- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДЭСНИЙ ХОРОО, КОМИСС, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар 350
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДЭСНИЙ ХОРОО, КОМИСС, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллах Засгийн газрын комисс, хороо, тэдгээрийн даргыг 31 дүгээр хавсралт ёсоор баталсугай.
3. Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах орон тооны бус, байнгын үйл ажиллагаатай комисс, хороо, зөвлөл, ажлын хэсгийг бусад байгууллага, комисс, хороо, зөвлөлийн чиг үүрэгтэй давхардуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн бүрэлдэхүүнийг холбогдох Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн, Засгийн газрын агентлагийн даргатай тохиролцсоны үндсэн дээр баталж ажиллуулж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
4. Хууль тогтоомжид заасан, байнгын үйл ажиллагаатай, орон тооны бус Засгийн газрын комисс, хороо, зөвлөл байгуулахдаа энэ тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
5. Хууль тогтоомжоор тусгайлан заагаагүй, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байгаа комисс, хороо, зөвлөл, ажлын хэсгийн чиг үүрэг, бүрэлдэхүүнийг нягталж, энэ тогтоолын 1-д заасан Засгийн газрын комисс, хороо, зөвлөлийн үйл ажиллагаатай давхардсан чиг үүрэгтэй, байнгын бус үйл ажиллагаатай комисс, хороо, зөвлөл, ажлын хэсгийг татан буулгах арга хэмжээ авахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
6. Энэ тогтоолын 29 дүгээр хавсралтаар баталсан Төрийн бүтээмжийн үндэсний хороо, 30 дугаар хавсралтаар баталсан Хүний эрхийг хангах үндэсний хорооны ажиллах журмыг баталж, Ажлын алба байгуулан ажиллуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгаж, Ажлын албаны орон тооны дээд хязгаарыг тус тус 5 байхаар тогтоосугай.
7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаар, "Тогтоолд нэмэлт оруулж, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 288 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай" Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 289 дүгээр, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 308 дугаар, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 110 дугаар, "Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 128 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 148 дугаар, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаар, "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 233 дугаар, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 387 дугаар, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаар, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 115 дугаар, "Тогтоолд өөрчлөлт оруулж, журам батлах тухай" Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 189 дүгээр тогтоолын 1 дэх заалт, 1 дүгээр хавсралт, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 202 дугаар, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар, "Журам батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолын 2, 3 дахь заалт, 2 дугаар хавсралт, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаар, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 107 дугаар, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаар, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 249 дүгээр, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 250 дугаар, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай" Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 333 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 6 дугаар, "Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр, "Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 69 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 84 дүгээр, "Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 172 дугаар, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 191 дүгээр, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 262 дугаар, "Үндэсний хорооны ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 21
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДЭСНИЙ ХОРОО, КОМИСС, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт, эсхүл холбогдох бусад хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу байгуулагдсан болон энэ тогтоолын 1-д зааснаас бусад Засгийн газрын тогтоолоор байгуулсан үндэсний хороо, комисс, зөвлөлийг татан буулгасугай.
3.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Хүний эрхийг хангах үндэсний хорооны чиг үүргийг Төрийн бүтээмжийн үндэсний хороонд шилжүүлэн, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны Ажлын албаны орон тооны хязгаарыг 15 байхаар тогтоож, түүний үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголд тусгаж, цаашид жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, Сайдын Ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий Гишүүд хэсэгт "Гишүүд:" гэсний дараа "Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан (зөвшилцсөнөөр);" гэж нэмсүгэй.
5.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулах тухай" Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 234 дүгээр тогтоолын 4 дэх заалтын "хамтран ажиллахыг" гэсний дараа "Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн," гэж нэмж, мөн тогтоолын 2 дахь заалтын "Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт" гэснийг "Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнд" гэж өөрчилсүгэй.
6.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгасугай.
7.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоол, "Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A