- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦЭЭЛ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТ, ОТОР НҮҮДЛИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ /ЗХХАЭ №29 2022.10.14/

МОНГОЛ УЛС ТӨВ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 02
Оргил
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Газрын тухай хууль"-ийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.4, 52.6, "Хөрс хамгаалах тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд хэрэгжүүлэх "Бэлчээр ашиглалт, отор нүүдлийг зохицуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Бэлчээр ашиглалт, отор нүүдлийг зохицуулах журмын хэрэгжилтийг хангуулж, үр дүнг жил бүр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Төрбат/-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНГИС
Текст томруулах
A
A
A
