- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН МУЗЕЙД ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ (Чингис хаан)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар 351
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИЙН МУЗЕЙД ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ
Музейн тухай хуулийн 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн өмчийн "Чингис хаан" музейд "Үндэсний зэрэглэл" тогтоосугай.
2. Төрийн өмчийн "Чингис хаан" музейг төрийн тусгай хамгаалалтад авах эсэх асуудлыг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Төрийн тусгай хамгаалалтын газар (Л.Алтангэрэл)-т тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Соёлын сайд Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
