- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН БАГЦЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 43
Улаанбаатар хот
ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН БАГЦЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.в дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
1.Тус хорооны 2020 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-д энэхүү тогтоолын хавсралтад заасан нэмэлт, өөрчлөлтийг тус тус оруулсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
Хорооны хуралдааны
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ
2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн
43 тоот тогтоолын хавсралт
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-д оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд
Нэг. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-ын 2.3.2, 2,5, 3.1, 4.1, 4.3, 4.4 дэх заалтуудыг дараах байдлаар тус тус өөрчлөн найруулсугай.
2.3.2.Үндсэн багцад албан ёсны эрхтэй, Зохицуулах хороонд бүртгүүлсэнгадаад сувгийг оруулж болох ба гадаадын телевизийн суваг оруулах бол гадаадын телевизийн сувгийн тоо үндсэн багцын нийт сувгийн 30 /гучин/ хувиас хэтрэхгүй байх;
2.5.Үндсэн багц дах телевизийн сувгийн дугаарыг Зохицуулах хорооноос баталсан "Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам"-ын дагуу олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч болон телевиз хооронд байгуулах гэрээнд тусгаж зохицуулна.
3.1.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрөл шинээр авсан бол үйлчилгээгээ эхлүүлэхээс, үндсэн багцад өөрчлөлт оруулах бол өөрчлөлт оруулахаас тус тус 30 хоногийн өмнө үйлчилгээнийхээ үндсэн багцыг тодорхойлж, дараах мэдээллийн хамт Зохицуулах хорооны ажлын албанд хянуулахаар ирүүлнэ.
4.1.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн хөтөлбөрийг дамжуулахдаа хөтөлбөр дамжуулах гэрээний хүрээнд Монголын телевизүүдийн холбоонд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-д заасан өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс төлнө.
4.3.Монголын телевизүүдийн холбоо нь Зохицуулах хорооны ажлын албанаас олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үндсэн багцын үнэ тарифын үндэслэлийг хянасан дүгнэлт гарснаас хойш олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчтэй өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс (цаашид хөлс гэх) авах тухай буюу хөтөлбөр дамжуулах гэрээг байгуулна.
4.4.Энэхүү журмын 4.3.-т заасан гэрээг байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, сунгахдаа гэрээнд оролцогч талууд шударга, ил тод, ялгаваргүй байх зарчмыг баримтална.
Хоёр. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-ын 4.4.1, 4.4.2, 4.4.3, 4.4.4, 4.4.5, 4.4.6 дэх заалтуудыг тус тус хассугай.
Гурав. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-ын Зургаадугаар зүйлийн "6.6" гэснийг "6.1" гэж өөрчилсүгэй.
------оОо------
Текст томруулах
A
A
A