A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 224

Улаанбаатар хот

ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.7, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Техникийн зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Б.Баасандорж), Мал эмнэлгийн ерөнхий газар (Д.Батчулуун)-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын 1-д заасан техникийн зохицуулалтын 3.14.9, 5.2.1-д заасан шаардлагыг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр тогтоосугай.

4. Энэ тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН