A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 355

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ""Монголын мянганы сорилтын сан" байгуулах тухай" Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 297 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монголын мянганы сорилтын сан"-ийн "Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Дарга-Гадаад харилцааны сайд" гэснийг "Дарга-Сангийн сайд" гэж, "Гишүүд-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэснийг "Гишүүд-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монголын мянганы сорилтын сан"-ийн дүрмийг шинэчлэн баталж, мөрдүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Гадаад харилцааны сайдБ.БАТЦЭЦЭГ