- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №29 2022.10.14/

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨНДӨРШИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 63
Бөхт
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.1, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсгийн 23.8.12, Захиргааны Ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийн 66.1.1 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 192, А/243 дугаар хамтарсан тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1."Хог хаягдлын үйлчилгээний хураамж"-ийг нэгдүгээр, "Ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, ачиж буулгах зардлын нэгж тариф"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Төлбөр хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, зориулалтын дагуу зарцуулж, хэрэгжилтийн тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (У.Алтанхүү)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Уранбилэг)-д үүрэг болгосугай.
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ч.ҮНЭНХҮҮ
Текст томруулах
A
A
A
