A

A

A

Бүлэг: 1979

Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2022 оны 9 дүгээр сарын 14–ний өдрийн 9

дүгээр  хуралдааны 02 тоот тогтоолын хавсралт

 

СУМЫН БЭЛЧЭЭР ХАМГААЛАЛТ, ОТОР

НҮҮДЛИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

 

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

Газрын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1, 20.2, 52-р зүйлийн 52.1, 52.2, 52.4, 52.6, Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгийг удирдлага болгон бэлчээрийг зөв зохистой ашиглаж хамгаалах,  өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөх, зуслан, намаржаа, отрын нутаг, өнжөөж чөлөөлсөн газар нутгийг ашиглах талаар малчин иргэд, айл өрхүүд, бэлчээрийн ашиглалтын хэсэг, малчдын бүлэг нөхөрлөл уг журмыг мөрдлөг болгон ажиллана.

НЭГ.ЗОРИЛГО

 

1.1.Бэлчээрийн мал аж ахуйн үндсэн эх үүсвэр нь байгалийн бэлчээр юм. Бэлчээрийн даацын хэтрэлт, байгалийн эрсдэлт үзэгдэл ган, зуд болдог зүй тогтол Монголын цаг агаарын нэг онцлог юм. Энхүү байгалийн гэнэтийн болон давтагдашгүй эрсдлийг хохирол багатай даван туулах өөрийн аймаг болон бусад аймаг сумдаас мал оруулж өвөлжүүлэх, хаваржуулах, бэлчээр ашиглалтыг бэлчээрийн нөөц чадавхид тохируулах, хариуцлагажуулахад эдийн засгийн хөшүүрэг бий болгох, бэлчээрийн даацад тохирсон мал сүрэг өсгөн үржүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, хамгаалах хяналт үнэлгээ хийх, бэлчээрийг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад журмын зорилго оршино.

ХОЁР.ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ

 

2.1.Бэлчээрийн төлөв байдал, чанарт үнэлгээ хийх, хамгаалах, нөхөн сэргээх, сэлгэж өнжөөх, амраах арга хэмжээг малчдын оролцоотойгоор төлөвлөх, хэрэгжүүлэх.

2.2.Бэлчээрийн даацад нийцүүлсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх.

2.3.Улирлын бэлчээр, бэлчээрийн нөөц (хужир, усны эх үүсвэр)-ийг ашиглахад талуудын тэгш оролцоог хангах.

 

ГУРАВ.ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ

 

3.1.Бэлчээр ашиглалтын талаар тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгана.

3.2.Бэлчээр ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төсөл хөтөлбөрийг байгууллагууд, малчдын бүлэг, бэлчээр ашиглалтын хэсгийн чиглэлээр бэлчээр ашиглалтын төлөвлөгөө гарган төрийн байгуулагатай хамтран ажиллана.

3.3.Тухайн жилд өнжөөж, чөлөөлөх болон отрын бүс нутгийг сумын Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

3.4.Бэлчээрийн даацаас хэтэрсэн тавиул малыг хонин толгойгоор тооцож бэлчээрийн санд хөрөнгө оруулалт хийнэ.

 

 

ДӨРӨВ.БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХЯНАХ, БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ТОГТООХ

 

4.1.Сумын Засаг даргын тамгын газраас бэлчээрийн даацад үндэслэсэн дараах тооцооллыг гаргаж жил бүрийн 08 дугаар сарын 15-ны дотор багийн Засаг даргад зөвлөмж байдлаар хүргүүлнэ.

4.1.1.Хонин толгойд шилжүүлсэнээр өвөлжих малын дээд хязгаарыг тогтоох

4.1.2.Багийн Засаг дарга зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж тухайн оны 10 дугаар сарын 01-ны дотор багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлсэн байна.

4.1.3.Малчин өрх бүрийн өвөлжүүлэх малын дээд хязгаарыг тогтоох

 

ТАВ.ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД СУМ, БАГИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН БОЛОН МАЛЧДЫН ҮҮРЭГ

 

5.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг:

5.1.1.Сумын бэлчээр хамгаалалт болон отор нүүдлийн талаар богино хугацааны бодлогын баримт бичиг баталж мөрдүүлэх

5.1.2.Отрын малчидтай байгуулах загвар гэрээг батлах

5.2.Багийн иргэдийн нийтийн хурлын чиг үүрэг:

5.2.1.Багийн бэлчээрт өөр аймаг сумаас отроор өвөлжиж, хаваржих малын тооны дээд хязгаарыг тогтоох, газар нутаг болон хугацааг зааж өгөх

5.2.2.Бэлчээр ашиглалтын журамд өөрчлөлт оруулах саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах.

5.3.Сумын Засаг даргын чиг үүрэг:

5.3.1.Сумын бэлчээрт өөр аймаг сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржих, малыг оруулахдаа журамд нийцүүлэн батлагдсан гэрээний загварын дагуу айл өрхтэй гэрээ байгуулан бэлчээр нутгыг зааж өгч нэвтрүүлнэ.

5.3.2.Тухайн жилийн байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан тариалангийн бүс орчмын бэлчээрт буух хугацаанд өөрчлөлт оруулж болно.

5.4.Багийн Засаг даргын чиг үүрэг:

5.4.1.Сумын бэлчээр ашиглалт болон отор нүүдэл зохицуулах тухай журмыг багийн иргэд оторчдод танилцуулах, мөрдүүлэх

5.5.Малчдын хүлээх үүрэг:

5.5.1.Малчдын бүлэг, нөхөрлөл, бэлчээрийн хэсэг нь хамтын зохион байгуулалтанд нэгдэж бэлчээр ашиглах үйл ажилагаанд оролцоно.

5.5.2.Бэлчээрийг өнжөөж чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гарсан шийдвэрийг дагаж биелүүлэх

5.5.3.Бэлчээр ашиглалт, хамгаалалтын журмаас гадуур дур мэдэн өөр аймаг, сумаас айл өрх, мал сүрэг оруулж ирэхгүй байх, өвөлжөө хаваржааг бусдад дамжуулан ашиглуулахгүй байх

5.5.4.Бэлчээрт байгаа малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэх

5.5.5.Тогтоосон журмын дагуу нэгдсэн зохицуулалтаар малаас чөлөөсөн бэлчээр, өвөлжөө, хаваржаа түүний ойр орчимд дур мэдэн мал оруулахгүй байх.

5.5.6.Улирлын бэлчээрээс бусад газарт дур мэдэн нутаглах, бэлчээр ашиглалтын хуваарь болон гэрээний заалтыг зөрчих, хог хаягдал, сэг зэм хаяхгүй байх, хашаа хороо, бууц, бэлчээр, усны эх үүсвэрийг бохирдуулахгүй байх.

5.5.7.Зөвшөөрөлгүй өвөлжөө, хаваржаа барих, нийтийн бэлчээрийн талбайг хашиж хамгаалахгүй байх.

 

ЗУРГАА.УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАЛТ

 

6.1.Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан "Отор нүүдэл хийх, оторлох бүс нутгийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөл" ажиллаж дараах чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

6.1.1.Баг бүрээр тухайн жилийн зуншлага, ургамлын ургацад тулгуурлан бэлчээрийн даацыг нь тодорхойлж, нутагтаа өвөлжиж, хаваржих боломжтой эсэхийг тогтоон, гадагш отор нүүдэл хийхээр бол оторлох малын төрөл, тоо, малчдын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий саналыг 09 дүгээр сарын 01-ний дотор авч, газар дээр нь шалган үзэж, нэгтгэн, дүгнэлт гаргана.

6.2.Байгаль цаг уурын онцгой хүндрэл тохиолдож, сумын зөвлөлийн зохих шийдвэр гарснаас бусад тохиолдолд гаднаас мал өвөлжүүлэх, хаваржуулахыг хориглоно.

6.3.Өөр аймаг, сумын малчид оторлож ирсэн тохиолдолд аймаг, сумын ИТХ-аас тогтоосон хэмжээ төлбөр, хураамжийг авч орон нутгийн  орлогод төвлөрүүлнэ.

6.4.Бусад сумаас тус суманд мал оруулж өвөлжүүлэх талаар ирсэн хүсэлтийг, өөрийн сумын отор нүүдлийн асуудлыг шийдвэрлэсний дараа сумын зуншлагын байдал бэлчээрийн даац, малын тоо толгойг үндэслэн тооцоо судалгаа хийж бусад сумаас отроор мал оруулах бололцоо байгаа эсэхийг тогтоож, хэрэв тэдгээрийг оруулах боломжтой гэж үзвэл харъяа багийн иргэдийн нийтийн хуралаар хэлэлцүүлэн саналыг авч, оторлох газрын байршил, малын төрөл, тоо толгойг зааж шийдвэрлэнэ.

6.5.Бусад аймаг сумаас мал оруулж оторлуулах ажлыг тухайн аймаг, сумын удирдлагуудтай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр энэ журмыг удирдлага болгон, гэрээ байгуулж, түүний дагуу зохион байгуулна.

 

ДОЛОО.БЭЛЧЭЭР АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТ, ХУВААРИЛАЛТ

 

7.1.Өвөлжөөний бэлчээрээс бүх өрх 5 дугаар сарын 15-ны дотор нүүж малын хөлөөс бүрэн чөлөөлсөн байна.

7.2.Тариалангийн газрын бүс орчмын бэлчээрийг зөвхөн тухайн оны 10 дугаар сарын сарын 15-наас дараа оны 5 дугаар сарын 01ийг хүртэлх хугацаанд ашиглана.

7.3.Нийтийн эзэмшлийн /зуслан-намаржааны/ бэлчээрийг тариалангийн талбайгаас 3 км-ээс доошгүй зайд байрлахаар зохион байгуулалт хийж бэлчээр ашиглалтыг зохицуулна.

7.4.Улирлаар ашиглах бэлчээрээс нүүх, буух хугацааг газар зүйн онцлог тухайн жилийн цаг уурын нөхцөл байдлаас хамааруулан өөрчилж болох бөгөөд энэ өөрчлөлт нь зөвхөн тухайн улирал, жилд мөрдөгдөнө.

7.5.Өвөлжөөний бэлчээрт ашиглаж байгаа худаг, уст цэгийг 5 дугаар сарын 15 наас 10 дугаар сарын 15 хүртэл ашиглахыг хориглоно.

7.6.Аймаг, сумын отрын бүс нутагт өвөлжих нүүдлийн орох гарах газрыг тодорхой болгож байрлах цэгийг тогтоож хугацааг заан нутаглуулах.

7.7.Тус сумын бэлчээрийг талхалхаас сэргийлэн оторлох малын төрөл тоо толгой, сүргийн бүтцийн талаар зөвлөлөөс гарсан шийдвэрийг чанд мөрдөнө

7.8.Оторчид нь сумын зөвлөлийн хувиарласнаас өөр газар буусан, Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулаагүй, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй тохиолдолд мал бүхий айл, өрхийг тус сумын нутаг дэвсгэрт суурьшихыг хориглоно.

 

НАЙМ.ОТОРЧДОД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ, ТӨЛБӨР ХУРААМЖ

 

8.1.Оторлож яваа малчдаас гаргасан санал хүсэлт, маргаан зөрчлийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлүүлэх, мал хулгайлах болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох арга хэмжээг авч шийдвэрлэнэ.

8.2.Отор нүүдлээр яваа өрхийн малд гэрээний дагуу төлбөр, хураамж ногдуулна.

8.3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг малчдад хүргэх, зохион байгуулалт, арга хэлбэрийг оновчтой тодорхой хүргэх

8.4.Сумын эрүүл мэндийн байгууллага отроор өвөлжиж байгаа айл өрх бүрт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлнэ.

 

ЕС.ОТОРЛОЖ БУЙ МАЛЧДЫН ҮҮРЭГ

 

9.1.Оторлож буй малчид нь сумын зөвлөл, оторлож буй сумын удирдлагын хууль ёсны шаардлага, гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх талаар тавьсан шаардлагыг хэрэгжүүлж ажиллана.

9.2.Малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалга, тарилга туулгалт, вакцинжуулалт, арьсны болон хамрын гуурсны боловсруулалт хийх зэрэг мал эмнэлгийн арга хэмжээг технологийн хугацаанд нь чанартай бүрэн хийлгүүлэх, өвчин эмгэггүй, эрүүл байх үүнийг батлах харъяалах сумын мал эмнэлгийн гэрчилгээтэй байх ба өрхийн малын эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлтийг бүрэн хийлгэсэн байх.

9.3.Зөвшөөрөгдсөн тооны бод, бог малыг тухайн заасан бүс нутагт оруулж, нэр зааж оноосон өвөлжөө, хаваржаанд нутаглана.

9.4.Отороор өвөлжиж, хаваржсан малчид тухайн бүс нутагт байгаа байгалийн баялаг, ан амьтан, уст цэг, өвөлжөө, хаваржааны хашаа, хорооны бүрэн, бүтэн байдлыг хангаж, бэлчээрийн хог хаягдал, сэг зэмийг устгаж, тухайн сумын удирдлага болон зөвлөлд хүлээлгэн өгнө.

9.5.Суманд өвөлжиж, хаваржсаны  төлбөрийг сумын тогтоосон үнэлгээний дагуу зохих дансанд цаг хугацаанд нь төвлөрүүлнэ.

9.6.Гал түймрээс урьдчилан сэргийлж, түүнтэй тэмцэх багаж хэрэгсэлтэй байх ба гал түймэр гарвал унтраах ажилд шуурхай орж, холбогдох хүмүүст хэл хүргэх ажлыг зохион байгуулна.

 

АРАВ.ОТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ГЭРЭЭ

 

10.1.Оторлогч болон отор хүлээн авагч сумын  Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан үлгэрчилсэн загварын дагуу хамтран ажиллах гэрээ байгуулж мөрдөж ажиллана.

 

АРВАН НЭГ.ХАРИУЦЛАГА

 

11.1.Бэлчээр ашиглалт, отор нүүдэлтэй холбоотой зөрчил, хариуцлагын асуудлыг дараах нөхцөлд авч үзнэ.

11.1.1.Энхүү журам болон  отор нүүдэл, бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг биелүүлэхээс хүндэтгэх шалтгаангүй удаа дараа татгалзаж зөрчсөн

11.1.2.Сумын малчид, мал бүхий иргэд, отроор яваа иргэд сумын нутаг дэвсгэрт гадны аймаг, сумын малыг дур мэдэн оруулах, бэлчээр, хашаа хороо, уст цэгийг үнэлэн дамжуулан ашигласан, худалдсан бол холбогдох хууль, дүрэм журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, хариуцлага хүлээлгэхээс гадна суманд бүртгэлтэй өвөлжөө, хаваржааны гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

11.1.3.Журамтай холбогдсон маргааныг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.

11.1.4.Шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.

 

АРВАН ХОЁР.ЖУРАМ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

 

12.1.Энэхүү журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсэний дараа дагаж мөрдөнө.