- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Усны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт, хавсралт мэдээг нөхөх заавар
Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 9 дүгээр
сарын 21-ний өдрийн А/112 дугаар тушаалын 6 дугаар хавсралт
Усны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт,
хавсралт мэдээг нөхөх заавар
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т усны нөөц ашигласны төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд цахимаар илгээж, эцсийн тооцоо хийнэ.
Байгалийн нөөц ашигласны төлбөр хураах эрх бүхий албан тушаалтан нь энэ тайлангийн маягтаар Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан 10.1.1-10.1.3 хүртэлх төлбөр тооцох үзүүлэлтээр ашигласан усны нөөцийн төлбөрийг ногдуулж, тайлант хугацааны төлбөрийн тайланг харьяа татварын албанд гаргана.
Тайлан гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ыг баримтална.
Нэг.Усны нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-17(1)/-ийн маягтын ногдуулалтын тооцоолол:
1.Тайлангийн маягтад тухайн төлбөр төлөгчийн усны нөөц ашигласны төлбөр ногдуулалтын тооцооллыг нэгтгэн "төгрөг"-өөр тайлагнана.
1.1.Тайлангийн маягтад тухайн төлбөр төлөгчийн усны нөөц ашигласны төлбөр ногдуулалтын тооцооллыг нэгтгэн төгрөгөөр тайлагнана. Төлбөр ногдуулалтын тооцооллын хүснэгтэд төлбөр ногдох зүйл нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан болон 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу тодорхойлсон /багана-1/-оор, дэс дугаар /багана-2/-ыг илэрхийлнэ.
1.2.Байгалийн нөөц ашигласан төлбөр хураан авах эрх бүхий албан тушаалтан нь энэ тайлангийн маягтаар усны нөөц ашигласны төлбөр төлөгчийн тоо /багана-3/-г оруулна.
1.3.Усны нөөц ашигласны хэмжих нэгж нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар тодорхойлогдох бөгөөд м3/жил /багана-4/ гэсэн хэмжээгээр илэрхийлнэ.
1.4.Тайлант хугацаанд усны нөөц ашиглах 1м3 усны нөөцийн төлбөрийг "Ус ашиглуулах дүгнэлт"-д тооцсон дүн /багана-5/-ээр оруулна. Усны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(1)А/-ний 12 ба 21 багануудын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
1.5.Усны нөөц ашигласны хэрэглээг тооцсон хэмжээ тул м3-ээр жилээр илэрхийлсэн хэмжээг "Ус ашиглуулах дүгнэлт"-д тооцсон дүн/багана-6/-г оруулна.Усны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(1)А/-ний 13 ба 22 багануудын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
1.6.Нийт усны нөөц ашигласны төлбөрийн ногдуулсан дүнг тооцохдоо тайлант хугацаанд усны нөөц ашигласан ашиглах 1м3 усны нөөцийн төлбөр /багана-5/-ийг, усны хэрэглээг тооцсон хэмжээг м3/жилээр илэрхийлсэн хэмжээ /багана-6/-нд үржүүлэн тооцож /багана-7/ гаргах ба Усны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(1)А/-ний 27-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
1.7.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т дахь заалтаар төлбөрөөс чөлөөлөх ба "Ус ашиглуулах дүгнэлт"-д тусгасан дүн /багана-8/-г оруулна. Усны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(1)А/-ний 28-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
1.8.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т дахь заалтаар төлбөрөөс хөнгөлөх ба "Ус ашиглуулах дүгнэлт"-д тусгасан дүн /багана-9/-г оруулна. Усны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(1)А/-ний 29-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
1.9.Нийт төлбөл зохих төлбөрийн дүнг тооцохдоо ногдуулсан төлбөр /багана-7/-өөс чөлөөлөлт, хөнгөлөлт /багана-8,9/-ийн дүнг хасаж, нийт төлбөл зохих төлбөрийн дүн /багана-10/-г гаргах бөгөөд Усны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(1)А/-ний 30-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
Хоёр.Усны нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ /ХМ-17(1)А/-ний тооцоолол:
1.Усны нөөц ашигласны төлбөрийн усыг гадаргын усанд болон газрын доорх усанд гэж усны мэдээллийг ялгаж хавсралт мэдээ /ХМ-17(1)А/-гээр гаргана.
2.1.Төлбөрийн хавсралт мэдээний Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т төлбөр төлөгч нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн нэр /багана-1/, регистрийн дугаар /багана-2/-ыг тус тус оруулна.
2.2.Төлбөр ногдох зүйл нь усаар тодорхойлох бөгөөд байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу /багана-3/ тодорхойлно. Тус баганын "Хүн амын унд, ахуйн зориулалтаар ашигласан ус" гэдэгт Усны тухай хуулийн 3.1.28, 26.2.1-д заасан зөвхөн "ус хэрэглэгч" хамаарна.
2.3.Дэс дугаар /багана-4/-ыг, төлбөр төлөгчдөд Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу "Ус ашиглуулах дүгнэлт"-ийг гаргаж байгаа усны сав газрын нэр /багана-5/-ийг оруулна.
2.4.Усны нөөц ашигласны усыг гадаргын усанд, газрын доорх усанд гэж экологи эдийн засгийн үнэлгээний хязгаарыг тавих ба тогтоосон хэмжээг хянах харьцуулах үзүүүлэлт болгон ашиглах /багана-6/-аар байна.
2.5.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар төлбөр ногдуулах хувь хэмжээний доод, дээд хязгаар /багана-7/-ыг тогтоосон.
2.6.Төлбөр ногдох усыг ашиглаж буй зориулалтаас хамаарч хэмжих нэгжийг шоометрээр ба борлуулалтын орлогын дүнгээс /багана-8/ гэж илэрхийлэн оруулсан.
2.7.Усны нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдол, усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэхэд усны экологи, эдийн засгийн суурь-үнэлгээ, итгэлцүүрийг Засгийн газрын тогтоолоор баталсан. Уг тогтоолоор Монгол орны сав газар бүрээр гадаргын ус, газар доорх ус бүрээр суурь үнэлгээ /багана-9,18/ тогтоосонг, хуульд заасан төлбөрийн хэмжээ хувь хэмжээ /багана-10,19/-г, ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр /багана-11,20/-ийг "Ус ашиглуулах дүгнэлт"-д байгаа дүнгээр оруулан бөглөнө.
2.8.Усны экологи, эдийн засгийн суурь-үнэлгээ /багана-9,18/, хуульд заасан төлбөрийн хэмжээ хувь хэмжээ /багана-10,19/, ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр /багана-11,20/-ийг хооронд үржүүлэн ашиглах 1 м3 усны нөөцийн төлбөр /багана-12,21/-ийн дүнг тооцоологдоно.
2.9.Усны хэрэглээг тооцсон хэмжээ /багана-13,22/-г "Ус ашиглуулах дүгнэлт"-д тооцсон дүнг оруулан, ашиглах 1 м3 усны нөөцийн төлбөр /багана-12,21/-ийг хооронд үржүүлэн ашигласан усны нөөцийн төлбөрийн ногдуулсан дүн /багана-14,23/-г тооцож дүнг гаргана.
2.10.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т дахь заалтаар төлбөрөөс чөлөөлөх ба "Ус ашиглуулах дүгнэлт"-д тусгасан дүн /багана-15,24/-г оруулна.
2.11.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т дахь заалтаар төлбөрөөс хөнгөлөх ба "Ус ашиглуулах дүгнэлт"-д тусгасан дүн /багана-16,25/-г оруулна.
2.12.Ашигласан усны нөөцийн төлбөрийн ногдуулсан дүн /багана-14,23/-ээс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т дахь заалтаар төлбөрөөс чөлөөлөх дүн /багана-15,24/ болон Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т дахь заалтаар төлбөрөөс хөнгөлөх дүн /багана-16,25/-г хасаж, усны нөөц ашигласны төлбөрийн ногдуулсан дүн /багана-17,26/-г тооцоолон гарна.
2.13.Хавсралт мэдээний "НИЙТ ДҮН" хэсэгт тайлант хугацаанд усны нөөц ашигласны төлбөрийн тооцооллыг гадаргын болон газрын доорхи усны харгалзах баганын дүнгүүдийн нийлбэрээр гаргана.
2.14.Тайлант хугацаанд нийт усны нөөц ашигласны төлбөрийн ногдуулсан дүн /багана-27/-г усны нөөц ашигласны ногдуулсан төлбөр /багана-17/, /багана-26/ хоёрын нийлбэр байна. Мөн Усны нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-17(1)/-ийн 7-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
2.15.Тайлант хугацаанд нийт чөлөөлөх дүн /багана-28/-ийг чөлөөлөх дүн /багана-15/, /багана-24/-ийн хоёрын нийлбэр нь Усны нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-17(1)/-ийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
2.16.Тайлант хугацаанд нийт хөнгөлөх дүн /багана-29/-ийг хөнгөлөх дүн /багана-16/, /багана-25/-ийн хоёрын нийлбэрээр гаргана. Мөн Усны нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-17(1)/-ийн 9-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
2.17.Нийт төлбөл зохих төлбөрийн дүн тооцохдоо нийт усны нөөц ашигласны ногдуулсан төлбөр /багана-27/-өөс чөлөөлөлт, хөнгөлөлт /багана-28,29/-ийн дүнг хасаж, нийт төлбөл зохих төлбөрийн дүн /багана-30/-г тооцооллоор гарах ба Усны нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-17(1)/-ийн 10-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
---оОо---
Текст томруулах
A
A
A