A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр

Дугаар А/48

Улаанбаатар хот

ЗАГВАР БАТЛАХ, ТУШААЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загвар"-ыг нэгдүгээр, "Монгол Улсын Олон улсын жолоочийн үнэмлэхийн загвар"-ыг хоёрдугаар "Жолоочийн түр зөвшөөрлийн загвар"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын Олон улсын жолоочийн үнэмлэхний загвар", мөн тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан "Жолоочийн түр зөвшөөрлийн загвар", Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/23 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Монгол Улсын жолоочийн үнэмлэхний загвар"-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэн баталсантай холбогдуулан иргэдэд хүндрэл учруулахгүйгээр одоогийн хэрэглэж буй жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон болон нөхөж олгох тохиолдолд шинэ загварын үнэмлэхийг олгох хэлбэрээр зохион байгуулсугай.

4.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа С.Баатаржав/-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Билгүүн/-д тус тус даалгасугай.

САЙД Ц.НЯМДОРЖ