиурын ирмэг нь холигчоос дээш 0.15 м-ийн өндөрт байрлана.
Тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй хүний угаалтуур, угаалгын сав ба хөтөвчний бэхэлгээг хүүхдийн биеийн өндрөөс хамаарч өөрчлөх боломжтой төлөвлөнө.
7.1.10. Хүүхдийн хувцас солих өрөөнд байрлах хатаах шүүгээний халаагчийг халуун ус хангамжийн системтэй холбох ба түүнд хаалт төлөвлөж аюулгүй байдлыг хангана.
7.1.11.Шүршүүр, угаалгын газар, хоолны газрын угаалга ба бэлтгэлийн цех, ариун цэврийн өрөөний шаланд ус зайлуулах трап төлөвлөнө.
7.1.12.Барилгын бассейны усны солилцоог тооцохдоо эргэлтийн ус ба нэмэлт цэвэр усны хэмжээг хоногт усан сангийн эзлэхүүний 10%-иас багагүй байх ба усан санд солилцуулах усыг өгөх хугацаа 0.5 цагаас ихгүй байна. Цэвэр усны тасралтгүй урсгалыг хангах зорилгоор тооцоот зарцуулалтыг цагт усан сангийн эзлэхүүний 20%-иас багагүй байхаар тооцно.
7.1.13.Усан сан доторх усны температур нь 29°С - 32°С-ийн хооронд байна. Усан сан байрлах танхимын шалны гадаргуугийн температур 26-30°С-ийн хооронд байхаар төлөвлөнө. Хэрэв усаар халах шалны халаалтын систем суурилуулбал түүнийг халуун ус хангамжийн системтэй холбож өгнө. Усан сангийн ус зайлуулах хоолойг 0.02 м-ийн налуулгаар ариутгах татуургын сүлжээнд холбоно.
7.1.14.Хоол бэлтгэх өрөөний бохир усны шугам сүлжээнд өөх тос баригч төлөвлөнө.
7.2.ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТ БА КОНДИЦИОНЕР
7.2.1.Цэцэрлэгийн барилгад халаалт, агаар сэлгэлтийн систем төлөвлөхдөө холбогдох нормд зааснаар температур, агаар сэлгэлтийн хэмжээг тооцно. Хоолны газрын өрөөний ажлын бүсийн агаарт байх хортой бодисын ангилал ба зөвшөөрөгдсөн хэмжээг БНбД 41-01-11-ийн дагуу тодорхойлно. Агаарын бохирдол халаалтын улиралд 30 хоногоос илүүтэй хоногийн дундаж агаарын чанарын индекс дунд зэргийн болон түүнээс их бохирдолтой суурин газруудад эсвэл дотор агаарын чанарыг бүлгийн өрөө, тоглоомын өрөө, унтлагын өрөө тасалгаанд СО2-ийн түвшингээр хязгаарлахаар заасан нөхцөлд Е хавсралтын дагуу агаар сэлгэлтийн системийг төлөвлөнө.
7.2.2.Барилгын өрөөний дотор агаарын урсгалын хурд, харьцангуй чийглэг, температурыг хамгийн оновчтой болон зөвшөөрөгдөх утгыг нормд заасан хязгаараар жилийн холбогдох хугацаанд тооцож авна. Барилгын өрөө тасалгааны агаарын шинж чанар нормын утгыг хангасан байна.
Уур амьсгалын аль ч бүсэд баригдах цэцэрлэгийн барилгын үндсэн өрөөний агаарын хэм ба агаар сэлгэлтийн тоо хэмжээнд тавигдах шаардлагыг БНбД 41-01-11 болон Е хавсралтын дагуу төлөвлөнө.
7.2.3.Усны температур ба зардлаас хамаарах гидравлик горимын тооцоогоор цэцэрлэгийн тухайн бүс дэх дулаан хангамжийн системийн дурын цэг дээрх даралт нь тоног төхөөрөмжүүдийн (насос, усан сан, дамжуулах хоолой, хаалт, арматур) зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрэхгүй байх ба систем дэх ус буцлахаас урьдчилан сэргийлэх, системийг хангалттай усаар дүүргэнэ.
7.2.4.Барилгад тавигдах халаалтын (дулаан хангамжийн) системийг дулаан зөөгч, дулаан дамжуулах гадаргуун болон дулаан зөөгчийн зөвшөөрөгдөх температурыг БНбД 41-01-11-ийн хавсралтад зааснаар хангаж байхаар өрөө тасалгааг төлөвлөнө. Барилгад аюултай бодис агуулсан дулаан солилцуулагч ашиглахыг хориглоно. Өдөрт 50-аас ихгүй хүүхэд байх нэг давхар барилгад (зоорины давхрыг тооцохгүй) бие даасан халаалтын систем төлөвлөж болно. Тухайн барилгад халаалтыг уураар буюу уурын халаалт хэрэглэхийг хориглоно.
Тайлбар: Сум, суурин газарт зураг төсөл боловсруулах байгууллага тухайн дулааны эх үүсвэр түүнд холбогдсон хэрэглэгчдийн дулааны чадал, ачаалал, дулаан зөөгчийн температур, бусад тоног төхөөрөмжийн бүтээмж, даралт зэргийг тодорхойлж зургийн даалгаврыг батлуулсан байна.
7.2.5.Барилгад тавигдах халаах хэрэгсэл бүрийн уртыг тооцоогоор тодорхойлох ба цонхны уртын 75%-иас хэтрэхгүй байна. Шатны хөндий, үүдний танхим, өрөө тасалгааны дотор байрлах халаах хэрэгсэлд хамгаалах хаалт, дамжуулах хоолойд дулаан тусгаарлагч хийж өгнө.
7.2.6.Барилгын өрөө тасалгааны доторх агаарын дундаж температурыг, ялангуяа 1 дүгээр давхрын өрөөнүүдийн температурыг 22 оС - 24оС байхаар тооцно. Энэхүү нөхцөлийн зэрэг 0.6-0.9, агаарын хурд 0.1 м/сек, цацрагийн дундаж температур нь өрөөний агаартай адил байх нөхцөлд тохирно.
Усан бассейн болон бусад өрөөний шаланд байрлах халаагч элементийн тэнхлэгийн дагуух шалны гадаргуу дээрх температур 26°С-аас хэтрэхгүй байна.
Доод давхарт байрлах үндсэн өрөө, унтлагын ба хувцас солих өрөө, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан эмчилгээний өрөөний шалны гадаргуугийн температур 26оС-аас хэтрэхгүй байна.
7.2.7.Барилгад тогтмол болон түр зуур (онцгой нөхцөл байдлаас бусад) хүүхэд болон ажилчдын ашиглах өрөөний тааз болон шалан доор 200 кВт-аас дээш нэгж хүчин чадалтай төхөөрөмж, хөргөх систем байрлуулахыг хориглоно.
7.2.8.Барилгын үндсэн өрөөнд нэн ялангуяа дулааны улиралд нэвт агаар сэлгэлт хийх боломжтой байх ба уур амьсгалын III-IV бүсэд байрлах барилгын үндсэн өрөөнд булангийн болон нэвт агаар сэлгэлтийг хонгил болон зэргэлдээ өрөөгөөр дамжуулан хийх шаардлагатай.
7.2.9.Үндсэн өрөөнд механик агааржуулалтын систем төлөвлөсөн үед бүлгийн өрөө тасалгаа бүрд механик (эсвэл автомат) тохируулагч ба дуу чимээ тусгаарлагч төлөвлөнө.
Тайлбар: Механик агааржуулалтын системийг гадна агаарын бохирдлын хэмжээнээс хамааран төлөвлөх эсэхийг зураг төсөл боловсруулах даалгаварт тодорхой тусгаж өгнө.
7.2.10.Усан сан, гал тогоо ба хооллох өрөө, техникийн өрөөний агаар сорох системээс үндсэн ба нэмэлт өрөөнүүдийг тусгаарласан байна. Цэцэрлэгийн хоолны газраас агаар сорох хоолой үндсэн өрөөгөөр дамжин өнгөрөхгүй байхаар төлөвлөнө.
7.2.11.Унтлагын өрөөнөөс үндсэн өрөөгөөр дамжуулан агаар сэлгэлт хийхийг зөвшөөрнө.
7.3. ЦАХИЛГААН ХАНГАМЖ БА ЦАХИЛГААН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ
7.3.1.Цахилгаан хангамжийн систем, тоног төхөөрөмжийг холбогдох норм, дүрмийн дагуу төлөвлөнө. Бие даасан халаалтын цэгүүд, ахуйн болон гал унтраах ус хангамжийн зориулалттай шахуургын станцууд, ус зайлуулах насос станцуудад (хэрэв төлөвлөсөн бол) Б хавсралтад заасны дагуу төлөвлөнө.
7.3.2.Цэцэрлэгийн барилгад усан бассейн төлөвлөх тохиолдолд найдвартай ажиллагааны 1 дүгээр ангилалд дараах тоног төхөөрөмжийг төлөвлөнө. Үүнд:
- яаралтай болон нүүлгэн шилжүүлэх үеийн гэрэлтүүлэг;
- гал унтраах дотоод хангамж, аврах хэрэгсэл (гал унтраах ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу);
- утааг автомат, механик аргуудаар зайлуулах тоног төхөөрөмж;
- галын автомат дохиолол;
- тусгай үйлчилгээний тээврийн хэрэгслийг эдэлбэр газар руу нэвтрэх хаалгыг онгойлгох тоног төхөөрөмж;
- яаралтай холбоо барих тоног төхөөрөмж (түргэн тусламжийн үйлчилгээтэй).
7.3.3.Хоорондоо хамааралгүй, харилцан бие биеэ нөөцлөх тэжээлийн хоёр үүсгүүрээс цахилгаан эрчим хүчээр хангавал зохих ба бэлтгэл тэжээлийг автоматаар сэлгэн залгах төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
7.3.4.Ус шахах станц, усны савтай үед галын аюулгүй байдлыг хангах зориулалтаар хяналтын системийн цахилгааны тоног төхөөрөмж, үйл явцын хяналт, автоматжуулалтын галын аюулгүй байдлын шаардлагыг хангана.
7.3.5.Бүлгийн өрөө тасалгааны цахилгаан хангамж нь шаардлагад нийцсэн байна. Хэрэв цахилгаан түгээх самбар байрлуулсан үед хуваарилах төхөөрөмжөөс цахилгаан хүлээн авагч руу цахилгаан эрчим хүчээр хангахыг хориглоно. Цахилгаан тэжээлийн тооноос үл хамааран яаралтай гэрэлтүүлэг, нүүлгэн шилжүүлэх гэрэлтүүлэг, галын дохиоллын горимд тасралтгүй цахилгаан эрчим хүчээр хангах нөөц төхөөрөмжийг суурилуулах шаардлагатай.
7.3.6.Барилгын эдэлбэр газрын гэрэлтүүлгийг цахилгаан хангамжийн эх үүсвэрээр, гэрэлтүүлгийн хамгийн ойрын түгээлтийн сүлжээ болох трансформаторын дэд станцаас холбохыг зөвшөөрнө. Ослын гэрэлтүүлгийн цахилгаан хангамжийн эх үүсвэрийг ажлын шугамаас тусдаа шугамаас холбоно. Энэ тохиолдолд суурин газрын гэрэлтүүлгийн хяналтын системээс барилгын гэрэлтүүлгийг хянах боломжийг хангана.
7.3.7.Барилгын газар доорх болон нэгдүгээр давхрын өрөө тасалгааг мэрэгчээс хамгаалах, объектоос холдуулж, их хэмжээнд хүргэхээс хамгаалсан устгах цогц систем ашиглан мэрэгчдийг зайлуулах, устгах арга хэмжээг авах боломжтой байхаар төлөвлөнө.
7.3.8.Барилга байгууламжийн инженерийн болон техникийн аюулгүй байдлын систем, харилцаа холбоо, мэдээлэл, автоматжуулалт, камер, дохиоллыг БНбД 3.05.07-90-ын дагуу төлөвлөнө.
7.3.9.Барилгын эдэлбэр газрын орох, гарах гарц, хонгилын хэсэгт аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналтын камерийн болон холбооны хэрэгсэл, нэвтрэх, системээр тоноглоно.
7.3.10.Зарлан мэдээлэх систем, дохиоллын систем, мэдээлэл зүйн сургалтын өрөө, холбоо мэдээллийн нийтийн сүлжээний оруулга, техникийн газардуулга зэрэг тоног төхөөрөмж байрлуулах серверийн өрөөг MNS 6580:2016 стандартад нийцүүлнэ.
7.3.11.Интернет ашиглан сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх, мэдээлэл дамжуулах болон барилгын дотор систем ашиглах боломжтой өрөө тасалгааг зураг төсөлд тусгана.
7.3.12.Цахилгааны залгуур, ерөнхий гэрэлтүүлгийн хэрэгслийг шалнаас дээш 1.8 м-ийн өндөрт байрлуулах ба залгуурыг салгасан үед төхөөрөмжийг хаах хамгаалалтай байна.
7.3.13.Хүүхдийн тоглоомын талбайд гэрэлтүүлгийг хүүхэд хүрч болохуйц газарт байрлуулсан тохиолдолд хүүхэд хүрэхэд аюулгүй байх хаалт, шилэн хайрцагт хийж битүүмжилнэ. Цацруулагч, гэрэлтүүлэг, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийг ашиглах үед аюулгүй орчинг бүрдүүлж, хүүхэд нэвтрэх боломжгүй байхаар төлөвлөнө.
7.3.14.Газардуулга ба цахилгаан тоноглолын аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг БД 43-107-19, БД 43-101-03*/12, БНбД 3.05.07-90-ийн дагуу төлөвлөнө.
7.3.15.Галыг унтраах автомат төхөөрөмж, унд ахуйн болон галын насосын зэрэгцээ холболттой автоматжуулалт, гал гарсан тохиолдолд агааржуулах системийг автоматаар унтраах, халуун болон хүйтэн ус алдалтыг илрүүлэн автоматаар зогсоох, агаар сэлгэлтийн систем зэрэг автоматжуулалтын тоног төхөөрөмжийг суурилуулж, цахилгааны хэмнэлтийг 40%-иар бууруулахаар тооцож, БНбД 21-04-05*/18-ын дагуу зураг төсөлд тусгана.
8.ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ
8.1.Барилгын хашлага хийцийн дулаан хангамж, эрчим хүчний үр ашгийн шаардлагыг зураг төсөлд тусгана. Барилгын эрчим хүчний үр ашгийн үзүүлэлтүүдийг норм, норматив баримт бичгийн дагуу тодорхойлсон тооцоолох утгыг төлөвлөлтөнд ашиглана. Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүч хэмнэх арга хэмжээг Д хавсралтад үзүүлэв.
8.2.Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үзүүлэлтүүд:
- барилгын хаших хийц, бүтээцийн дулаан дамжуулалтын эсэргүүцлийг нэмэгдүүлэх (эсэргүүцлийг бууруулснаар дулаан алдагдал ихсэнэ);
- барилгын дулаан алдагдлыг багасгах шинж чанартай хийц бүтээцийг төлөвлөх;
- барилга байгууламжийг халаах, агааржуулах зориулалттай дулааны энергийн тодорхой хэрэглээг бууруулах;
- барилгын эрчим хүчний хэмнэлтийн ангиллыг тодорхойлох зэрэг байна.
8.3.Дулаан хангамжийн шаардлагын үзүүлэлтэд барилгын халаалт, агааржуулалт, халуун ус хангамж, эрчим хүчний хэмнэлтэд зориулж эрчим хүчний хэмнэлтийн жилийн нийт хэрэглээг багтаасан байна. Энэ үзүүлэлтийн зорилтот утгыг эрчим хүч хэмнэх чиглэлээр бүс нутаг, хот байгуулалтын төлөвлөлтөд тусгана.
8.4.Барилгын дулаан хангамж, эрчим хүчний шинж чанарын нормчлогдсон үзүүлэлтүүд, эрчим хүчний үр ашгийн шаардлагад нийцүүлэн БНбД 25-01-20-д зааснаар тодорхойлно.
8.5.Хашлага хийцийн дулаан дамжуулалтын эсэргүүцлийн нормчлогдсон үзүүлэлтийг барилгын шинж чанараас хамааруулж тодорхойлно.
8.6.Тухайн барилга байгууламжийн халаалт, агаар сэлгэлтэд зориулж дулааны эрчим хүчний зарцуулалтын онцлог шинж чанаруудын хэвийн утгыг 0.521 Вт/(м °С)-аар тооцно. Халаалтын хугацааны температурын хэвийн хэмжигдэхүүн нь 8000°С ба түүнээс дээш бүс нутгийн хувьд 5%-иар бууруулж тооцно.
8.7.Барилга архитектур төлөвлөлтийн шийдэлд нийцсэн халаалт, агааржуулалтын дулааны хэрэгцээ, түүний эрчим хүч хэмнэх ангиллыг тодорхойлох шаардлагатай. Барилгад бүлгийн хуваарилалт, архитектур төлөвлөлтөд эрчим хүч хэмнэх арга хэмжээг төлөвлөнө. Эрчим хүчний хэмнэлтийн ангилал барилгын эрчим хүчний паспортод багтсан байна.
8.8.Барилгын төлөвлөлтөд 8.2-т заасан эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үзүүлэлтүүдийн тооцоолсон бүх зохицуулалтыг хангах, шаардлагыг харгалзана.
8.9.Барилгын инженерийн хангамж, тоног төхөөрөмжийн системд эрчим хүчний хэмнэлтийн шаардлагыг тусгана.
8.10.Тодорхой хүчин чадал бүхий зохиомол гэрэлтүүлэг нь норм, дүрэмд заасан зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.
9.ЦЭЦЭРЛЭГИЙН АШИГЛАЛТЫН ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
9.1."Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм"-д заасны дагуу ашиглаж буй барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, засварлах тоноглох, техникийн үзлэг шалгалт хийх ажлыг БД 13-104-20-д заасан жишиг хугацааг баримтлан зохион байгуулна.
9.2.Барилга байгууламж болон инженерийн шугам сүлжээний засвар ашиглалтын үеийн техникийн үзлэг шалгалт, их засвар болон урсгал засвар хийх хугацааг БД 13-104-20-ын дагуу гүйцэтгэнэ.
9.3.Барилгын бичил уур амьсгалын үзүүлэлтийг нормоос авч ашиглана. Хүйтэн, дулааны улиралд оновчтой үзүүлэлтүүдийн зөвшөөрөгдсөн хэмжигдэхүүн, захиргаа удирдлага, туслах, техникийн орон зайн бичил цаг уурын оновчтой хэмжээсийг IA-ийн (ажлын байранд оновчтой бичил уур амьсгалын үзүүлэлтүүдийн түвшин) категор, эрчим хүчний хэрэглээний түвшнээс хамааруулж авна.
9.4.Барилгажих нутаг дэвсгэрт байрлуулах цэцэрлэгийн барилгын хооллох хэсгийг технологийн ашиглалтын аюулгүй байдлын үзүүлэлтийг харгалзан төлөвлөнө.
9.5.Барилгын байнгын чийгтэй өрөө тасалгааг (хүүхдийн усан сан, шүршүүр, угаалгын өрөө) ашиглалтын аюулгүй байдлыг хангах шаардлагын дагуу төлөвлөнө.
9.6.Барилгын дуу чимээний зөвшөөрөгдөх стандарт хэмжээ, дууны түвшин, хийц бүтээцийн дуу чимээний нэвтрэх дээд хэмжээг төлөвлөлтөд харгалзана. Барилгад нөлөөлөх дуу чимээ тусгаарлагчийн индекс, хийц бүтээцэд нөлөөлөх дуу чимээний түвшинг нормд нийцүүлэн төлөвлөнө.
9.7.Барилгын агаарын (гадна) дуу чимээ тусгаарлагчийн индекс, дотор хийц бүтээцийн Rw дуу чимээний нөлөөг бууруулах индексийн Lnw үзүүлэлт нь ашиглалтын тав тухыг хангана. Хамгийн бага нормчилсон индексийн үзүүлэлт:
- үндсэн болон туслах өрөөний хоорондох хучилт (шал) Rw47 дБ, Lnw 63 дБ;
- үндсэн өрөө тасалгааг гал тогооны өрөөнөөс тусгаарладаг хучилт (шал) Rw51 дБ, Lnw*63 дБ;
- үндсэн, туслах өрөө хоорондын хана, дотор хана 47 дБ, Lnw (стандартчилдаггүй);
- үндсэн өрөө тасалгааг гал тогооны өрөөнөөс тусгаарладаг хана Rw51 дБ байна.
9.8.Барилгын дотоод болон гадаад орчны эх үүсвэртэй чичиргээний нөлөөг норм, дүрмийн дагуу тооцож төлөвлөнө. Барилгын дуу чимээний даралтын хэт авианы хамгийн дээд түвшин нь 75 дБ-ээс ихгүй байна.
9.9.Барилгын орчны дуу чимээний эх үүсвэрийн хамгийн ойрхон байрлах цэгийг газрын гадаргаас 1.5 м-ийн өндөрт байрлахаар тооцно.
9.10.Барилгад нөлөөлөх дуу чимээний эх үүсвэрийн түвшинг тогтоох цэгийг зэргэлдээх барилгын фасадаас 2.0 м зайд байрлахаар сонгоно. Дуу чимээний эх үүсвэрийн тархах тооцооны цэгийн өндрийн түвшинг:
- нэг ба хоёр давхар барилгад - 1.5 м ;
- гурав ба түүнээс дээш давхар бүхий барилгуудын хувьд 4.0 м байхаар тогтооно.
9.11.Агаараар дамжих дуу чимээний эх үүсвэрийн дуу чимээг барилгад багасгах зорилгоор (авто зам, төмөр зам) дуу намсгагчтай төхөөрөмжөөр тоноглоно.
9.12.Дуу чимээ, чичиргээний эх үүсвэр болох тоног төхөөрөмж бүхий техникийн өрөөг хүмүүс байнга (ажлын цагаар) ажилладаг өрөөний зэргэлдээ байрлуулан төлөвлөж болохгүй. Өрөөний дууны даралт, чичиргээний түвшнийг хангах шаардлагыг БНбД 23-05-10-ын дагуу төлөвлөлтөд тусгана.
9.13.Барилгын ашиглалтын аюулгүй байдлыг хангах зорилгоор инженерийн тоног төхөөрөмжийг суурилуулахад зураг төслийн даалгаварт заасан нэмэлт ачаалал, дотоод тоног төхөөрөмжийн элементүүдийг хана, таазанд бэхлэх шаардлагыг төлөвлөлтөд харгалзан үзнэ.
9.14.Хана эсвэл таазанд бэхэлж, инженерийн тоног төхөөрөмжийг суурилуулах шийдэлд дуу чимээ, чичиргээ болон цохилтын хүчтэй нөлөөллийг дамжуулахгүй хийц бүтээц сонгоно.
9.15.Агаар сэлгэлтийн системд зориулсан бэхэлгээ, хамгаалалтын дэлгэц бэхлэх, гадна хануудад хяналтын камер, дохиоллын системийг тохиромжтой байрлал сонгож суурилуулах шаардлагатай.
9.16.Аюулгүй байдлыг хангаж дохиоллын систем, хяналтын камерыг хашааны гадна периметрийн дагуу байрлуулах ба захиргааны болон туслах хэсэгт хяналт хийх зориулалтаар төлөвлөнө. Барилгын аюулгүй байдлыг хангах, цогцолборын төвд мэдээлэл дамжуулах сувгуудын төлөвлөлт, түүнчлэн хотын аюулгүй байдлын байгууллагуудтай холбоо тогтоох (нийтийн хэв журам сахиулах алба, галын аюулгүй байдал гэх мэт), эмнэлгийн дуудлагын үйлчилгээ үзүүлэх холбоо мэдээллийн тоног төхөөрөмжөөр барилгыг хангаж төлөвлөнө.
9.17.Барилгын ашиглалттай дээвэр дээр байрлах инженерийн тоног төхөөрөмжийн (антен, агааржуулалт, гэрэлтүүлгийн төхөөрөмж) хаалт, хоолой зэргийг 3.0 м-ээс багагүй өндөртэй, хүүхэд дээвэр дээр нэвтэрч гарах боломжгүйгээр төлөвлөнө.
9.18.Барилгын үндсэн, нэмэлт, туслах өрөө тасалгааг төлөвлөхдөө (нээлттэй өрөөнүүдийг оруулаад) радио, цахилгаан соронзон цацрагийн давтамжийн зөвшөөрөгдөх хэмжээг MNS 5148:2015 стандартын дагуу тооцож үзнэ.
9.19.Барилгын халаалтын хэрэгслүүд нь (цахилгаан, хий, шингэн түлш, түүнчлэн хатуу түлшний зуух, задгай зуух) галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна. Дээвэр болон орчны тохижилтын хэсэгт суурилуулах халаалт, энергийн эх үүсвэрийн төхөөрөмж рүү хүүхэд нэвтрэх нөхцөлийг хязгаарлаж хашлагаар тусгаарлана.
9.20.Бүх бүлгийн өрөөний цонхны доор байрлах халаалтын төхөөрөмжийн доод ирмэгээс шалны түвшин хүртэлх зайг 0.05 м байхаар төлөвлөнө. Барилгад инженерийн шугам сүлжээний хангамж, халаалтын төхөөрөмж суурилуулах хэсэгт хүүхэд нэвтрэх боломжгүй, хамгаалалтын хаалт, тор тоноглоно.
9.21.Дулаан хангамжийн гадаргуу дээр 40°С - 75°С-ийн температурт хүрч халах тоног төхөөрөмж, цахилгаан хуримтлагдах өндөр давтамжтай чичиргээн үүсгэх, хий, уурын төхөөрөмжийг хүүхдэд ойр төлөвлөхийг хориглоно. Тухайн төхөөрөмжүүдийг цонхны халаалтын төхөөрөмжийн доор зөвшөөрөгдсөн 0.05 м-ийн зайд болон хоолны хэсгийн цонхны дээгүүр байрлуулан төлөвлөхийг хориглоно.
9.22.Халхавч, босоо хаалт, галерей, павилионы хашлага бүтээц нь аюулгүй, нэвт харагдах материал, хийцлэлтэй байж болно. Барилгын шиллэгээтэй хаалга, шалнаас 1.2 м-ээс багагүй өндөртэй хамгаалалтын сараалжтай байна.
9.23.Барилгын гадна орчны тоглоомын талбай болон дотор интерьерийн гадаргуу дээр хүүхдийн эрүүл мэндэд хортой бодис ялгаруулах барилгын өнгөлгөөний, наах зориулалттай бүх материал (барилгын бүтээгдэхүүн, эд хогшил, инженер, техникийн тоног төхөөрөмж) ашиглахыг хориглоно.
9.24.Барилгын модон хана, дотор хана, таазын гадаргууг галд тэсвэртэй заслын материалаар норм, дүрмийн дагуу бүрсэн нь галын аюулын ШҮ ангиллын нөхцөлийг хангах ёстой.
9.25.Барилгын эдэлбэр газарт байрлах иж бүрэн тоглоомын талбайн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангасан байна.
9.26.Хүүхдэд зориулсан усан бассейны төлөвлөлтөд тавигдах шаардлага, усны чанар, аюулгүй ашиглалт зэргийг БНбД 40-02-16-гийн дагуу төлөвлөлтөд тусгана.
9.27.Хийн хоолойн төхөөрөмжийг барилгын хана, дээвэр дээр дамнуулан суурилуулахыг БНбД 42-01-19-д зааснаар хориглоно.
9.28.Тоглоомын талбай, ашиглалттай дээвэр, үндсэн барилгын хаалттай байгууламжуудыг хүүхэд онгойлгох, хүрэхээс сэргийлж төлөвлөх, хүүхэд санамсаргүй унахаас сэргийлж аюулгүй байдлыг хангана. Шиллэгээтэй тунгалаг элемент хагарахаас сэргийлж аюулгүй байдлыг хангасан материал ашиглана.
А ХАВСРАЛТ: ЦЭЦЭРЛЭГИЙН НЭМЭЛТ БА ТУСЛАХ ӨРӨӨ ТАСАЛГААНЫ БҮРДЭЛ, ТАЛБАЙН ХЭМЖЭЭ
А.1 дүгээр хүснэгт: Нэмэлт ба туслах өрөө тасалгааны бүрдэл, талбайн хэмжээ
Өрөө тасалгааны нэр | Бүлгийн тоо | ||
16-11 | 10-6 | 5-4 | |
Талбай, м2 (хамгийн бага утга) | |||
| |||
Биеийн тамирын танхим | 100 | 100 | 100 |
Урлагийн танхим | 100 | 50 | |
Дасгалжуулагч багшийн өрөө (ариун цэврийн өрөөтэй) | 6(10)+1.5(2.5)1) | 6+1.5 | 6+1.5 |
Спортын тоног төхөөрөмжийн агуулах | 8 | 6 | 6 |
Урлагийн танхим дахь багшийн өрөө2) | 6 | 6 | 6 |
| |||
Усан бассейн | 90 | 50 | - |
Усанд сэлэх сургалтын танхим | 70 | 40 | - |
Материалын өрөө | 10 | 6 | - |
Дасгалын өрөө (ариун цэврийн өрөө, шүршүүр, хувцас солих өрөөтэй) | 10+4+1 | 6+4 | - |
Сувилагчийн өрөө | 6 | 6 | - |
Усан бассейны хяналт, удирдлагын хэсэг | 4 | 4 | - |
Хувцас солих өрөө (ариун цэврийн өрөө, шүршүүрийн хамт)3 | 20+6+3 20+6+3 | 15+6+3 15+6+3 | - |
Усан бассейны техникийн өрөө | зураг төслийн даалгаврын дагуу | ||
| |||
Олон төрлөөр зориулалттай дугуйлангийн өрөө | 24х2-оос багагүй тооцоолно | 24х2 | 24 |
Багшийн өрөө | 8-аас багагүй | 8 | 8 |
Хангамжийн өрөө | 6x2 | 6x2 | 6 |
| |||
Эмчийн өрөө | 12х2 | 12 | 12 |
Тарианы өрөө | 8 | 8 | 8 |
Тусгаарлах өрөө (1-2 хүний) Ариутгалын уусмал бэлтгэх өрөө |
4-6 6 |
4-6 6 | - |
Ариун цэврийн өрөө | 6 | 6 | 6 |
| |||
Халуун цех | 48 | 48 | 30 |
Хүйтэн цех | 14 | 14 | 12 |
Бэлтгэлийн өрөө* | - | ||
Мах-загасны цех** | 14 | 14 | - |
Хүнсний ногооны цех** | 8 | 8 | - |
Сав суулга угаах өрөө | 8 | 8 | 6 |
Ногооны агуулах (анхны боловсруулалт**) | 10 | 8 | - |
Хуурай бүтээгдэхүүний агуулах | 8 | 8 | 6 |
Хөргүүртэй өрөө4 | 14 | 14 | 10 |
Ачааны хэсэг | 12 | 12 | 8 |
Тусгай зориулалтын агуулах | 6 | 6 | 4 |
Хогны сав (Х/Б*) | - | 6 | 6 |
Агуулах | 24 |
|
|
Үйлдвэрлэлийн хэсэг | 10 | 6 | 5 |
Бараа материалын агуулах | 6 | 6 | 4 |
Хувцасны өрөө, шүршүүр, ажилчдын ариун цэврийн өрөө | 22 | 18 | 15 |
Ажилчдын өрөө | 24 | 16 | - |
| |||
Бохир цагаан хэрэглэлийн өрөө | 6 | 4 | 4 |
Угаалгын өрөө | 18 | 16 | 14 |
Индүүдлэгийн өрөө | 12 | 12 | 10 |
| |||
Арга зүйн өрөө | 12 | 12 | 12 |
Захиргааны өрөө | 10+8+8 | 10+8 | 10 |
Ажилчдын, шүршүүртэй ариун цэврийн өрөө | 20 | 16 | 20 |
Цэвэр цагаан хэрэгслийн өрөө | 10 | 6 | 4 |
Аж ахуйн агуулах | зураг төслийн даалгаврын дагуу | ||
Ажилчдын ариун цэврийн өрөө | 9 | 6 | 3 |
Хамгаалалтын өрөө | 10 | 10 | 6 |
Цэвэрлэгээний тоног төхөөрөмжийн өрөө | 6 | 4 | 2 |
* Хагас боловсруулсан бүтээгдэхүүн бэлтгэдэг хоолны газарт зориулагдсан. ** Хүнсний түүхий эдээр бүтэн боловсруулсан бүтээгдэхүүн бэлтгэдэг хоолны газарт зориулагдсан. Тайлбар:
|
A.2 дугаар хүснэгт: Сургалтын төрөл бүрийн хэлбэрээр ажиллах өрөө тасалгааны бүрдэл, талбайн хэмжээ
Өрөө тасалгааны нэр | Талбай, м2 (хамгийн бага утга) |
1. Бүлгийн тусгай сургалттай хослуулах өрөө | |
6 хүртэлх хүүхдийн багтаамжтай тусгай сургалтттай хослуулах өрөө (унтлагын өрөөгүй) | 1 өрөөнд 5-аас цөөнгүй хүүхэд, нийт 30 м2-аас багагүй |
8 хүртэлх хүүхдийн багтаамжтай тоглоомын өрөө (унтлагын өрөөгүй) |
30 м2-аас багагүй |
Хувцас солих өрөө | 10 |
Буфет | 8 |
Ариун цэврийн өрөө | 10 |
Сургалтын хэрэгсэл, тоглоом хадгалах өрөө | 5 |
Хүүхдийн бие дааж хичээллэх болон эцэг эхийн зөвлөгөө авах өрөө
| 20 |
2. Зөвлөгөө өгөх хэсэг | |
Танхим | 15+20 |
Эцэг эхчүүдэд зориулсан өрөө (амрах, хүлээх) | 10 |
Ариун цэврийн өрөө | 10 |
Эцэг эхчүүдэд зориулсан угаалгын өрөө | 5 |
3. Үйлчлэх, туслах хэсэг | |
Хувцас солих өрөө | 18 |
Ариун цэврийн өрөө | 12 |
Тоглоомын өрөө (2-оос доошгүй өрөөтэй) | 1 өрөө нь 25 м2-аас багагүй |
Хүүхэдтэй ганцаарчилсан хичээл хийх өрөө | 15 м2 |
Эмчийн өрөө | 1 өрөө, 12 м2-аас багагүй |
Хүүхдийн тэрэг байрлуулах өрөө | 12 м2 |
4. Бусад өрөө тасалгаа (олон нийтийн болон тусгай хэсэг) | |
Үүдний өрөө (өлгүүр, ариун цэврийн өрөөтэй) | 30 |
Захиргаа өрөө | 12 |
Багшийн өрөө (хувцас солих өрөө, ариун цэврийн өрөөтэй) | 22 (12+4+6) |
Ажилчдын өрөө (хувцас солих өрөө, ариун цэврийн өрөөтэй) | 15 |
Сувилагчийн өрөө (ариутгалын уусмал бэлтгэх газар, ариун цэврийн өрөөтэй) | 18 (12+6) |
Тайлбар:
- Эрүүл ахуйн шаардлагын дагуу богино хугацаанд байрлах бүлгийг барилгын төлөвлөлтийн онцлогт нийцүүлж төлөвлөх; - барилгын бүлэг тус бүрийн өрөө тасалгааны төлөвлөлтийн зориулалтын шийдлийг тусад нь авч үзэх; тэдгээрийн хоорондох уялдааг төлөвлөлтөнд тусгах; - бүлгийн үйл ажиллгааны зориулалтын өрөө тасалгааг төлөвлөлтөд зааж өгөх;
|
A.3 дугаар хүснэгт: Нэг бүлэг бүрдүүлэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд | Бүлгийн хүүхдийн тоо | |
ярианы бэрхшээлтэй хүүхэд | 6-10 | |
3-аас дээш насны, хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд | 12 | |
сонсголын бэрхшээлтэй хүүхэд (2 нас) | 6 | |
сонсголын бэрхшээлтэй хүүхэд | 6-8 | |
хараагүй хүүхэд (2 нас) | 6 | |
харааны бэрхшээлтэй хүүхэд | 6-10 | |
Булчин, тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгтэй хүүхэд | 6-8 | |
сэтгэцийн бэрхшээлтэй хүүхэд | 6-10 | |
сэтгэцийн бага зэргийн бэрхшээлтэй хүүхэд | 6-10 | |
3-аас дээш насны дунд, хүнд хэлбэрийн сэтгэцийн бэрхшээлтэй хүүхэд | 5 | |
зөвхөн аутизмтай 3-аас дээш насны хүүхэд | 8 | |
нарийн төвөгтэй согогтой хүүхдүүд (бие бялдар ба эсвэл сэтгэцийн хөгжлийн бэрхшээл, (2 ба түүнээс дээш хөгжлийн бэрхшээл хосолсон) (2 насны) | 5 | |
бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд | 10-15 | |
Тайлбар: Цэцэрлэгийн барилгад хөгжлийн бэрхшээлтэй янз бүрийн насны (холимог) бүлгүүдийг бие физиологийн онцлогт тохирсон өдөр тутмын хэв маягийг зохион байгуулах боломжтой орон зай төлөвлөхийг зөвшөөрнө. | ||
A.4 дүгээр хүснэгт: Ариун цэврийн өрөөний бүрдэл, тоо хэмжээ, тоног төхөөрөмж
Ариун цэврийн өрөө | ||||
Тоног төхөөрөмж | Эмэгтэй хүүхэд / тоо | Эрэгтэй хүүхэд / тоо | Бага бүлэг | Дунд, ахлах бүлэг |
1 суултуур | 20 | 30 |
|
|
Хөтөвч | - | 30 |
|
|
Угаалтуур | 30 | 30 |
|
|
Угаалтуурын өндөр (шалнаас төхөөрөмжийн ирмэг хүртэлх өндөр) |
|
|
0.4 м |
0.5 м |
Охид, хөвгүүдийн ариун цэврийн өрөө (1 хүүхдэд ногдох) | хамгийн багадаа 0.1 м2 -аар тооцно. |
|
|
Б ХАВСРАЛТ: ЕРДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН САНТЕХНИКИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
Б.1 дүгээр хүснэгт: Сантехникийн тоног төхөөрөмж
Өрөөний нэр | Угаалтуур | суултуур | угаалтуур болон жорлон | Усны цорго | Хосолсон холигчтой ванн
| Ванн болон душтэй хоолой | Холигч цорго бүхий угаалтуур | Алчуур хатаагч | |||
Цорго бүхий суултуур (биде) | Насанд хүрэгчдэд зориулсан (хосолсон) | Хүүхдийн | Насанд хүрэгчдийн | ||||||||
Буфет | - | - | - | - | - | - | - | - | 1/ 3 тосгуур | - | |
3 нас хүртэл хүүхдийн ариун цэврийн өрөө | 3 | 1 | 3 | - | 1 | 1 | 1 (хүүхдийн) | 1 | - | 1 | |
3 наснаас сургуулийн өмнөх нас хүртэлх хүүхдийн ариун цэврийн өрөө | 4 | 1 | 4 | - | - | 1 | - | 1 жижиг | - | 1 | |
Усан бассейн | - | - | - | - | - | 1 | - | - | - | - | |
Усан бассейны хувцас солих өрөөний шүршүүр, ариун цэврийн өрөө | 1 | - | 1 | - | - | - | - | 6 | - | - | |
Эмчийн өрөө | - | 1 | - | - | - | - | - | - | - | - | |
Тарианы өрөө | - | 1 | - | - | - | - | - | - | - | - | |
Эмчилгээний өрөө | - | 1 | - | - | - | - | - | - | - | - | |
Ажилчдын ариун цэврийн өрөө |
| 1 | - | 1 | - | 1 |
|
|
|
| |
Эмэгтэйчүүдэд зориулсан өрөө | - | 1 | - | бидэ суултуур | - | - | - | - | - | - | |
Багш нарын өрөө | - | - | - - | - | - | - | - | - | 2 ш тосгуур | - | |
Ажилчдын шүршүүр | - | - | - - | - | - | - | - | 1 | - | - | |
Угаалгын өрөө (жижиг цэцэрлэгт) | - | - | - - | - | - | - | 1 | - | - | - | |
Тайлбар: Ариун цэврийн өрөөний тоног төхөөрөмжийн тоо ширхэгийг оруулсан болно. | |||||||||||
В ХАВСРАЛТ: ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ГЭРЭЛТҮҮЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ
B.1 Цахилгааны чадлын зөвшөөрөгдөх шаардлагыг тусгана. Барилгад суурилуулах тодорхой хүчин чадлыг тогтворжуулагч хяналтын төхөөрөмжийн тэжээлийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ. В.1 хүснэгтэд заасан зөвшөөрөгдсөн утгаас хэтрэхгүй байна.
В.1 дүгээр хүснэгт: Суурилуулах дотор гэрэлтүүлгийн зөвшөөрөгдөх хэмжээ, Вт / м2
Ажлын талбайн хэвийн гэрэлтүүлэг, люкс | Өрөө тасалгааны индекс | ||||
0.6 | 0.8 | 1.25 | 2.0 | ≥3.0 | |
Шүүгээ, аж ахуйн агуулах* Е=50 | 7 | 6 | 5 | 4 | 3 |
Унтлагын өрөө Е=100 | 12 | 11 | 10 | 9 | 8 |
Усан сан, амралтын хэсэг Е=150 | 15 | 13.75 | 12.5 | 11 | 10 |
Эмчийн өрөө Е=300 | 25 | 23 | 20 | 18 | 16 |
Бүлгийн, тоглоомын, хоолны, хөгжмийн болон гимнастикийн өрөө Е=400 | 30 | 28 | 25 | 22 | 20 |
Захирлын өрөө Е=500 | 42 | 39 | 35 | 31 | 28 |
* Утга нь Wуд нормоор Er 100лк-аас багагүй байна. |
В.2 Зураг төслийг боловсруулахдаа гэрэлтүүлгийн системийн үзүүлэлтийг холбогдох норм, дүрмийн дагуу боловсруулна.
Зураг төслийг боловсруулахад тавигдах дараах ерөнхий шаардлагыг тусгана;
- гэрэлтүүлгийн тооцоо, инженер-техникийн болон технологийн асуудлыг шийдэхэд тооцоолох аргыг сонгох, гэрэлтүүлгийг хязгаарлалтын тооцоо болон цахилгаан, эрчим хүчийг хэмнэх үзүүлэлтүүд, архитектур орон зай, хийц бүтээц, техник-эдийн засгийн шаардлагын дагуу боловсруулах;
- барилгад гэрэлтүүлгийн шаардлагыг БНбД 23-02-08-ын дагуу төлөвлөлтөд тусгана.
Г ХАВСРАЛТ: ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН БҮДҮҮВЧ
Д ХАВСРАЛТ: ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ АРГА ХЭМЖЭЭ
Барилгын үр ашгийг дээшлүүлэхийн тулд халаалт, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, агааржуулалт, халуун ус хангамж, эрчим хүчний хэрэглээг дараах байдлаар төлөвлөлтийн шийдэлд тусгана. Үүнд:
- уур амьсгалын үзүүлэлтээс хамаарч гадна ханын гадаргуугийн талбайг багасгах (овор хэмжээг бууруулах), архитектур, орон зайн хамгийн боломжит шийдлүүдийг сонгох;
- үр ашигтай бүтээгдэхүүн, хэмнэлтэд үр дүнтэй (эрчим хүч хэмнэлтийн А ангиллын) инженерийн тоног төхөөрөмж ашиглах боломжийг хангах;
- автомат эсвэл гараар удирддаг халаалт, агаар сэлгэлт, халуун ус хангамжийн системийг ашиглах;
- халаалтын төхөөрөмж дээрх температур мэдрэгч ба термостат хавхлагаар тоноглогдсон халаалтын системийг ашиглах боломжийг хангах;
- инженерийн системийг дулааны энерги, хүйтэн, халуун ус, цахилгаан, хий хэмжих төхөөрөмжөөр хангаж, төвлөрсөн системээр хангах;
- хөдөлгөөн мэдрэгчээр тоноглогдсон эрчим хүчийг хэмнэх гэрэлтүүлгийн системийг ашиглах;
- эрчим хүчний хэрэглээг хэмжих бие даасан системийг ашиглах;
- агаарын дулааныг эргүүлэн ашиглах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр (нар, салхи, дулааны насос гэх мэт) ашиглах боломжтой төлөвлөлтийг зураг төсөлд тусгана.
Е ХАВСРАЛТ: ҮНДСЭН ӨРӨӨ ТАСАЛГААНЫ ДОТОР АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ
Цэцэрлэгийн барилгын үндсэн өрөө тасалгааны агаарын чанарт дараах арга хэмжээг тооцоонд үндэслэн төлөвлөлтөд тусгана.
Цэцэрлэгийн барилгад механик агаар сэлгэлтийн төхөөрөмж суурилуулсан үед өрөөний агаарын СО2-ийн агууламжийн хэмжээ 1200 ppm буюу 1800 мгр/м3-ээс хэтрэхгүй байхаар төлөвлөнө. Энэ хэмжээнээс хэтрэхгүй байхын тулд нэг хүүхдэд ногдох агаарын хэмжээ 19 м3/ц -аас багагүй байна.
Агаар сэлгэлтийн хосолмол систем төлөвлөх бөгөөд өвлийн улиралд механик, дулааны улиралд голчлон ердийн агаар сэлгэлтийн систем ашиглах нөхцөлөөр хийнэ.
Агаар оруулах механик систем нь гадна агаарын бохирдол (PM2.5) ихтэй газарт халаалтын буюу утааны бохирдол ихтэй улиралд утааны буюу нарийн шүүлтүүртэй байна.
Хэрэв халаалтын улирал дахь гадна агаарын нарийн тоосонцор PM2.5-ийн 24 цагийн дундаж утга 50 мкг/м3 -ээс их байх өдрүүд нь 21 хоногоос их бол (G4+F5+F7) нарийн шүүлтүүр, 75 мкг/м3 -ээс их байх өдрүүд нь 21 хоногоос их бол (G4+F7+F9) нарийн шүүлтүүр төлөвлөнө.
Шүүлтүүр бохирдож, түүн дээрх даралтын уналт зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн үед заагч гэрлэн, дуут эсвэл тоон дэлгэцээр мэдээлэл өгдөг байх ба сэнсийг тэжээлээс салгаж болохгүй.
Дотор агаар дах СО2-ийн агууламж 1200 ppm-ээс хэтрэх үед агаар сэлгэлтийн механик систем автоматаар ажиллана. Бүлэг бүр бие даасан системтэй бол анги тус бүрийн агаар сэлгэлтийн механик систем нь хувьсах зарцуулалттай байна. Хамгийн багадаа 3 ялгаатай түвшний зарцуулалттай байна.
Тайлбар: СО2-ийн агууламж 1200 ppm-ээс хэтрэх үе (СО2 бол агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж ялгарах хий, сая тутамд ногдох хэсгийн хэмжигдэхүүн (ppm)
Агаар сэлгэлтийн механик систем ажиллах үед ердийн систем эсрэгээр ажиллаж үнэр болон бусад бохирдол тарахгүй байх нөхцөлийг хангана. Хаагддаг байхаар төлөвлөнө.
Агаар сэлгэлтийн механик систем нь агаарын дулааныг эргүүлэн ашиглагч төхөөрөмжтэй байна.
Ё ХАВСРАЛТ: ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ТОХИРОМЖИТ БАЙРШИЛ
Цэцэрлэгийн барилгын өрөө тасалгааны цонхыг байрлуулах зүг чигийг хүснэгтэд үзүүлэв. Цонхны хуваалтыг хүүхдийн аюулгүй байдалд тааруулан төлөвлөнө.
Өрөө тасалгаа | Хойд өргөргийн 47º-аас урд байрлах | Хойд өргөргийн 47º-аас хойш байрлах | ||
тохиромжтой | боломжтой | тохиромжтой | боломжтой | |
Хүүхдийн байрлах өрөө, унтлагын өрөө | Ө | ЗӨ | Ө, ЗӨ | БӨ |
Хооллох хэсэг, амралтын туслах өрөөнүүд | Ө, ЗӨ | З, ЗХ , БХ | Ө, ЗӨ, З | ЗХ, З |
Ж ХАВСРАЛТ: НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
Дараах нэр томьёо, тодорхойлолтыг хэрэглэнэ. Үүнд:
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн дагуу хүүхдийн хөгжлийг дэмжих, асрах, хамгаалах, хөгжүүлэх, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үндсэн зорилготой байгууллагыг;
Бүлэг: Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн дагуу асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллагын зохион байгуулалт, бүтцийн нэгжийг;
- Цэцэрлэгийг хүүхдийн нас, үйл ажиллагааны хугацаа, хэв шинж, хэлбэрээс хамааруулан бүлэг болгон зохион байгуулна.
- Бүлгийн өрөө нь хүүхдүүд тоглох, унтах, хооллох олон талын үйл ажиллагаатай байна.
Хүүхдийг насны бүтцээр:
- нялх нас: 2 сар-1 нас: Тухайн насны хүүхэд насанд хүрсэн хүний хараа хяналтад байх, тоглох, танин мэдэхүйн үйл ажиллагаа, хөгжим, хүүхдийн дуу, биеийн тамирын дасгал, мэдрэгчтэй хөдөлгөөнт тоглоомыг сонирхож тоглох онцлогт тохируулж барилгын эзлэхүүнийг төлөвлөнө.
- дунд нас: 1-3 нас хүртэл: Тухайн насны хүүхэд тоглоом, материаллаг биет зүйлсээр (элс, ус, зуурмаг) тоглож мэдрэх, багш, асрагчтай шууд харилцах, багш, асрагчийн хараа хяналт дор үе тэнгийнхэнтэйгээ харилцах, бие даан суралцах, гэр ахуйн тоглоомын хэрэгслийг (халбага, хутгуур, хусуур) ашиглан тоглох, хөгжим сонсох, зураг үзэх, биеийн хөгжлийн дасгал хийх онцлогт тохируулж барилгын орон зайг төлөвлөнө.
- сургуулийн өмнөх нас: 3 наснаас сургуульд элсэх нас хүртэлх: Тухайн насны хүүхэд тоглох, багш, асрагч, үе тэнгийнхэнтэйгээ харилцах, хүрээлэн буй орчныг таньж мэдэх, бие даан суралцах, янз бүрийн материалтай танилцах, зураг зурах, хөгжим сонсох, хүүхдийн үйл хөдлөлд тохирсон архитектур орон зайн шийдлийг төлөвлөнө.
Хүүхдийг асрах, хамгаалах үйл ажиллагааны хугацаагаар[1]:
- "уртасгасан цагийн бүлэг" гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэрээр нэг өдөрт үргэлжлэх үйл ажиллагааны хугацааг 1-3 цагаар нэмэгдүүлэн ажиллаж байгаа бүлгийг;
- "богиносгосон цагийн бүлэг" гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэрээр нэг өдөрт үргэлжлэх үйл ажиллагааны хугацааг 1-3 цагаар хорогдуулан ажиллаж байгаа бүлгийг;
- "24 цагийн ажиллагаатай" гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллагын хамтарсан шийдвэрээр ажлын таван өдөр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг болон бүлгийг;
- "үндсэн сургалт" гэж цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших сургалт болон хөгжүүлэх үйл ажиллагааны цогцыг;
Хэв шинжээр: Цэцэрлэг нь ердийн, тусгай, халамжийн, сувиллын, асрамжийн, бусад төрлийн барилгад байрлах цэцэрлэг гэсэн хэв шинжтэй байна.
Үйл ажиллагааны хэлбэрээр:
- ерөнхий хөгжлийн дагнасан: Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрөл;
- хосолсон: сургалтын хөтөлбөрийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүй, физиологийн хөгжлийн онцлог шинж чанар, чадварыг харгалзан тусгайлан сургах шаардлагагүй, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгийн ердийн бүлгийн хүүхдүүдтэй хамт сургаж болох төрөл;
- сувилгаа: биеийн өсөлт, оюун ухааны хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих төрөл;
- асаргаа: сургуулийн өмнөх насны боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэггүй, удаан хугацааны эмчилгээ шаардлагатай хүүхдэд зориулсан тусгай эмчилгээ, цогц үйлчилгээ явуулдаг төрөл;
Эдэлбэр газар: барилга болон орчны төлөвлөлт хийгдэх талбайг;
Эдэлбэр газрын үйл ажиллагааны төлөвлөлтийн бүсчлэл: тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхэд зориулагдсан үндсэн ба туслах төлөвлөлтийн талбайг;
- Тухайн эдэлбэр газрын үйл ажиллагааны зориулалтад тохируулан бүсчилж төлөвлөнө.
- Эдэлбэр газрын үндсэн талбай: Нийт хүүхдүүд ашиглах, хүүхдийн амралт, чөлөөт цаг өнгөрөөх талбай (тоглоомын талбай, спорт талбай) багтана.
- Эдэлбэр газрын туслах талбай: Байгууллагын хэрэгцээнд ашиглахад зориулагдсан талбай, үүнд: бараа материалын агуулах, хоол хүнсний болон инженер техникийн үйлчилгээ, харилцаа холбооны сүлжээ, явган хүний зам, тусгай үйлчилгээний тээврийн хэрэгсэл (онцгой байдлын, түргэн тусламжийн) зорчих зам, зогсоол, ногоон байгууламжийн төлөвлөлттэй талбай багтана.
Өрөө тасалгааны зориулалт, төлөвлөлт: Тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх зориулалттай үндсэн, нэмэлт, туслах өрөө тасалгаа гэж байна.
- Үндсэн өрөө тасалгаа: Хүүхдийг асрах, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах тухайн бүлгийн тоглоом болон унтлагын өрөө тасалгааг;
- Нэмэлт өрөө тасалгаа: Бүлгийн хүүхдүүд богино хугацаанд, ээлжлэн ашиглах зориулалттай өрөө тасалгааг (биеийн тамир, урлаг, усан бассейн, сургалтын өрөө, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө);
- Туслах өрөө тасалгаа: Үндсэн, нэмэлт өрөө тасалгааны дагалдах туслах зориулалттай өрөө тасалгааг;
Үүнд:
- ажилчид, хүүхдийн бүлгийн өрөөнөөс бусад үйл ажиллагааны өрөө тасалгааны дотоод холболтыг хангах, онцгой байдлын үед барилгаас нүүлгэн шилжүүлэх гонх, хонгилын хэсэг;
- халаалтгүй эсвэл хэсэгчилсэн халаалтын горимтой, шилэн болон шилэн бус хаалттай задгай орон зай болох тагт, гонх, галерей, саравч, задгай тавцан, барилга хоорондын хүзүүвч, гүүрэн гарц;
- ажилчдад зориулсан захиргаа, аж ахуйн өрөө тасалгаа (оффис, хоолны газар, угаалгын өрөө, эмчийн өрөө, ажлын өрөө);
- инженерийн тоног төхөөрөмж байрлуулан үйл ажиллагааг хангахад зориулсан техникийн өрөө тасалгаа;
- аж ахуйн тоног төхөөрөмж, тавилга, багаж, сэлбэг хэрэгслийг хадгалах туслах өрөө тасалгаа;
Цогцолбор: Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг байршлын хувьд нэг дор байрлуулж хот төлөвлөлтийн шийдэлтэй уялдуулан төлөвлөсөн барилга байгууламжийг;
Сургуулийн өмнөх боловсролын төв: Цэцэрлэгийн захиргаа удирдлагын үүргийг хэрэгжүүлэх зориулалттай захиргаа, аж ахуйн өрөө тасалгаа бүхий барилгыг;
Олон төрлийн зориулалтын өрөө тасалгаа: Цэцэрлэгт хамааралгүй, цаг үеийн шинж чанартай, хүүхэд, эцэг эхчүүдийн (хууль ёсны төлөөлөгчийн) хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах цогц үйл ажиллагаанд зориулсан өрөө тасалгааг;
Тайлбар: хүүхдийн тоглох төв, эх эцгүүдэд зөвлөгөө өгөх төв, тусламж үйлчилгээ.
Хүүхдийн тоглож хүмүүжих төв: Бүх насны бүлгүүдийн сургалтын үйл ажиллагааны өрөө тасалгаа, эцэг эхтэй (хууль ёсны төлөөлөгчид) хамтран тоглож, хүмүүжих боловсролын олон хэлбэрээр ашиглах өрөө тасалгааг;
- өрөө төсөлгөө нь 8 хүртэлх хүүхэдтэй байна.
Зөвлөгөө өгөх төв: Цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эх (хууль ёсны төлөөлөгч) -д зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх өрөө тасалгаа болон мэргэжилтнүүд хоорондын харилцан туршлага, зөвлөгөө солилцох өрөө, боловсролын байгууллагын удирдлага, ахлах багш, мэргэжлийн сэтгэл зүйч, зөвлөх эмч, хөгжмийн багш, биеийн тамирын багш нарын тусламж зөвлөгөөг авах боломжтой өрөө тасалгааг;
Урьдчилсан тусламж үйлчилгээ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан асрамж, сургалт, биеийн хөгжлийн үйл ажиллагааны дэмжлэг туслалцаа үзүүлэх өрөө тасалгааг;
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэр бүлд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх (хууль ёсны төлөөлөгч)-д арга зүйн, сэтгэлзүйн, сурган хүмүүжүүлэх дэмжлэг үзүүлэх, тэдний оролцоотой хувь хүний төлөвшилд дэмжлэг үзүүлэх цэцэрлэгийн үйл ажиллагааны төлөвлөлтийн бүлгийн өрөөг;
Эмчийн өрөө: Анхан шатны тусламжийн үйлчилгээ үзүүлэх өрөөг;
З ХАВСРАЛТ: НОРМ, НОРМАТИВ ЭШЛЭЛ
Дараах норматив баримт бичгийг эш татав. Үүнд:
- "Барилгын бүтээц ба буурийн найдваршил. Ерөнхий шаардлага" /БНбД 20-01-11/
- "Барилга байгууламжийн галын аюулгүй байдал" /БНбД 21-01-02/
- "Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм" /БНбД 21-02-02/
- "Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл" /БНбД 21-04-05*/18/
- "Газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх" /БНбД 22-01-21*/22/
- "Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт" /БНбД 23-01-09/
- "Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг" /БНбД 23-02-08/
- "Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын/ээвэрлэлтийн хангамж" /БНбД 23-04-07/
- "Дуу чимээ тусгаарлалт" /БНбД 23-05-10/
- "Барилгын дулаан хамгаалалт"/БНбД 25-01-20/
- "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт" /БНбД 30-01-04/
- "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/
- "Олон нийт иргэний барилга" /БНбД 31-03-03*/11/
- "Барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг төлөвлөх" /БНбД 31-23-22/
- Ариутгах татуурга. Гадна сүлжээ ба байгууламж / БНбД 40-01-14/
- "Ус хангамж. Гадна сүлжээ ба байгууламж" /БНбД 40-02-16/
- "Ус хангамж, ариутгах татуургын гадна сүлжээ, байгууламж" /БНбД 40-04-16/
- "Барилга доторх ус хангамж, ариутгах татуурга" /БНбД 40-05-16*/20/
- "Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер" /БНбД 41-01-11/
- "Хийн хангамж" /БНбД 42-01-19/
- "Автоматжуулалтын систем" / БНбД 3.05.07-90/
- "Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар ашиглалтын жишиг хугацаа" /БД 13-104-20/
- "Барилга байгууламжийн гал тэсвэршилтийг хангах" /БД 21-103-22/
- "Барилга байгууламж, нутаг дэвсгэрийн геологийн аюултай үзэгдлийн инженерийн хамгаалалт" /БД 22-102-18/
- "Усан сэлэлтийн барилга байгууламж" /БД 31-116-12/
- "Цахилгаан байгууламжийн дүрэм" /БД 43-101-03*/12/
- "Орон сууц, олон нийтийн барилгын цахилгаан төхөөрөмжийг төсөллөх ба угсрах"
/БД 43-102-07/
- "Барилга байгууламжийн цахилгаан төхөөрөмжийн газардуулгын эсэргүүцлийг тооцоолох аргачлал" /БД 43-107-19/
- MNS 5148:2015 Радио давтамжтай цахилгаан соронзон орноос хүнд үзүүлэх нөлөө аюулгүйн түвшинд нийцэж буй эсэхийн үнэлгээ
- MNS 5825:2007 Орон сууц, олон нийтийн барилга. Өрөөний бичил уур амьсгалын үзүүлэлт
Тайлбар: Эшлэл авсан норматив баримт бичиг өөрчлөгдсөн, шинэчлэгдсэн тохиолдолд сүүлийн хувилбарыг мөрдөнө.
АГУУЛГА
3. ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ТӨЛӨВЛӨЛТӨД ТАВИГДАХ ШААРДЛАГА
4. ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ЭДЭЛБЭР ГАЗРЫН ТӨЛӨВЛӨЛТ, ЗОРИУЛАЛТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
5. ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ӨРӨӨ ТАСАЛГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
6. БАЙГАЛИЙН БА ЗОХИОМОЛ ГЭРЭЛТҮҮЛЭГ
7. ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ХАНГАМЖ
8. ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ
9. ЦЭЦЭРЛЭГИЙН АШИГЛАЛТЫН ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
А ХАВСРАЛТ: ЦЭЦЭРЛЭГИЙН НЭМЭЛТ БА ТУСЛАХ ӨРӨӨ ТАСАЛГААНЫ БҮРДЭЛ, ТАЛБАЙН ХЭМЖЭЭ
Б ХАВСРАЛТ: ЕРДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН САНТЕХНИКИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
В ХАВСРАЛТ: ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ГЭРЭЛТҮҮЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ
Г ХАВСРАЛТ: ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН БҮДҮҮВЧ
Д ХАВСРАЛТ: ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ АРГА ХЭМЖЭЭ
Е ХАВСРАЛТ: ҮНДСЭН ӨРӨӨ ТАСАЛГААНЫ ДОТОР АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ
Ё ХАВСРАЛТ: ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ТОХИРОМЖИТ БАЙРШИЛ
Ж ХАВСРАЛТ: НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
З ХАВСРАЛТ: НОРМ, НОРМАТИВ ЭШЛЭЛ
1
[1] "Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль"
Текст томруулах
A
A
A