- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт, хавсралт мэдээг нөхөх заавар
Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 9 дүгээр
сарын 21-ний өдрийн А/112 дугаар тушаалын 3 дугаар хавсралт
Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт,
хавсралт мэдээг нөхөх заавар
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд цахимаар илгээж, эцсийн тооцоо хийнэ.
Байгалийн нөөц ашигласны төлбөр хураах эрх бүхий албан тушаалтан нь энэ тайлангийн маягтаар Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан төлбөр тооцох үзүүлэлтээр ургамлын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж, тайлант хугацааны төлбөрийн тайланг харьяа татварын албанд гаргана.
Тайлан гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ыг баримтална.
Нэг.Байгалийн ургамлын төлбөрийн тайлан /ТТ-16/-гийн маягтын ногдуулалтын тооцоолол:
1.Тайлангийн маягтад тухайн төлбөр төлөгчийн ургамлын нөөц ашигласны төлбөр ногдуулалтын тооцооллыг нэгтгэн "төгрөг"-өөр тайлагнана.
1.1.Төлбөр ногдуулалтын тооцооллын хүснэгтэд төлбөр ногдох зүйл нь Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан ангилал болон 3.3,3.4,3.5 дахь хэсэгт хамрагдах ургамлыг оруулах ба Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу тодорхойлсон /багана-1/, дэс дугаар /багана-2/-ыг илэрхийлнэ.
1.2.Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр төлөгчийн тоо /багана-3/-г оруулна.
1.3.Ургамлын нөөц ашигласны хэмжих нэгж нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д ургамлын тухайн үеийн жинг килограмм /багана-4/-аар илэрхийлнэ.
1.4.Ахуйн зориулалтаар ургамлын нөөц ашигласны төлбөрийн ногдуулсан /багана-5/ дүн, Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ /ХМ-16(А)/-ний 11-р баганын 1,2,3-р мөрийн дүнтэй тэнцүү байна.
1.5.Судалгааны зориулалтаар ургамлын нөөц ашигласны төлбөрийн ногдуулсан /багана-6/ дүн, Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ /ХМ-16(А)/-ний 14-р баганын 1,2,3-р мөрийн дүнтэй тэнцүү байна.
1.6.Үйлдвэрлэлийн зориулалтаар ургамлын нөөц ашигласаны төлбөрийн ногдуулсан /багана-7/ дүн, Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ /ХМ-16(А)/-ний 17-р баганын 1,2,3-р мөрийн дүнтэй тэнцүү байна.
1.7.Байгалийн ургамлын нөөц ашигласны ногдуулсан төлбөрийг тооцохдоо Ахуйн, Судалгааны, Үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ургамлын ногдуулсан төлбөрүүдийн нийлбэр /багана-8/-ээр дүнг гаргана.
1.8.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-19.1.4 заалтад хамрагдсан төлбөрөөс чөлөөлөх дүн /багана-9/-г гараас оруулах бөгөөд Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д " "тариалангийн бүс нутаг" гэж таримал ургамал ургуулах хөрс, цаг уурын тохиромжтой нөхцөл бүрдсэн нутагт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийн зохистой уялдааг хангах зорилгоор төрөөс тусгайлан тогтоосон бүс нутгийг, мөн хуулийн 3.1.7-д "эрчимжсэн мал аж ахуй" гэж суурин болон хагас суурин байдлаар өндөр ашиг шимт мал, тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх үйл ажиллагааг" гэж заасныг ойлгоно.
1.9.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заалтаар төлбөрөөс хөнгөлөх дүн /багана-10/-г гараас оруулна.
1.10.Нийт төлбөл зохих төлбөрийн дүнг тооцохдоо байгалийн ургамлын нөөц ашигласны ногдуулсан төлбөрийн дүн /багана-8/-ээс чөлөөлөлт /багана-9/-ийн дүнг, хөнгөлөлт /багана-10/-ийн дүнг хасаж, тайлант хугацааны нийт төлбөл зохих төлбөрийн дүн /багана-11/-г гарах ба Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ /ХМ-16(А)/-ний 18 баганын 1,2,3-р мөрийн дүнтэй тэнцүү байна.
Хоёр.Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ
/ХМ-16(А)/-ний тооцоолол:
2.Төлбөрийн хавсралт мэдээнд төлбөр төлөгчийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн мэдээллийг оруулан тооцооллын нэгтгэлийг төгрөгөөр гаргана.
2.1.Төлбөрийн хавсралт мэдээний Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д төлбөр төлөгч нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг тодорхойлсон /багана-1/-оор, регистрийн дугаар /багана-2/-ыг тус тус оруулна.
2.2.Төлбөр ногдох зүйл нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу ургамал /багана-3/, дэс дугаар /багана-4/-ыг илэрхийлнэ.
2.3.Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ургамлыг түүж бэлтгэх болон бусад холбогдох зөвшөөрлийн дугаар /багана-5/, зөвшөөрлийн олгосон хугацаа /багана-6/-г оруулна.
2.4.Тухайн ургамлыг бэлтгэх газрын аймгийн нэр /багана-7/, сумын нэр /багана-8/-ийг сонгож бөглөнө.
2.5.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар тооцон төгрөгөөр тогтоодог ба тухайн хуулийн 14.2-т аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ургамлын нэр төрөл тус бүрээр тогтоосон төлбөрийн хэмжээг /багана-9/-г оруулна.
2.6.Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ургамлыг түүж бэлтгэх болон бусад холбогдох зөвшөөрөлд бэлтгэх ашигласан хэмжээ /багана-10/-г килограммаар гараас оруулна.
2.7.Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд ургамлыг зориулалтаар нь Ахуйн, Судалгаа шинжилгээний, Үйлдвэрлэлийн гэж ангилан ашиглаж болохоор заасан тул Ахуйн зориулалтаар ашигласан ургамлын ногдуулсан төлбөрийн дүнг тооцохдоо аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ургамлын нэр төрөл тус бүрээр төлбөрийн хэмжээ /багана-9/-г, тухайн ургамлын ашигласан хэмжээ килограмм /багана-10/-аар үржүүлэн ногдуулсан төлбөрийн дүн /багана-11/-г гаргах бөгөөд Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-16/-гийн 5-р баганын 1,2,3-р мөрийн дүнтэй тэнцүү байна.
2.8.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар тооцон төгрөгөөр тогтоодог ба тухайн хуулийн 14.2-т аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ургамлын нэр төрөл тус бүрээр тогтоосон төлбөрийн хэмжээ /багана-12/-г оруулна.
2.9.Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ургамлыг түүж бэлтгэх болон бусад холбогдох зөвшөөрөлд бэлтгэх ашигласан хэмжээ /багана-13/-г килограммаар оруулна.
2.10.Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд ургамлыг зориулалтаар нь Ахуйн, Судалгаа шинжилгээний, Үйлдвэрлэлийн гэж ангилан ашиглаж болохоор заасан тул Судалгаа шинжилгээний зориулалтаар ашигласан ургамлын ногдуулсан төлбөрийн дүнг тооцохдоо аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ургамлын нэр төрөл тус бүрээр төлбөрийн хэмжээ /багана-12/-г, тухайн ургамлын ашигласан хэмжээ килограмм /багана-13/-аар үржүүлэн ногдуулсан төлбөрийн дүн /багана-14/-г гаргах бөгөөд Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-16/-гийн 6-р багананы 1,2,3-р мөрийн дүнтэй тэнцүү байна.
2.11.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар тооцон төгрөгөөр тогтоодог ба тухайн хуулийн 14.2-т аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ургамлын нэр төрөл тус бүрээр тогтоосон төлбөрийн хэмжээ /багана-15/-г оруулна.
2.12.Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ургамлыг түүж бэлтгэх болон бусад холбогдох зөвшөөрөлд бэлтгэх ашигласан хэмжээ /багана-16/-г килограммаар оруулна.
2.13.Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд ургамлыг зориулалтаар нь Ахуйн, Судалгаа шинжилгээний, Үйлдвэрлэлийн гэж ангилан ашиглаж болохоор заасан тул Үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ургамлын ногдуулсан төлбөрийн дүнг тооцохдоо аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ургамлын нэр төрөл тус бүрээр төлбөрийн хэмжээ /багана-15/-г, тухайн ургамлын ашигласан хэмжээ килограмм /багана-16/-аар үржүүлэн ногдуулсан төлбөрийн дүн /багана-17/-г гаргах бөгөөд Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-16/-гийн 7-р баганын 1,2,3-р мөрийн дүнтэй тэнцүү байна.
2.14.Байгалийн ургамлын нөөц ашигласаны ногдуулсан төлбөрийн дүнг тооцохдоо Ахуйн зориулалтаар ашигласан ургамлын ногдуулсан төлбөрийн дүн /багана-11/, Судалгаа шинжилгээний зориулалтаар ашигласан ургамлын ногдуулсан төлбөрийн дүн /багана-14/, Үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ургамлын ногдуулсан төлбөрийн дүн /багана-17/-үүдийн нийлбэр /багана-18/-ээр гарах ба Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-16/-гийн 8-р баганын 1,2,3-р мөрийн дүнтэй тэнцүү байна
---оОо---
Текст томруулах
A
A
A