A

A

A

Бүлэг: 1979

 

Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 9 дүгээр

сарын 21-ний өдрийн А/112 дугаар тушаалын 10 дугаар хавсралт

 

Рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт,

хавсралт мэдээг нөхөх заавар

 

 

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т  рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд цахимаар илгээж, эцсийн тооцоо хийнэ.

Байгалийн нөөц ашигласны төлбөр хураах эрх бүхий албан тушаалтан нь энэ тайлангийн маягтаар Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан 10.2.1-10.2.2 хүртэлх төлбөр тооцох үзүүлэлтээр рашаан ашигласны төлбөрийг ногдуулж, тайлант хугацааны төлбөрийн тайланг харьяа татварын албанд гаргана.

 

Тайлан гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ыг баримтална.

 

Нэг.Рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-17(2)/-ийн маягтын ногдуулалтын тооцоолол:

 

1.Тайлангийн маягтад тухайн төлбөр төлөгчийн рашааны нөөц ашигласны төлбөр ногдуулалтын тооцооллыг нэгтгэн  "төгрөг"-өөр тайлагнана.

1.1.Төлбөр ногдуулалтын тооцооллын хүснэгтэд төлбөр ногдох зүйл нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 болон 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу рашааны зориулалтаар  тодорхойлсон /багана-1/-оор илэрхийлнэ.

1.2.Рашааныг дээрх хуулийн 15.2-т зааснаар халуун, хүйтэн /багана-2/-ээр рашааныг ялгаж, дэс дугаар /багана-3/-ыг оруулсан.

1.3.Байгалийн нөөц ашигласан төлбөр хураан авах эрх бүхий албан тушаалтан  нь энэ тайлангийн маягтаар рашааны нөөц ашигласны төлбөр төлөгчийн тоо /багана-4/-г  оруулна.

1.4.Рашааны нөөц ашигласны хэмжих нэгж нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д зааснаар хүн-хоногийн тоо, шоо метрээр тодорхойлогдох /багана-5/-оор  илэрхийлнэ.

1.5.Тайлант хугацаанд рашааны нөөц ашигласны төлбөрийг  Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д зааснаар төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид төлбөрийн хязгаарыг дээд болон доод гэж оруулан /багана-6/-аар  илэрхийлсэн.

1.6.Мөн төлбөрийн хязгаарыг дээд болон доод, халуун ба хүйтэн гэсэн үзүүлэлтээр, ногдох төгрөг /багана-7/-өөр илэрхийлсэн.

1.7.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1-т зааснаар эмчлэн сувилуулсан хүн-хоногийн тоо/багана-8/-г гараас оруулна.

1.8.Рашааны нөөц ашигласны ногдуулсан төлбөрийг тооцох /багана-9/-доо тайлан ТТ-17(2)/-ийн маягтын 1.Эмчилгээ, сувилалын зориулалтаар ашигласан рашаан 1-р мөрийн дүн нь Халуун рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(2)А/-ний 10-р баганын 1-р мөрийн нийлбэр дүнтэй тэнцүү байна.  

1.9.Рашааны нөөц ашигласны ногдуулсан төлбөрийг тооцох /багана-9/-доо тайлан ТТ-17(2)/-ийн маягтын 1.Эмчилгээ, сувилалын зориулалтаар ашигласан рашаан 2-р мөрийн дүн нь Халуун рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(2)А/-ний 10-р баганын 2-р мөрийн нийлбэр дүнтэй тэнцүү байна.  

1.10.Рашааны нөөц ашигласны ногдуулсан төлбөрийг тооцох /багана-9/-доо тайлан ТТ-17(2)-ийн 1.Эмчилгээ, сувилалын зориулалтаар ашигласан рашаан 3-р мөрийн дүн нь Хүйтэн рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(2)Б/-ний 10-р баганын 1-р мөрийн нийлбэр дүнтэй тэнцүү байна.  

1.11.Рашааны нөөц ашигласны ногдуулсан төлбөрийг тооцох /багана-9/-доо тайлан ТТ-17(2)-ийн 1.Эмчилгээ, сувилалын зориулалтаар ашигласан рашаан 4-р мөрийн дүн нь Хүйтэн рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(2)Б/-ний 10-р баганын 2-р мөрийн нийлбэр дүнтэй тэнцүү байна.  

1.12.Рашааны нөөц ашигласны ногдуулсан төлбөрийг тооцох /багана-9/-доо тайлан ТТ-17(2)-ийн 2.Үйлдвэрлэл болон үйлчилгээний зориулалтаар ашигласан рашаан 5-р мөрийн дүн нь Халуун рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(2)А/-ний 10-р баганын 3-р мөрийн нийлбэр дүнтэй тэнцүү байна.  

1.13.Рашааны нөөц ашигласны ногдуулсан төлбөрийг тооцох /багана-9/-доо тайлан ТТ-17(2)-ийн 2.Үйлдвэрлэл болон үйлчилгээний зориулалтаар ашигласан рашаан 6-р мөрийн дүн нь Халуун рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(2)А/-ний 10-р баганын 4-р мөрийн нийлбэр дүнтэй тэнцүү байна.

1.14.Рашааны нөөц ашигласны ногдуулсан төлбөрийг тооцох /багана-9/-доо тайлан ТТ-17(2)-ийн 2.Үйлдвэрлэл болон үйлчилгээний зориулалтаар ашигласан рашаан 7-р мөрийн дүн нь Хүйтэн рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(2)Б/-ний 10-р баганын 3-р мөрийн нийлбэр дүнтэй тэнцүү байна.  

1.15.Рашааны нөөц ашигласны ногдуулсан төлбөрийг тооцох /багана-9/-доо тайлан ТТ-17(2)-ийн үйлдвэрлэл болон үйлчилгээний зориулалтаар ашигласан рашаан 8-р мөрийн дүн нь Хүйтэн рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(2)Б/-ний 10-р баганын 4-р мөрийн нийлбэр дүнтэй тэнцүү байна.  

1.16.Рашааны нөөц ашигласны ногдуулсан төлбөрийг тооцох /багана-9/-доо тайлан ТТ-17(2)-ийн 3. Халуун рашааныг үндсэн ашиглалтад нь нөлөө үзүүлэхгүйгээр халаалтын зориулалтаар ашигласан рашаан 9-р мөрийн дүн нь Халуун рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(2)А/-ний 13-р баганын 5-р мөрийн нийлбэр дүнтэй тэнцүү байна.  

1.17.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т дахь заалтаар төлбөрийн хэмжээг энэ хуулийн 15.2-т заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  тогтооно гэсэн заалтанд хамрагдсан  дүн /багана-10/-г илэрхийлнэ.

1.18.Тухайн "Ус ашиглуулах дүгнэлт"-д ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах усны нөөцөд ногдуулсан  төлбөрийн дүн /багана-11/-г оруулснаар илэрхийлнэ.

1.19.Рашааны нөөц ашигласны төлбөрийн ногдуулсан дүнг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д зааснаар хүн-хоногийн тоогоор тооцож /багана-9/, мөн хуулийн 15.5-д аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоосон дүнг /багана-10/, ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах усны нөөцөд ногдуулсан төлбөрийн дүн /багана-11/-г нэмж /багана-12/ гаргах бөгөөд Халуун, Хүйтэн рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ХМ-17(1)А/,/ХМ-17(1)Б/-нүүдийн харгалзах мөрийн нийлбэр дүнтэй тэнцүү байна.  

1.20.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т дахь заалтаар төлбөрөөс чөлөөлөх ба "Ус ашиглуулах дүгнэлт"-д тусгасан дүн /багана-13/-г оруулна.

1.21.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т дахь заалтаар төлбөрөөс хөнгөлөх ба "Ус ашиглуулах дүгнэлт"-д тусгасан дүн /багана-14/-г оруулна.

1.22.Нийт төлбөл зохих төлбөрийн дүнг тооцохдоо рашааны нөөц ашигласны ногдуулсан төлбөр /багана-12/-өөс чөлөөлөлт, хөнгөлөлт /багана-13,14/-ийн дүнг хасаж, тайлант хугацааны нийт төлбөл зохих төлбөрийн дүн         /багана-15/-г тооцоологдон гарна.

 

Хоёр.Халуун рашааны нөөц ашигласны төлбөрийн  хавсралт мэдээ

/ХМ-17(2)А/-ний тооцоолол:

 

2.Халуун рашааны нөөц ашигласны төлбөрийн усыг гадаргын усанд болон газрын доорх усанд гэж усны мэдээллийг ангилан  хавсралт мэдээ /ХМ-17(2)А/-гээр гаргана.

2.1.Төлбөрийн хавсралт мэдээний Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д төлбөр төлөгч нь  Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн нэр /багана-1/,  регистрийн дугаар /багана-2/-ыг тус тус оруулна.

2.2.Төлбөр ногдох зүйл нь рашаан /халуун/-аар тодорхойлох бөгөөд байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.4,   15.5-д  заасны дагуу /багана-3/ тодорхойлно.

2.3.Дэс дугаар /багана-4/-ыг, төлбөр төлөгчдөд Усны тухай хуулийн                        28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу "Ус ашиглуулах дүгнэлт"-ийг гаргаж байгаа тул дүгнэлтэд бичигдсэн усны сав газрын нэр /багана-5/-ийг  оруулна.   

2.4.Төлбөр ногдох рашааныг ашиглаж буй зориулалтаас хамаарч хэмжих нэгжийг  хүн-хоногийн тоогоор ба шоо метр /багана-6/-ээр илэрхийлсэн.

2.5.Усны нөөц ашигласны усыг гадаргын усанд, газрын доорхи усанд гэж экологи эдийн засгийн үнэлгээний хязгаарыг тавих ба тогтоосон хэмжээг хянах харьцуулах үзүүүлэлт болгон ашиглана. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д зааснаар төлбөр ногдуулах хувь хэмжээний доод, дээд хязгаар /багана-7/, төлбөрийн хязгаарт ногдох төгрөг /багана-8/-ийг тогтоосонг тусгасан.

2.6.Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу    "Ус ашиглуулах дүгнэлт"-д холбогдох хууль, журам, норм стандартын дагуу рашааны  зарцуулалтыг хүн хоногоор тооцож гаргасан дүн /багана-9/-ээр гараас оруулах ба төлбөрийн хязгаарт ногдох төгрөг /багана-8/-өөр үржүүлэн /багана-10/  тооцоологдоно.

2.7."Ус ашиглуулах дүгнэлт"-д рашаан усыг ашигласны төлбөрийн тооцоололд халуун рашааныг үндсэн ашиглалтад нь нөлөө үзүүлэхгүйгээр халаалтын зориулалтаар ашиглавал усны хэрэглээг м3/жилээр тооцсон хэмжээ                 /багана-11/-г оруулна.

2.8.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар тогтоосон төгрөгөөр илэрхийлсэн дүн  /багана-12/-г оруулах ба халаалтын зориулалтаар ашиглавал усны хэрэглээг м3/жилээр тооцсон /багана-11/ хэмжээтэй үржүүлэн тогтоосон төлбөрийн хэмжээ тогтоосон дүнг төгрөг /багана-13/-өөр  дүнг тооцоологдоно.

2.9.Усны нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдол, усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэхэд усны экологи, эдийн засгийн суурь-үнэлгээ, итгэлцүүрийг Засгийн газрын тогтоолоор баталсан. Уг тогтоолоор Монгол орны  сав газар бүрээр  гадаргын ус, газар доорхи ус бүрээр суурь үнэлгээ  /багана-14/-г, хуульд заасан төлбөрийн хэмжээ хувь хэмжээ /багана-15/-г, ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр /багана-16/-ийг  "Ус ашиглуулах дүгнэлт"-д байгаа дүнгээр оруулна.

2.10.Усны экологи, эдийн засгийн суурь-үнэлгээ /багана-14/, хуульд заасан төлбөрийн хэмжээ хувь хэмжээ /багана-15/, ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр /багана-16/-ийг хооронд үржүүлэн  1 м3 усны нөөцийн төлбөр /багана-17/-ийн  дүн тооцоологдоно.

2.11.Усны хэрэглээг тооцсон хэмжээ /багана-18/-г  "Ус ашиглуулах  дүгнэлт"-д байгаа ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан усны хэмжээг оруулж,  1 м3 усны нөөцийн төлбөр /багана-17/-ийг хооронд үржүүлэн ашиглах  усны нөөцөд ногдуулсан усны төлбөр /багана-19/-ийн  дүнг тооцогдоно.

2.12.Рашааны нөөц ашигласны төлбөрийн ногдуулсан дүн /багана-20/-г тооцохдоо Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу "Ус ашиглуулах дүгнэлт"-д холбогдох хууль, журам, норм стандартын дагуу рашааны  зарцуулалтыг хүн хоногоор тооцож төгрөгөөр гарсан /багана-10/ дүн дээр ашиглах  усны нөөцөд ногдуулсан усны төлбөр /багана-19/-ийн  дүнг нэмж тооцоолол /багана-20/-оор  гарна.

2.13.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д зааснаар  рашааны  зарцуулалтыг хүн хоногоор тооцож төгрөгөөр гарсан дүн /багана-10/, мөн хуулийн 15.5-д аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоосон дүнгээр тооцоолон төлбөрийн хэмжээг тогтоосон дүн /багана-13/, ашиглах  усны нөөцөд ногдуулсан усны төлбөр /багана-19/-ийн дүнгүүдийн нийлбэр /багана-21/-ээр  гарна. Халуун рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээний 21-р баганын 1,2,3,4-р мөрийн дүн нь Рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлан                  /ТТ-17(2)/-ийн маягтын  12-р баганын 1,2,5,6-р мөрийн дүнтэй тэнцүү,энэ хавсралт мэдээний 21-р баганын 5-р мөрийн дүн нь Рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-17(2)/-ийн маягтын  12-р баганын  9-р мөрийн дүнтэй тэнцүү байна.

 

Гурав.Хүйтэн рашааны нөөц ашигласны төлбөрийн  хавсралт мэдээ

/ХМ-17(2)Б/-ний тооцоолол:

 

3.Хүйтэн рашааны нөөц ашигласны төлбөрийн усыг гадаргын усанд болон газрын доорх усанд гэж усны мэдээллийг ялгаж  хавсралт мэдээ /ХМ-17(2)Б/-ээр гаргана.

3.1.Төлбөрийн хавсралт мэдээний Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д төлбөр төлөгч нь  Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн нэр /багана-1/-оор,  регистрийн дугаар /багана-2/-ыг тус тус оруулна.

3.2.Төлбөр ногдох зүйл нь рашаан /хүйтэн/-ээр тодорхойлох бөгөөд байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасны дагуу /багана-3/ тодорхойлно.

3.3.Дэс дугаар /багана-4/-ыг, төлбөр төлөгчдөд Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу "Ус ашиглуулах дүгнэлт"-ийг гаргаж байгаа тул дүгнэлтэд бичигдсэн усны сав газрын нэр /багана-5/-ийг  оруулна.

3.4.Төлбөр ногдох рашааныг ашиглаж буй зориулалтаас хамаарч хэмжих нэгжийг  хүн-хоногийн тоогоор ба шоо метр /багана-6/-ээр илэрхийлсэн байна.

3.5.Усны нөөц ашигласны усыг гадаргын усанд, газрын доорхи усанд гэж экологи эдийн засгийн үнэлгээний хязгаарыг тавих ба тогтоосон хэмжээг хянах харьцуулах үзүүүлэлт болгон ашиглана. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д зааснаар төлбөр ногдуулах хувь хэмжээний доод, дээд хязгаар /багана-7/-аар, төлбөрийн хязгаарт ногдох төгрөг /багана-8/-ийг тогтоосонг оруулна. 

3.6.Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу "Ус ашиглуулах дүгнэлт"-д холбогдох хууль, журам, норм стандартын дагуу рашааны  зарцуулалтыг хүн хоногоор тоог /багана-9/-оор оруулах ба төлбөрийн хязгаарт ногдох төгрөг /багана-8/-өөр үржүүлэн /багана-10/ тооцоологдоно.

3.7."Ус ашиглуулах дүгнэлт"-д хүйтэн рашаан усыг ашигласны төлбөрийн тооцоололд рашааныг ашиглах усны хэрэглээг м3/жилээр тооцсон хэмжээ /багана-11/-г  оруулна.

3.8.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн  15 дугаар зүйлийн 15.5-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар  тогтоосон төгрөгөөр илэрхийлсэн дүн /багана-12/-г оруулах, усны хэрэглээг м3/жилээр тооцсон /багана-11/ хэмжээтэй үржүүлэн төлбөрийн хэмжээг төгрөг /багана-13/-өөр илэрхийлсэн дүнг гарна.

3.9.Усны нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдол, усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэхэд усны экологи, эдийн засгийн суурь-үнэлгээ, итгэлцүүрийг Засгийн газрын тогтоолоор баталсан. Уг тогтоолоор Монгол орны  сав газар бүрээр  гадаргын ус, газар доорхи ус бүрээр суурь үнэлгээ  /багана-14/-г, хуульд заасан төлбөрийн хэмжээ хувь хэмжээ /багана-15/-г, ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр /багана-16/-ийг  "Ус ашиглуулах дүгнэлт"-д байгаа дүнгээр оруулан бөглөнө.

3.10.Усны экологи, эдийн засгийн суурь-үнэлгээ /багана-14/, хуульд заасан төлбөрийн хэмжээ хувь хэмжээ /багана-15/, ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр /багана-16/-ийг хооронд үржүүлэн ашиглах 1 м3 усны нөөцийн төлбөр /багана-17/-ийн  дүн гарна.

3.11.Усны хэрэглээг тооцсон хэмжээ  /багана-18/-г "Ус ашиглуулах  дүгнэлт"-д байгаа ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан усны хэмжээг гараас оруулж, 1 м3 усны нөөцийн төлбөр /багана-17/ гарсантай үржүүлэн ашиглах  усны нөөцөд ногдуулсан усны төлбөр /багана-19/-ийн  дүнг тооцож гаргана.

3.12.Хүйтэн рашааны нөөц ашигласны төлбөр /багана-20/-ийг тооцохдоо Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу "Ус ашиглуулах дүгнэлт"-д холбогдох хууль, журам, норм стандартын дагуу рашааны  зарцуулалтыг хүн хоногоор тооцож төгрөгөөр гарсан дүн /багана-10/, мөн хуулийн 15.5-д аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоосон дүнгээр тооцоолон төлбөрийн хэмжээг тогтоосон дүн /багана-13/, ашиглах  усны нөөцөд ногдуулсан усны төлбөр /багана-19/-ийн дүнгүүдийн нийлбэр /багана-20/-ээр  гарна.

3.13.Хүйтэн рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээний 20-р баганын 1,2,3,4-р мөрийн дүн нь Рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-17(2)/-ийн маягтын  12-р баганын 3,4,7,8-р мөрийн дүнтэй тэнцүү  байна.

 

 

 

 

 

---оОо---