A

A

A

Бүлэг: 1979

 

Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 9 дүгээр

сарын 21-ний өдрийн А/112 дугаар тушаалын 14 дүгээр хавсралт

 

Ойн нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт,

хавсралт мэдээг нөхөх заавар

 

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т  рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд цахимаар илгээж, эцсийн тооцоо хийнэ.

Байгалийн нөөц ашигласны төлбөр хураах эрх бүхий албан тушаалтан нь энэ тайлангийн маягтаар  Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасан төлбөр тооцох үзүүлэлтээр ойн нөөц ашигласаны  төлбөрийг ногдуулж, тайлант хугацааны төлбөрийн тайланг харьяа татварын албанд гаргана.

Тайлан гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ыг баримтална.

 

Нэг.Ойн нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-18/-ийн маягтын ногдуулалтын тооцоолол:

 

1.Тайлангийн маягтад тухайн төлбөр төлөгчийн ойн нөөц ашигласны төлбөр ногдуулалтын тооцооллыг нэгтгэн  "төгрөг"-өөр тайлагнана.

1.1.Төлбөр ногдуулалтын тооцооллын хүснэгтэд төлбөр ногдох зүйл нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан болон 11 дүгээр зүйлийн 11.1,11.2-т заасан ойн нөөцийн нэр, төрөл /багана-1/-ийг оруулна.

1.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар ойн экологи-эдийн засгийн үнэлгээ баталснаар  (жодоо, тоорой, сухай, хуш, гацуур, нарс, шинэс, хус, хайлаас, улиас,улиангар, бүх төрлийн хуурай мод, бургас, заг,бүх төрлийн сөөг,торлог) 1-25 дугаар мөрөнд оруулах ба Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д "ойн дагалт баялгийн нөөцийг ашигласны төлбөрийн хэмжээг байгаль орчины асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална" гэсэн заалтын дагуу   Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  тушаалаар баталсан /багана-2/-аар (хусны шүүс, давирхай, модны холтос, үйс, хөвд хөвхөн, мөөг, хусны мөөг, жимс жимсгэнэ, хуш модны самар) 26-33 дугаар мөрөнд /багана-2/-оруулсан, дэс дугаар /багана-3/-ыг  илэрхийлсэн байна.

1.3.Байгалийн нөөц ашигласан төлбөр хураан авах эрх бүхий албан тушаалтан  нь энэ тайлангийн маягтаар ойн нөөц ашигласны төлбөр төлөгчийн тоо /багана-4/-г  оруулна.

1.4.Ойн нөөц ашигласны хэмжих нэгж нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар нягт шоо метр болон сийрэг шоометрээр, мөн хуулийн 11.2-т зааснаар киллограмм /багана-5/-аар  илэрхийлнэ.

1.5.Тайлант хугацаанд ойн нөөц ашигласны төлбөрийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлд  зааснаар ойн нөөц ашигласаны төлбөрийн хэмжээг эрхийн бичиг, нөөцийн гарал үүслийн гэрчилгээнд байгаа хэмжээ /багана-6/-г  бөглөнө.

1.6.Ойн нөөц ашигласны ногдуулсан төлбөрийг тооцох /багана-7/-доо тайлан ТТ-18-ийн маягтын 1-25 дугаар мөрийн дүн нь Ойн нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ /ХМ-18(А)/-ний 25-р баганын 1-25 дугаар  мөрийн дүнгээс татагдах ба  26-33 дугаар мөрийн дүн нь Ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ /ХМ-18(Б)/-ний 12-р баганын 1-8 дугаар  мөрийн дүнтэй  тэнцүү байна.

1.7.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т дахь заалтаар төлбөрөөс чөлөөлөх дүн /багана-8/-г  бөглөнө.

1.8.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т дахь заалтаар төлбөрөөс хөнгөлөх дүн /багана-9/-г  бөглөнө.

1.9.Нийт төлбөл зохих төлбөрийн дүнг тооцохдоо ойн нөөц ашигласны ногдуулсан төлбөрийн дүн /багана-7/-ээс чөлөөлөлт, хөнгөлөлт /багана-8,9/-ийн дүнг хасаж, тайлант хугацааны нийт төлбөл зохих төлбөрийн  дүн /багана-10/-г тооцоололоор гарна. Ойн нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ /ХМ-18(А)/-ний 28-р баганын 1-25 дугаар мөрийн дүнтэй энэ тайлангийн 1-25 дугаар мөрийн дүнтэй тэнцүү байх ба   26-33 дугаар мөрийн дүн нь Ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ /ХМ-18(Б)/-ний  15-р баганын 1-8 дугаар  мөрийн дүнтэй  тэнцүү байна.

 

Хоёр.Ойн  нөөц ашигласны төлбөрийн  хавсралт мэдээ  /ХМ-18(А)/-ний тооцоолол:

 

2.Ойн нөөц ашигласны төлбөрийн ногдох зүйл модыг хэрэглээний  болон түлээний гэж  ангилан  хавсралт мэдээ /ХМ-18(А)/-гээр гаргана.

2.1.Төлбөрийн хавсралт мэдээний Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д төлбөр төлөгч нь  Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн нэр /багана-1/,  регистрийн дугаар /багана-2/-ыг тус тус оруулна.

2.2.Төлбөр ногдох зүйл нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар баталсан ойн нөөц ашигласны  нэр төрөл /багана-3/-ийг, дэс дугаар /багана-4/-ыг  оруулсан.

2.3.Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу  мод бэлтгэх эрхийн бичиг, нөөцийн гарал үүслийн гэрчилгээний дугаар /багана-6/-ыг гараас бөглөнө.

2.4.Тус эрхийн бичиг, нөөцийн гарал үүслийн гэрчилгээнд нөөц бэлтгэх аймаг, сумын нэр /багана-7,8/-ийг оруулна.

2.5.Хэрэглээний модны ойн нөөц ашигласны хэмжих нэгж нь  Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар нягт шоо метр болон сийрэг шоо метрээр, мөн хуулийн 11.2-т зааснаар киллограмм /багана-9/-аар  илэрхийлсэн.

2.6.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан төлбөрийн хувь /багана-10/-ийг илэрхийлсэн. тогтоосон төлбөрийн  хэмжээ /багана-11/-г илэрхийлсэн.

2.7.Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу  мод бэлтгэх эрхийн бичиг, нөөцийн гарал үүслийн гэрчилгээнд тогтоосон төлбөрийн  хэмжээ /багана-11/-г, бэлтгэсэн модны тоо, хэмжээ /багана-12/-г гараас оруулна.

2.8.Тайлант хугацаанд ногдуулсан төлбөрийн дүнг тооцохдоо тогтоосон төлбөрийн хэмжээ /багана-11/-г бэлтгэсэн модны тоо, хэмжээ /багана-12/ үржүүлэн тооцоолол /багана-13/-оор гарна.

2.9.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1  дэхь заалтаар төлбөрөөс чөлөөлөх дүн /багана-14/-г  бөглөнө.

2.10.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтаар төлбөрөөс хөнгөлөх дүн /багана-15/-г  бөглөнө.

2.11.Төлбөл зохих төлбөрийн дүнг тооцохдоо ногдуулсан төлбөрийн дүн /багана-13/-ээс чөлөөлөлт, хөнгөлөлт /багана-14,15/-ийн дүнг хасаж, төлбөл зохих төлбөрийн  дүн /багана-16/-г  тооцоологдоно.

2.12.Түлээний модны ойн нөөц ашигласны хэмжих нэгж нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар нягт шоо метр болон сийрэг шоо метрээр, мөн хуулийн 11.2-т зааснаар киллограмм /багана-17/-аар  илэрхийлсэн.

2.13.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан төлбөрийн хувь /багана-18/-ийг илэрхийлсэн.

2.14.Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу  мод бэлтгэх эрхийн бичиг, нөөцийн гарал үүслийн гэрчилгээнд тогтоосон төлбөрийн  хэмжээ /багана-19/-г, бэлтгэсэн модны тоо, хэмжээ /багана-20/-г гараас оруулна.

2.15.Тайлант хугацаанд ногдуулсан төлбөрийн дүнг тооцохдоо тогтоосон төлбөрийн хэмжээ /багана-19/-г бэлтгэсэн модны тоо, хэмжээ /багана-20/ үржүүлэн тооцоолол /багана-21/-оор гарна.

2.16.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1  дахь заалтаар төлбөрөөс чөлөөлөх дүн /багана-22/-г гараас оруулна.

2.17.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дэхь заалтаар төлбөрөөс хөнгөлөх дүн /багана-23/-г гараас оруулна.

2.18.Төлбөл зохих төлбөрийн дүнг тооцохдоо ногдуулсан төлбөрийн дүн /багана-21/-ээс чөлөөлөлт, хөнгөлөлт /багана-22,23/-ийн дүнг хасаж, төлбөл зохих төлбөрийн  дүн /багана-24/-г  тооцоолон гаргана.

2.19.Нийт ногдуулсан төлбөрийг тооцохдоо хэрэглээний модны ойн нөөц ашигласны төлбөрийн дүн /багана-13/,түлээний модны ойн нөөц ашигласаны төлбөрийн дүн /багана-21/-ийн нийлбэр /багана-25/-ээр гарна.

2.20.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т дахь заалтаар төлбөрөөс чөлөөлөх дүн /багана-26/-г гараас  оруулах ба /багана-14/, /багана-22/-ийн  нийлбэртэй тэнцүү байна.

2.21.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т дахь заалтаар төлбөрөөс хөнгөлөх дүн /багана-27/-г гараас оруулах ба /багана-15/, /багана-23/-ийн  нийлбэртэй тэнцүү байна.

2.22.Нийт төлбөл зохих дүнг тооцохдоо нийт ногдуулсан төлбөрийн дүн /багана-25/-аас чөлөөлөлт, хөнгөлөлт /багана-26,27/-ийн дүнг хасаж, тайлант хугацааны нийт төлбөл зохих дүн /багана-28/-г тооцоололоор гарна. Ойн нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-18/-ийн 10-р баганын 1-25 дугаар  мөрийн дүн нь энэ хавсралт мэдээний 1-25 дугаар мөрийн дүнтэй  тэнцүү байна.

 
Гурав.Ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн  хавсралт мэдээ /ХМ-18(Б)/-ний тооцоолол:

 

3.Ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн мэдээллийг оруулан хавсралт мэдээ /ХМ-18(Б)/-гээр гаргана.

3.1.Төлбөрийн хавсралт мэдээний Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д төлбөр төлөгч нь  Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн нэр /багана-1/,  регистрийн дугаар /багана-2/-ыг тус тус оруулна.

3.2.Төлбөр ногдох зүйл нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д "ойн дагалт баялгийн нөөцийг ашигласны төлбөрийн хэмжээг байгаль орчины асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална" гэсэн заалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар баталснаар (хусны шүүс,  давирхай, модны холтос, үйс, хөвд хөвхөн, мөөг, хусны мөөг, жимс жимсгэнэ, хуш модны самар) 1-8 дугаар  мөрөнд /багана-3/ оруулсан ба  дэс дугаар /багана-4/-ыг  илэрхийлсэн.

3.3.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д "ойн дагалт баялгийн нөөцийг ашигласны төлбөрийн хэмжээг байгаль орчины асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална" гэсэн заалтын дагуу  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  тушаалаар  "Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам"-д эрхийн бичиг, нөөцийн гарал үүслийн гэрчилгээг баталсан бөгөөд дугаар /багана-5,6/-ыг бөглөнө.

3.4.Тус эрхийн бичиг, нөөцийн гарал үүслийн гэрчилгээнд нөөц бэлтгэх аймаг, сумын нэр /багана-7,8/-ийг бөглөнө.

3.5.Ойн нөөц ашигласны хэмжих нэгж нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар литр, киллограмм /багана-9/-аар  илэрхийлсэн.

3.6.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар  ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоосон  /багана-10/-г гараас оруулна.

3.7.Ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг, нөөцийн гарал үүслийн гэрчилгээнд тусгасан  нөөцийн тоо, хэмжээ /багана-11/-г оруулна.

3.8.Тайлант хугацаанд ногдуулсан төлбөрийн дүнг тооцох /багана-12/-доо тогтоосон төлбөрийн хэмжээ /багана-10/-г нөөцийн тоо, хэмжээ /багана-11/ үржүүлэн тооцоолон гарна.

3.9.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1  дэхь заалтаар төлбөрөөс чөлөөлөх дүн /багана-13/-г гараас оруулна.

3.10.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтаар төлбөрөөс хөнгөлөх дүн /багана-14/-г  гараас оруулна.

3.11.Төлбөл зохих төлбөрийн дүнг тооцохдоо ногдуулсан төлбөрийн дүн /багана-12/-ээс чөлөөлөлт, хөнгөлөлт /багана-13,14/-ийн дүнг хасаж, нийт төлбөл зохих төлбөрийн  дүн /багана-15/-г  тооцоолон гаргана. Ойн нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-18/-ийн 10-р баганын 26-33 дугаар  мөрийн дүн нь энэ хавсралт мэдээний 1-8 дугаар мөрийн дүнтэй  тэнцүү байна.

 

 

 

---оОо---