- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №29 2022.10.14/

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 10/04
Цомог
СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Бэхбат), багийн Засаг дарга нарт үүрэг болгож, багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт зөвлөсүгэй.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15/06 дугаар, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 09/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороонд хариуцуулсугай.
ДАРГА Н.БОЛДБААТАР
Текст томруулах
A
A
A
